| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/10234/И |
| Дугаар | 197/ШШ2025/13744 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2025/13744
2025 10 22 197/ШШ2025/13744
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ** дугаар хороо, ********* цогцолбор, *** тоотод оршин суух хаягтай, Н ББСБ ХХК /РД: ******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** дугаар хороо, *** хороолол, ***** гудамж, *** байр, ** тоотод оршин суух, Хасаг овогтой Г /РД:*****/ холбогдох,
Гэрээний үүрэгт 1.324.275,45 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ББСБ ХХК нь хариуцагч Г т холбогдуулан гэрээний үүрэгт 1.324.275,45 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч г нэхэмжлэлийн шаардлага 1.324.275,45 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Н ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.324.275,45 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөн дүнг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.139 төгрөгийн 50 хувь болох 18.069,5 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 18.069,5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ