| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01303/И |
| Дугаар | 320/ШШ2025/01156 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 320/ШШ2025/01156
| 2025 оны 10 сарын 20 өдөр | Дугаар 320/ШШ2025/01156 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** дүүрэг, ** тоотод байрлах, П.Б
хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын ** оршин суух, И.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 4,342,550.77 төгрөг, зээлийн хүү 1,042,214.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,342.07 төгрөг, шимтгэл 2,800 төгрөг, нотариатын хөлс 7,500 төгрөг, нийт 5,432,407.38 (таван сая дөрвөн зуун гучин хоёр мянга дөрвөн зуун долоон төгрөг гучин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01303/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Б -ийн гүйцэтгэх захирал Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч И.Б нь манай компанитай 2024 оны 9 сарын 12-ны өдөр L100038697 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 7800829935 зээлийн дансны дугаартай, 170,000.00 /нэг зуун далан мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд;
2024 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 7807098309 зээлийн дансны дугаартай, 200,000.00 /хоёр зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр ззэлдэгчийн ** банкны тоот дансанд;
2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 7100703410 зээлийн дансны дугаартай, 4,400,000.00 /дөрвөн сая дөрвөн зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 8 сарын 19-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна.
Үүнд:
1. 2025 оны 1 дүгээр сарын 31-ний зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 129,838.14 /нэг зуун хорин есөн мянга найман зуун гучин найман төгрөг арван дөрвөн мөнгө/, Шимтгэл: 0.00, Үндсэн хүү: 1,536.71 /нэг мянга таван зуун гучин зургаан төгрөг далан нэгэн мөнгө/, Нэмэгдүүлсэн хүү: 307.35 /гурван зуун долоон төгрөг гучин таван мөнгө/, Нийт: 131,682.20 /нэг зуун гучин нэгэн мянга зургаан зуун наян хоёр төгрөг хорин мөнгө/
2. 2024 оны 10 дугаар сарын 9-ний зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 139,997.98 /нэг зуун гучин есөн мянга есөн зуун ерөн долоон төгрөг ерөн найман мөнгө/, Шимтгэл: 2,800.00 /хоёр мянга найман зуун төгрөг/, Үндсэн хүү: 42,873.90 /дөчин хоёр мянга найман зуун далан гурван төгрөг ерөн мөнгө/, Нэмэгдүүлсэн хүү: 7,332.06 /долоон мянга гурван зуун гучин хоёр төгрөг зургаан мөнгө/, Нийт: 193,003.94 /нэг зуун ерөн гурван мянга гурван төгрөг ерөн дөрвөн мөнгө/
3. 2024 оны 9 дүгээр сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 4,072,714.65 /дөрвөн сая далан хоёр мянга долоон зуун арван дөрвөн төгрөг жаран таван мөнгө/, Шимтгэл: 0.00, Үндсэн хүү: 997,803.93 /есөн зуун ерөн долоон мянга найман зуун гурван төгрөг ерөн гурван мөнгө/, Нэмэгдүүлсэн хүү: 29,702.66 /хорин есөн мянга долоон зуун хоёр төгрөг жаран зургаан мөнгө/, Нийт: 5,100,221.24 /таван сая нэг зуун мянга хоёр зуун хорин нэгэн төгрөг хорин дөрвөн мөнгө/
Иймд зээлдэгч И.Б ас үндсэн зээлийн төлбөрт 4,342,550.77 /дөрвөн сая гурван зуун дэчин хоёр мянга таван зуун тавин төгрөг далан долоон мөнгө / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,042,214.54 /нэгсая дөчин хоёр мянга хоёр зуун арван дөрвөн төгрөгтавин дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,342.07 /гучин долоон мянга гурван зуун дөчин хоёр төгрөг долоон мөнгө/ төгрөг, шимтгэл 2,800.00 /хоёр мянга найман зуун төгрөг/ төгрөг, нотариатын зардал 7,500.00 долоон мянга таван зуун төгрөг/төгрөг, нийт 5,432,407.38 /таван сая дөрвөн зуун гучин хоёр мянга сэрвөн зуун долоон төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч И.Б тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: И.Б миний бие П.Б -ийн нэхэмжилж буй 5,432,407.38 (таван сая дөрвөн зуун гучин хоёр мянга дөрвөн зуун долоон төгрөг гучин найман мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Б нь И.Б д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 4,342,550.77 төгрөг, зээлийн хүү 1,042,214.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,342.07 төгрөг, шимтгэл 2,800 төгрөг, нотариатын хөлс 7,500 төгрөг, нийт 5,432,407.38 (таван сая дөрвөн зуун гучин хоёр мянга дөрвөн зуун долоон төгрөг гучин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 5,432,407.38 (таван сая дөрвөн зуун гучин хоёр мянга дөрвөн зуун долоон төгрөг гучин найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч П.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч П.Б -ийн 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,869 (нэг зуун нэг мянга найман зуун жаран ес) төгрөгийн тал хувь болох 50,934.50 (тавин мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,934.50 (тавин мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч И.Б ас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,934.50 (тавин мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч П.Б -д олгохоор тогтов.
Хариуцагч И.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч П.Б -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.Б д холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 4,342,550.77 төгрөг, зээлийн хүү 1,042,214.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,342.07 төгрөг, шимтгэл 2,800 төгрөг, нотариатын хөлс 7,500 төгрөг, нийт 5,432,407.38 (таван сая дөрвөн зуун гучин хоёр мянга дөрвөн зуун долоон төгрөг гучин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч И.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 5,432,407.38 (таван сая дөрвөн зуун гучин хоёр мянга дөрвөн зуун долоон төгрөг гучин найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч П.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч П.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,869 (нэг зуун нэг мянга найман зуун жаран ес) төгрөгийн тал хувь болох 50,934.50 (тавин мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,934.50 (тавин мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч И.Б ас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,934.50 (тавин мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч П.Б -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч И.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ