Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2025/13763

 

 

 

 

2025 10 23 197/ШШ2025/13763

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дүгээр хороо, ********* гудамж **, ****** барилгын *** тоотод байрлах, ЖББСБ ХХК /РД: ******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, Тахилт  * дүгээр гудамж, ** тоот хаягт оршин суух, Боржигон овогт Л.Д РД:**********-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгг 15,515,045.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагч Д нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК нь хариуцагч Дтэй 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ-г байгуулж, 2,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 19,840,000 төгрөгийн зээлдүүлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтын дагуу зээлийн төлөлт хийх байсан. 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ байгуулж, **** УНҮ дугаар SUBARU forester S13 маркийн машиныг манай өмчлөлд шилжүүлсэн. Зээлийн гэрээнд заасан төлөлтийн хуваарийг байнга зөрчсөн. Гэрээний үүргээ биелүүлэх шаардлага тавьсан боловч ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөрт 12,606,976.98 төгрөг, зээлийн хүү 2,435,460.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 452,607.74 төгрөг, нотариатын төлбөр 20,000 төгрөг, нийт 15,515,045.43 төгрөг гаргуулж өгнө үү. гэж тодорхойлжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Төлөх 12 сарын хугацаа олгож өгнө үү.

3. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь нотлох баримтууд,

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд зээлдэгч тал болох Д нь 15,515,045.43 төгрөгний зээлийн эргэн төлөлт үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

5. Иймд ЖББСБ ХХК-ийн гаргасан хариуцагч Дд холбогдох 15,515,045.43 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

6. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.

7. Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,525.22 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 235,525.22 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт Л.Д РД:*******-ээс 3 сарын хугацаанд 15,515,045.43 төгрөгийг гаргуулж, Ж ББСБ ХХК /РД: ********/олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,525.22 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 235,525.22 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ