Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2025/13771

 

 

 

 

 

 

 

 

2025 10 23 197/ШШ2025/13771

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дүгээр хороо, *** тоотод оршин суух, Ц РД:******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ******* гудамж, өөрийн байранд байрлах,  М /РД:********/холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 39,298,970 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь нэг маргааныг хоёр тусдаа нэхэмжлэл гаргаж, хоёр тусдаа шүүхэд хандсан байгаа. Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дах хэсэгт заасны дагуу уг маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байна. Нэхэмжлэгчийн хувьд тухайн үед гаргасан нэхэмжлэлдээ цалингаа гаргуулах эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлстэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж маргаж оролцсон.

3. Хариуцагч М  нь нэхэмжлэгч Цтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль бусаар цуцалсан гэж үзэж, ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Мын хэрэглэгч үйлчилгээний газрын ахлах ачаа шалгагчийн ажлын байранд эрүүлэх тогтоохоор шийдвэрлэсэн болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2353 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 00993 дугаар магадлалаар тус тус тогтоогдож байна.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж зааснаар хариуцагч М нь 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг төлөх үүрэгтэй байна.

Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах; гэж ажил олгогчийн үндсэн үүргийн дагуу нэхэмжлэгч Цгийн ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах нь зүйтэй.

5. Хариуцагч нь нэхэмжлэгч шүүхийн харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан гэж маргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.2.3-т ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл-ийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх харьялан шийдвэрлэхээр хуульчилсан тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэлээ.

6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 6-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцоход Цгийн буюу 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх нийт цалин хөлс 39,298,970 төгрөг болж байх тул хариуцагч Маас гаргуулж, нэхэмжлэгч Цд олгохоор шийдвэрлэв.

7. Нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас 354,444.85 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Маас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 39,298,970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц рд:******-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилэн найруулга/ 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны Ц нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Мд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас 354,444.85 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ