| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/11072/И |
| Дугаар | 197/ШШ2025/13772 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2025/13772
|
| 197/ШШ2025/13772
|
|
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ****, ******-н гудамж-**, ******** төв, А блок, *** давхар хаягт байрлах, Х РД:***********-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ****ын **** тоотод байрлах, Б яамд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,545,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Харилцаа холбооны зохицуулах хорооны нэхэмжлэлтэй хариуцагч Б яамд холбогдох 1,545,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ...Байгаль, орчин аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг манай байгууллага хүлээн авч, 2022.10.05-ны өдөр ***** тоот радио давтамж ашиглах эрхийн бичгийн эрхийн гэрээ байгуулж, 2022.11.11-ний өдөр Радио давтамж ашиглах ********* дугаартай эрхийн бичиг олгосон. Гэрээний дагуу Байгаль, орчин аялал жуулчлалын яам нь 2022.10.05-2023.10.05 хүртэлх хугацааны төлбөр болох 1,545,000 төгрөгийг төлсөн. 2023.10.05-2024.10.05 хүртэлх хугацааны төлбөр болох 1,545,000 төгрөгийг огт төлөөгүй. Иймд 20511930 дугаар гэрээний 5.1, 9.1 дэх заалтад заасны дагуу зөвшөөрлийг цуцалсан. 2023-2024 оны хугацааны төлбөр болох 1,545,000 төгрөгийг хариуцагч нь төлөх үүрэгтэй болно. Иймд хариуцагчаас радио давтамж ашиглах ****** дугаар тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт 1,545,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага аливаа захиргааны актыг гаргах, өөрчлөх, хүчингүй болгох, алдааг засахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох тодорхой ажиллагаа хийсний үндсэн дээр шийдвэр гаргах үүрэгтэй. Энэ хүрээнд хариуцагч нь нэхэмжлэгчтэй холбогдон, нэхэмжпэхээ явуулах тухай тохиролцож. төлбөрийг барагдуулах талаар удирдлагын түвшинд хэлэлцэж байгаа болно.
Гэвч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны төсвийн хүрэлцээгүй байдлаас шалттаалан төлбөрийг одоогоор барагдуулаагүй байна. гэв.
4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: Радио давтамж ашиглах ******* дугаартай эрхийн бичгийн гэрээ, нэхэмжлэх зэрэг баримт,
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******** тоот Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээ байгуулж энэхүү гэрээний дагуу хариуцагч тал нэхэмжлэгчид 1,545,000 төгрөг төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох ажиллагааг дуусгавар болгосон өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон гэсэн боловч дахин итгэмжлэл ирүүлээгүй тул шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзхээр байна.
Иймд хариуцагч Б яамнаас 1,545,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороонд олгох нь зүйтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б яамнаас 1,545,000 төгрөгийг гаргуулж Хд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ