| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01304/И |
| Дугаар | 320/ШШ2025/01155 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 320/ШШ2025/01155
| 2025 оны 10 сарын 20 өдөр | Дугаар 320/ШШ2025/01155 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ** дүүрэг, **** дугаар барилга, П.Б
хариуцагч: Хөвсгөл аймгийн ** тоотод оршин суух, Б.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 401,000 төгрөг, зээлийн хүү 388,585.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,276.19 төгрөг, шимтгэл 7,911.15 төгрөг, нотариатын хөлс 7,500 төгрөг, нийт 879,272.81 (найман зуун далан есөн мянга хоёр зуун далан хоёр төгрөг наян нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01304/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Б -ийн гүйцэтгэх захирал Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Э нь манай компанитай 2021 оны 11 сарын 9-ний өдөр L10500531 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 7800215916 зээлийн дансны дугаартай, 401,000.00 /дөрвөн зуун нэг мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 8 сарын 19-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2023 оны 11 дүгээр сарын 2-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 401,000.00 /дөрвөн зуун нэг мянган төгрөг/
- Шимтгэл: 7,911.15 /долоон мянга есөн зуун арван нэгэн төгрөг арван таван мөнгө/
- Үндсэн хүү: 388,585.47 /гурван зуун наян найман мянга таван зуун наян таван төгрөг дөчин долоон мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 74,276.19 /далан дөрвөн мянга хоёр зуун далан зургаан төгрөг арван есөн мөнгө/
- Нийт: 871,772.81 /найман зуун далан нэгэн мянга долоон зуун далан хоёр төгрөг наян нэгэн мөнгө /
Иймд зээлдэгч Б.Э аас үндсэн зээлийн төлбөрт 401,000.00 /дөрвөн зуун нэг мянган төгрөг/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 388,585.47 /гурван зуун наян найман мянга таван зуун наян таван төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,276.19 /далан дөрвөн мянга хоёр зуун далан зургаан төгрөг арван есөн мөнгө/ төгрөг, шимтгэл 7,911.15 /долоон мянгаесөн зуун арван нэгэн төгрөг арван таван мөнгө/ төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 879,272.81 /найман зуун далан есөн мянга хоёр зуун далан хоёр төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Э миний бие тус шүүхэд Б.Э ы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно. Б.Э нь ** Банк бусын нэхэмжилж буй 879,272.81 (найман зуун далан есөн мянга хоёр зуун далан хоёр төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Б нь Б.Э д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 401,000 төгрөг, зээлийн хүү 388,585.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,276.19 төгрөг, шимтгэл 7,911.15 төгрөг, нотариатын хөлс 7,500 төгрөг, нийт 879,272.81 (найман зуун далан есөн мянга хоёр зуун далан хоёр төгрөг наян нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 879,272.81 (найман зуун далан есөн мянга хоёр зуун далан хоёр төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч П.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч Б.Э ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.Э нь 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр **** бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг иргэн Б.Э д олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр Б.Э д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 30 дугаар тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч П.Б -ийн 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,653 (хорин таван мянга зургаан зуун тавин гурав) төгрөгийн тал хувь болох 12,826.50 (арван хоёр мянга найман зуун хорин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,826.50 (арван хоёр мянга найман зуун хорин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Э аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,826.50 (арван хоёр мянга найман зуун хорин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч П.Б -д олгохоор тогтов.
Хариуцагч Б.Э нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч П.Б -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э д холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 401,000 төгрөг, зээлийн хүү 388,585.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,276.19 төгрөг, шимтгэл 7,911.15 төгрөг, нотариатын хөлс 7,500 төгрөг, нийт 879,272.81 (найман зуун далан есөн мянга хоёр зуун далан хоёр төгрөг наян нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 879,272.81 (найман зуун далан есөн мянга хоёр зуун далан хоёр төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч П.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч Б.Э ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э тус шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч П.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,653 (хорин таван мянга зургаан зуун тавин гурав) төгрөгийн тал хувь болох 12,826.50 (арван хоёр мянга найман зуун хорин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,826.50 (арван хоёр мянга найман зуун хорин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Э аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,826.50 (арван хоёр мянга найман зуун хорин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч П.Б -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ