Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 197/ШШ2025/15202

 

 

 

 

 

 

 

2025 10 30 197/ШШ2025/15202

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, **** хотхон, *** тоотод оршин суух, А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн **-р хороо, **** гудамж **т байрлах **** газар /регистрийн дугаар /-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхтайван цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзул, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д , шинжээч Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: **** дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ** дүгээр байр, ** тоот хаягт байрлах 3 өрөө байрыг 233,485,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/04702 дугаар шийдвэрээр Аээс 75,932,000 төгрөгийг гаргуулж Д д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хаан үнэлгээ ХХК-ийн үнэлсэн үнэлгээний тайланг танилцуулж, мэдэгдэл хүргүүлсэн. Баянзүрх дүүрэг, *** дүгээр хороо, ** дугаар хороолол, ** дүгээр байр, ** тоотод байрлах, 42 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг 233,485,000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/04702 дугаар шийдвэрээр Аээс 75,000,000 төгрөгийг гаргуулж Д д олгохоор, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А, Д нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн Ү-****** дугаартай, Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ** талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг А-д буцаан шилжүүлэхийг Д д даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр авагч Д /****/-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, * дүгээр хороо, ** хороолол, *** талбайтай, 3 өрөө орон сууцыг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 240/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 25260103/3 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулахад төлбөр төлөгч 250,000,000 төгрөг, төлбөр авагч 210,000,000 төгрөгөөр үнийн саналыг ирүүлж, харилцан тохиролцох боломжгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/102 дугаар тогтоолоор шинжээч томилсон. Эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Улаанбаатар хот, **** дүүрэг, *** дүгээр хороо, ** хороолол, *** талбайтай 3 өрөө орон сууцыг 233,485,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дүгээр зүйлийн 55.3 дах хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч А-д 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04- 260/11327, төлбөр авагч Д д 2025 оны 05 дугаар сарын 21-ний 04-260/11328 тоот албан бичгээр мэдэгдэж, тайланг тус тус хуулбарлан өгч тэмдэглэлээр баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч А-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.2 дугаар зүйлийн 751.2,1-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

4. Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулаад өмчлөгч нарын эрх ашгийг зөрчсөн гэж тайлбарлаж марган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж оролцсон тул шүүх шаардлагын хүрээн дэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль заасны дагуу явагдсан эсэхийг хянаж үзсэн.

5. Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/04702 дугаар шийдвэрээр Аээс 75,000,000 төгрөгийг гаргуулж Д д олгохоор, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийнА, Д нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хороолол, *** талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ат буцаан шилжүүлэхийг Д д даалгаж шийдвэрлэсэн байна.

Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр авагч Д /****/-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** хороолол, **** талбайтай, 3 өрөө орон сууцыг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 240/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 25260103/3 дугаар тогтоолоор хураан авч 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/102 дугаар тогтоолоор шинжээч томилон Эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** хороолол,*** талбайтай 3 өрөө орон сууцыг 233,485,000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан ноилох баримтаар тогтоогдож байна.

Хаан үнэлгээ ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 19- ний өдөр үнэлгээг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг ирүүлэх хугацааг зааж, 3 дахь заалтаар: шинжээчид дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах, тогтоосон хугацаанд дүгнэлт, тайлан ирүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулсан байна.

Хаан үнэлгээ ХХК-ийн шинжээч мөн захирал Д.Гантулга гаргасан шинжээчийн дүгнэлтээр улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хороолол, *** талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээ тогтоолгоход 233,485,000 төгрөгөөр үнэлжээ.

  Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал .... Үнэлгээг хууль, журмаа баримталж гаргаагүй... гэх тайлбар нь үндэслэлгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.

6. Иймд нэхэмжлэгч А, хариуцагч Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дугаар зүйлийн 759.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5, 54 дүгээр зүйлийн 54.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч А, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ