| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01204/И |
| Дугаар | 320/ШШ2025/01154 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 320/ШШ2025/01154
| 2025 оны 10 сарын 20 өдөр | Дугаар 320/ШШ2025/01154 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ** дүүргийн ** дугаар хороо, *** байрлах, Х.К
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын *** тоотод оршин суух, Б.М
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****сумын **тоотод оршин суух, Э.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 37,431,192.64 (гучин долоон сая дөрвөн зуун гучин нэгэн мянга нэг зуун ерэн хоёр төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай 320/2025/01204/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б ,
Хариуцагч Д.Б .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , хариуцагч Д.Б нарын шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Э.Б ыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.К -ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: Зээлдэгч Д.Б нь нэхэмжлэгч “Х.К ” ХК-тай 2024 оны 06-р сарын 11-ний өдөр ЗГ/202456516240 тоот Эмэгтэй бизнес эрхлэгдчийг дэмжих хөрөнгө оруулалтын бизнесийн зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг, жилийн 18.6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.
Дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 6 дүгээр сарын 11-ний өдөр БГҮ/202456516240 тоот Барьцааны гэрээ, БГХ/202456516240 тоот Барьцааны гэрээ байгуулж:
- Хөвсгөл аймгийн **** сумын 4-р баг ** толгой *** тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн *** дугаартай, 49м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Хөвсгөл аймгийн *** сумын ** ** тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн *** дугаартай, 684м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтгай газар,
- Бараа материал /жагсаалтаар/
-Тоног төхөөрөмж /жагсаалтаар/
-Гэрийн эд хогшил тус тус барьцаалсан.
Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 08 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 13,109,421.12 төгрөг, зээлийн хүү 8,862,366.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,961.31 төгрөг, нийт 21,976,749.02 төгрөг төлсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс харилцагч уг зээлийг авахдаа түрээсийн гэрээг хуурамчаар үйлдэж, түрээсээр ажилласан хугацаа нь “Тус бизнесийг сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тогтвортой эрхэлж байгаа бөгөөд цаашид эрхлэх” гэх шаардлагыг хангахгүй байгаа нь банкны дотоод аудитын шалгалтаар илэрсэн тул зээл буцаан дуудах мэдэгдэл харилцагчдад удаа дараа хүргүүлсэн тул мэдэгдлийн дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг бүрэн төлүүлэхээр нэхэмжилж байна. Мөн зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 30 хоногийн хугацаа хэтэрсэн байна.
Иймд 2025 оны 08 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: I. Зээлийн төлбөр:
1. Үндсэн зээлийн төлбөр 36,890,578.88 төгрөг,
2. Зээлийн хүү 536,846.5 төгрөг,
3. Нэмэгдүүлсэн хүү 3,767.26 төгрөг. Нийт 37,431,192.64 төгрөг гаргуулах.
II. Зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дараах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Үүнд:
- Хөвсгөл аймгийн ** сумын ** ***** хаягт байршилтай, Улсын бүртгэлийн *** дугаартай, 49м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,
- Хөвсгөл аймгийн ** сумын *** тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Г-*** дугаартай, 684м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
- Бараа материал /жагсаалтаар/
- Тоног төхөөрөмж /жагсаалтаар/
- Гэрийн эд хогшил гэжээ.
Нэхэмжлэгч Х.К -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Зээлдэгч Д.Б нь Х.К -тай 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/202456516240 тоот зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. БГҮ/202456516240 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, Хөвсгөл аймгийн ** сумын *** тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн *** дугаартай, 49 м,кв талбай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хөвсгөл аймгийн ** сумын ** тоот хаягт байрлалтай, Улсын бүртгэлийн ** дугаартай 684 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, БГХ/202456516240 дугаартай барьцааны гэрээ байгуулан бараа материал жагсаалтаар, тоног төхөөрөмж жагсаалтаар, гэрийн эд хогшил зэргийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 13,109,421.12 төгрөг, зээлийн хүү 8,862,366.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,961.31 төгрөг, нийт 21,976,749,02 төгрөг төлсөн байна.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч уг зээлийг авахдаа түрээсийн гэрээг хуурамчаар үйлдэж түрээсээр ажилласан хугацаа нь тус бизнесийг сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тогтвортой эрхэлж байгаа бөгөөд цаашид эрхлэх гэх шаардлагыг хангахгүй байгаа нь банкны дотоод аудитын шалгалтаар илэрсэн тул зээл буцаан дуудах мэдэгдэл харилцагчдад удаа дараа хүргүүлсэн тул мэдэгдлийн дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг бүрэн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Мөн зээлийн төлбөрөө удаа дараа төлөхийг шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан хугацааг зөрчиж 30 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд хариуцагч Д.Б , Э.Б нараас 37,431,192.64 (гучин долоон сая дөрвөн зуун гучин нэгэн мянга нэг зуун ерэн хоёр төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү.
Манай байгууллагаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан нь дотоод аудитаар тогтоогдсон. Мөн зээлээ хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон...гэв.
Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж Х.К наас бизнес эмэгтэйчүүдийг дэмжих хөрөнгө оруулалтын зээлийн хүрээнд 50 сая төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлсэн. 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төлөгдөх зээлийг 1 сарын хугацаа хоцорч төлсөн. Гэтэл Х.К наас надад мэдэгдэхгүйгээр иргэний шүүхэд өгсөн байсан. Нэхэмжлэлийн шаардлагад заасан барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх боломжгүй. Яагаад гэвэл энэ барьцаа хөрөнгө хариуцагч Э.Б болон миний нэр дээр бүртгэлтэй хөрөнгө биш, миний төрсөн ээж болох Чойжилын Эрдэнэцэцэг гэх хүний нэр дээр бүртгэлтэй хөрөнгө байгаа юм. Иймээс энэ үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэлдүүлэх боломжгүй.
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд шүдний эмнэлэг түрээслэн Х.К наас бизнес эмэгтэйчүүдийг дэмжих сангаас 50 сая төгрөгийн зээл авч эмнэлэг түрээслээд шүдний эмчилгээнд хэрэглэгдэх материалуудыг тухайн зээл авсан мөнгөнөөс авсан. Одоогоор тухайн барьцаанд тавьсан бараа материалуудыг хэрэглээд дууссан. Тоног төхөөрөмжийн хувьд 2024 оны 1 сараар эмнэлгийн объектийг түрээслэж ажиллуулж байгаад 6 сараас түрээсэлхээ больсон. Гэхдээ хэргийн материалд явуулын тоног төхөөрөмжөөс гэх жагсаалт байхгүй учир, түрээсэлж байсан эмнэлгийн тоног төхөөрөмжөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй. Гэрийн эд хогшлын хувьд заасан цохсон эд хогшил байхгүй ерөнхий байдлаар бичсэн тодорхойгүй байгаа тул зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага болох 37,431,192.64 (гучин долоон сая дөрвөн зуун гучин нэгэн мянга нэг зуун ерэн хоёр төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч талаас хугацаа өгвөл зээл төлөх график гаргаж төлөх хүсэлтэй байна. Одоогоор би ажилгүй байгаа. Энэ оны 12 сараас ажил эхэлсэн тохиолдолд тухайн зээлийг төлөөд явах бүрэн боломжтой байна. Гэхдээ энэ ондоо багтааж 37,431,192.64 (гучин долоон сая дөрвөн зуун гучин нэгэн мянга нэг зуун ерэн хоёр төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөгийг төлж дуусгах боломжгүй байна....гэв.
Хариуцагч Э.Б тус шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Б болон Э.Б бид хоёр Х.К ны нэхэмжилж буй 37,431,192.64 төгрөгийг Х.К инд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчээс 000283102 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *** 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай итгэмжлэл, **ХК-ийн гүйцэтгэх захирал ** 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн * дугаартай итгэмжлэл, ***ХК-ийн Хууль, эрх зүйн газрын захирал ** 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ** дугаартай итгэмжлэл, 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/202456516240 дугаартай зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн БГХ/202456516240 дугаартай барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х.К -ийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны 5916/859 дугаартай зээл буцаан дуудах мэдэгдэл, Х.К -ийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны *** дугаартай зээл буцаан дуудах мэдэгдэл, Д.Б гийн Х.К ны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Б , Э.Б нарын зээл хүсэгч иргэний анкетууд, иргэний үнэмлэхийн хуулбар, ** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ул хөдлөх хөрөнгийн лавлагаа, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ул хөдлөх хөрөнгийн лавлагаа, Х.К -ийн ** 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ** дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч солих тухай хүсэлт, Х.К -ийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны *** дугаартай итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 4-31, 60-61 дугаар тал)
Хариуцагч Д.Б , Э.Б нараас хариу тайлбарыг ирүүлсэн байна. (хх-ийн 58 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.К хувьцаат компани нь Д.Б , Э.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 37,431,192.64 (гучин долоон сая дөрвөн зуун гучин нэгэн мянга нэг зуун ерэн хоёр төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэг нийт 37,431,192.64 (гучин долоон сая дөрвөн зуун гучин нэгэн мянга нэг зуун ерэн хоёр төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй маргасан болно.
Хариуцагч Д.Б , Э.Б нар нь Х.К -ийн Хөвсгөл салбарын Төв тооцооны төвөөс 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/202456516240 дугаартай зээлийн гэрээ байгуулан эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөрөнгө оруулалтын зориулалтаар 50,000,000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд Ч.Э* өмчлөлийн Хөвсгөл аймгийн *** тоотод байрлах улсын бүртгэлийн *** дугаартай, 49 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-**дугаартай, 648 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Хөвсгөл аймгийн ** дугаар багийн ** эмнэлэгт байрлах бараа материал, тоног төхөөрөмж, Хөвсгөл аймгийн ** дугаар гудамжны **тоотод байрлах контейнер, гэрийн эд хогшил зэргийг барьцаалан авсан болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч ** нарын тайлбар, 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/201456516240 дугаартай Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн БГХ/201456516240 дугаартай Барьцааны гэрээ (Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө)-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн БГҮ/201456516240 дугаартай Барьцааны гэрээ (Үл хөдлөх хөрөнгө)-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдлоо. (хх-ийн 10-12, 13-14, 15-17 дугаар тал)
Уг зээлийн гэрээний хугацаа 2027 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуусах боловч зээлийг авахдаа түрээсийн гэрээг хуурамчаар үйлдэж, түрээсээр ажилласан хугацаа нь “Тус бизнесийг сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тогтвортой эрхэлж байгаа бөгөөд цаашид эрхлэх” гэх шаардлагыг хангахгүй байгаа нь банкны дотоод аудитын шалгалтаар илэрсэн, 30 хоногийн хугацаагаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр Х.К нь зээлийн гэрээг цуцалж шүүхэд хандсан байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигч уг гэрээнүүдийг байгуулсан болон гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй болно.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу Х.К нь хариуцагч нараас 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/202456516240 дугаартай 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч Д.Б , Э.Б нар нь 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/202456516240 дугаартай зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Б , Э.Б нараас үндсэн зээлийн төлбөр 36,890,578,88 төгрөг, зээлийн хүү 536,846.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,767.26 төгрөг, нийт 37,431,192.64 (гучин долоон сая дөрвөн зуун гучин нэгэн мянга нэг зуун ерэн хоёр төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулж Х.К -д олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.К нь барьцааны гэрээнд заасан Ч.Э* өмчлөлийн Хөвсгөл аймгийн *** тоотод байрлах улсын бүртгэлийн *** дугаартай, 49 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ** дугаартай, 648 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Хөвсгөл аймгийн **эмнэлэгт байрлах бараа материал, тоног төхөөрөмж, Хөвсгөл аймгийн *** тоотод байрлах гэрийн эд хогшил зэргээр 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/202456516240 дугаартай зээлийн гэрээний үүрэг болох нийт 37,431,192.64 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг шүүх хуралдаанд хариуцагч Д.Б нь бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд, түрээслэж байсан эмнэлгийн тоног төхөөрөмжийг эзэмшигчид нь буцаан өгсөн, бараа материалыг хэрэглээд дууссан, гэрийн ямар эд хогшилыг барьцаалсан нь тодорхойгүй гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан эд хөрөнгүүдээр хангахыг зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Х.К нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.
Иргэн ** нь 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/202456516240 дугаартай 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Х.К тай 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр БГҮ/201456516240 дугаартай Барьцааны гэрээ (Үл хөдлөх хөрөнгө)-г байгуулан өөрийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн ** тоотод байрлах улсын бүртгэлийн ** дугаартай, 49 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1719000007 дугаартай, 648 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг барьцаалуулсан болох нь 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ** дугаартай Барьцааны гэрээ (Үл хөдлөх хөрөнгө)-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдов. (хх-ийн 15-17 дугаар тал)
Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Б , Э.Б нар нь 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/202456516240 дугаартай зээлийн гэрээний үүрэг нийт 37,431,192.64 төгрөгийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр баг Нүхт Эрдэнэ толгой, 1 дүгээр гудамжны 17 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-1719000032 дугаартай 49 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1719000007 дугаартай, 648 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Харин 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн БГХ/201456516240 дугаартай Барьцааны гэрээ (Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө)-гээр Хөвсгөл аймгийн *** багийн ** эмнэлэгт байрлах бараа материал, тоног төхөөрөмж, Хөвсгөл аймгийн ** тоотод байрлах гэрийн эд хогшил зэргийг барьцаалсан гэх боловч хичнээн хэмжээтэй, ямар нэр төрлийн бараа материал, тоног төхөөрөмж, гэрийн эд хогшил барьцаалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас бараа материал, тоног төхөөрөмж, гэрийн эд хогшил зэргээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.К -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,306 (дөрвөн зуун арван таван мянга гурван зуун зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б , Э.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 415,306 (дөрвөн зуун арван таван мянга гурван зуун зургаа) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.К -д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Б , Э.Б нараас үндсэн зээлийн төлбөр 36,890,578,88 төгрөг, зээлийн хүү 536,846.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,767.26 төгрөг, нийт 37,431,192.64 (гучин долоон сая дөрвөн зуун гучин нэгэн мянга нэг зуун ерэн хоёр төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулан Х.К -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас бараа материал, тоног төхөөрөмж, гэрийн эд хогшил зэргээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Б , Э.Б нар нь 37,431,192.64 (гучин долоон сая дөрвөн зуун гучин нэгэн мянга нэг зуун ерэн хоёр төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Хөвсгөл аймгийн ** байрлах улсын бүртгэлийн *** дугаартай 49 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-*** дугаартай, 648 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.К -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,306 (дөрвөн зуун арван таван мянга гурван зуун зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б , Э.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 415,306 (дөрвөн зуун арван таван мянга гурван зуун зургаа) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.К -д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ