Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/12510

 

 

 

 

 

2025 10 02

197/ШШ2025/12510

 

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ***, ** тоот хаягт байрлах, Б ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, ****-р байрны баруун жигүүр хаягт байрлах, Ат холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,103,257 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ...Б ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 2008 онд ****А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшсэн. Үүний дараа буюу 2008 оны 3 дугаар сарын 03-ны өдөр "Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай" ХАЗ-2008/06/33 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээний агуулга нь улсын төсвийн хөрөнгөөр гэрээ байгуулсан зардлыг Монгол улсын А төлөхөөр зохицуулсан байсан. уг зардлыг төлсний үндсэн дээр лицензээ эзэмшихээр гэрээ байгуулсан. Тус гэрээ нотлох баримтаар хэрэгт авагдсан байгаа. Тухайн гэрээг Дархан-Уул аймгийн Дархан сумын ********* нэртэй элсний хайгуулын төсөлд 1977 онд судалгааны ажил хийсэн зардлыг 2008 онд 1150 ам.доллар, 2009 онд 1200 ам.доллар, нийт 2350 ам.долларыг тушаасан мөнгөний баримтуудыг үндэслэж, 2010 оны 04 сарын 21-ний едер "Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлсөн тухай" №10/05 дугаартай акт үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдан гарч үйл ажиллагааг хязгаарласан. Үүний зэрэгцээ Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам" батлагдсан. Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн "Хилийн заагийг тогтоох тухай" 194-р тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 сарын 15-ны өдрийн 254-р тогтоолоор "Сав газрын захиргааны талаар авах арга хэмжээний тухай" тогтоол тус тус гарч, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтэд тус тусгай зөвшөөрөл хамаарсан. Дээрх тогтоолын дагуу Б ХХК-ийн нэр дээр байсан 8207А дугаартай ашигт малтмалын ашиглалтын кварцын орд газрын эзэмших, ашиглах боломжгүй болсон. Б ХХК нь Ат 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 7/28 албан бичгээр Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх нэхэмжлэгчид учирсан бодит хохирол болох 2350 ам.долларыг шаардахад Ашигт малтмал газрын тосны газраас "2025 оны 08 сарын 01-ний өдрийн 1/3728 тоот албан бичгээр "... Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.9-д заасны дагуу УИХ-аас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан бөгөөд тус хуулиар Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны төсвийг баталсан. Иймд А8207 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг ашиглах боломжгүй болсноор 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдөр "Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай" ХАЗ-2008/06/33 тоот гэрээний дагуу төлсөн 3,103,257 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тодорхойлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт орших "*********" нэртэй, 28.65 гектар талбай бүхий "Б" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МВ-008207 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах хэсэг, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, "Б" ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04/27 тоот, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 08/02 тоот "Тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай" албан бичгүүдийг тус тус үндэслэн Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 340 дугаар шийдвэрээр цуцалсан. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ХАЗ-2008/06/33 дугаар бүхий "Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай" гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 81 дугаар тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн уг элс хайрганы ордын нарийвчилсан хайгуулын ажлын 1977 оны зардлыг улсын төсөвт эргүүлэн төлөх нөхцөл, үе шат, төлбөрийн хэмжээ, хүлээх хариуцлагыг харилцан тохиролцсон. "Б" ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1150 ам доллар, 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 1200 ам долларыг нийт 2350 ам. долларыг тушаасан мөнгөний баримтуудыг үндэслэж, 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр "Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлсөн тухай" №10/05 дугаартай акт үйлдэж, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан. Гэрээ ёсоор ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тохиролцсон үүргийн дагуу тухайн улирлын төлбөрөө улиралдаа багтаан хийгээгүй, 4 дүгээр улирлын төлбөрөө тухайн оны 12 дугар сарын 20-ны дотор хийгээгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам тухайн улиралд төлбөл зохих төлбөрийн 0.1 хувьтай тэнцэх торгууль төлнө гэж заасны дагуу холбогдох алдангийг төлөөгүй. "Б" ХХК-ийн зүгээс тус газарт хандаж гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04/27 тоот, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 08/02 тоот албан бичигт "...8207А тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлээр цуцалж өгнө үү" талаар дурдсан. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыгз нэг жилийн дотор төлнө", 14.5-д "Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно" гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

3. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: Хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судлав

4. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасан ба Б ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 2008 онд 8207А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшсэн байна.

2010 оны 04 сарын 21-ний едер "Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлсөн тухай" №10/05 дугаартай акт үйлдэж судалгааны ажил хийсэн зардлыг 1150 ам.доллар, 1200 ам.доллар, нийт 2350 ам.долларыг тушаасан байна.

2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдан гарч Б ХХК-ийн үйл ажиллагааг хязгаарласан байна.

Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам" батлагдсан байна.

5. Иймд Б ХХК-ийн гаргасан хариуцагч Ат холбогдох 3,103,257 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

6. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.

7. Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 65,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас 3,103,257 төгрөгийг гаргуулж Б ХХК /РД:*********/олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 65,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ