| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Должинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0474/З |
| Дугаар | 128/ШШ2026/0713 |
| Огноо | 2026-08-03 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2026/0713
2026 08 03 128/ШШ2026/0713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Должинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “К******* *******” ХХК /рд:*******/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Г.С
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ц /ШТЭ:/
Хариуцагч: Батлан хамгаалах яам, Тендерийн үнэлгээний хороо
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М
Хариуцагч: Сангийн яам
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н
Гуравдагч этгээд: “ М Т” ХХК /рд:/
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Т.Д /ШТЭ:/ нарын хооронд үүссэн тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С, өмгөөлөгч Б.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Д.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар эцэслэн тодорхойлсон. Үүнд:
1.1. Нэхэмжлэгчээс 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “1/Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл (зөвлөмж)-ийг хүчингүй болгох, 2/Батлан хамгаалах яамны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1в/ дугаар “К******* *******” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгох, 3/Сангийн яамны 2026 он 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0 тоот “Гомдол хянасан тухай” шийдвэрийн “К******* *******” ХХК-д холбогдох хэсэг болон дахин үнэлгээ хийхийг даалгасан хэсгийг хүчингүй болгуулах, 4/Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийг хүчингүй болгуулах, 5/Батлах хамгаалах яамны 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1в/ дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, 6/Манай компанийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагч Батлан хамгаалах яаманд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Улмаар нэхэмжлэгч нь 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1/Үнэлгээний хорооны 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “ М Т” ХХК-ийг сонгон шалгаруулсан тэмдэглэл /зөвлөмж/-ийг хүчингүй болгуулах (Жич: Уг нэмэгдүүлсэн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 4 дэх хэсэгтэй агуулга, маргааны зүйл, захиргааны шийдвэрийн хувьд давхацсан), 2/Батлан хамгаалах яамны 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “ М Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах” гэж ихэсгэсэн.
1.3. Иймд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэсний дагуу нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, шийдвэрлэсэн болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/05 дугаар тушаалын наймдугаар хавсралтаар “Олон улсын ачаа тээвэрлэлтийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо”-г байгуулж[1], улмаар 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “хийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багийн ачаа, тээвэр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн баримт бичиг[2]-ийг баталжээ.
2.2. Дээрх БХЯ/ дугаар тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09.30 цаг хүртэл нийт 1,167,725,000 (нэг тэрбум нэг зуун ж дн сая дн зуун хорин таван мянга) төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр нээлттэй зарласан байна[3].
2.3. Тус тендер шалгаруулалтад нийт 4 (дөрөв) оролцогч санал ирүүлснээс Үнэлгээний хорооны 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтээр “ М Т” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулж, тендерийг 1,097,991,500 (нэг тэрбум ерэн дн сая есөн зуун ерэн нэгэн мянга таван зуу) төгрөгөөр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байдаг[4].
2.4. Ингээд Батлан хамгаалах яамны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1в/ дугаар албан бичгээр “ М Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, мөн өдрийн 1в/ дугаар албан бичгээр “И” ХХК-д, 1в/ дугаар албан бичгээр “К******* *******” ХХК-д, 1в/1276 дугаар албан бичгээр “М Э” ХХК-д тус тус тендер нь шаардлага хангаагүй тул татгалзаж байгааг мэдэгджээ[5].
2.5. “К******* *******” ХХК нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам нь тус гомдлыг хянаад 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр “К******* *******” ХХК-д холбогдох шийдвэрийг хэвээр үлдээж, харин “ М Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.
2.6. Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар тендерийг хянаад, дахин “ М Т” ХХК-ийг сонгон шалгаруулж[6], уг шийдвэрийг үндэслэн захиалагч нь 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1в/1639 дүгээр албан бичгээр “ М Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, мөн өдрийн 1в/ дугаар албан бичгээр “И” ХХК-д, 1в/ дүгээр албан бичгээр “К******* *******” ХХК-д, 1в/ дугаар албан бичгээр “М Э” ХХК-д тус тус тендер нь шаардлага хангаагүй тул татгалзаж байгааг дахин мэдэгджээ.
2.7. Улмаар “К******* *******” ХХК нь 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2026/3567 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав.
Гурав. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, дараах үндэслэлээр маргасан. Үүнд:
3.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ “... “К******* Рөүд” ХХК нь М Улсын Батлан хамгаалах яамнаас зарласан БХЯ/ дугаар урилгатай, энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багийн ачаа тээвэр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож, тендерийн баримт бичгийг шаардлагад нийцсэн материалыг бүрдүүлэн, хуульд заасан хугацаанд багтаан хүргүүлсэн. Гэтэл тухайн тендерийн захиалагч болох Батлан хамгаалах яамны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1в/ дугаар мэдэгдлээр “...Батлан хамгаалах яамны үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар ...”ижил төстэй ажил гүйцэтгэсэн ажлын талаарх өмнөх захиалагчийн гаргасан тодорхойлолтыг ирүүлэхдээ гэрээ дүгнэсэн актыг эрх бүхий албан тушаалтан болон байгууллагын тамгаар баталгаажуулаагүй байна” гэсэн үндэслэл зааж, манай ирүүлсэн тендерээс татгалзаж, тус тендерт оролцогч “ М Т” ХХК-ийг шалгаруулсан. ...Нэг. Захиалагчийн манай тендерээс татгалзсан нь үндэслэлгүй тухайд: 1.1.Тендерийн баримт бичгийн ТШЗ 18.1, 20.1.8-д ижил төстэй ажлын туршлага, ижил төстэй ажил гүйцэтгэсэн талаарх өмнөх захиалагчийн гаргасан тодорхойлолтын тухай мэдээлэлд манай компани нь “ групп” ХХК-тай байгуулсан тээвэр зуучлалын үйл ажиллагаа гүйцэтгэх тухай гэрээ болон ...тодорхойлолтыг хуульд заасан шаардлага хангуулан хавсаргасан болно. Гэтэл ...гэрээ дүгнэсэн актыг эрх бүхий албан тушаалтан болон байгууллагын тамгаар баталгаажуулаагүй нь Засгийн газрын 2021 оны дугаар тогтор батлагдсан “Тамга тэмдэг, баталгааны хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 4.14-т заасантай нийцэхгүй гэсэн хууль бус үндэслэл зааж татгалзсан. ...Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийхээр заасан ба 42.2-т энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж тодорхой заасан. ... 1.2. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 20.1.18-д “Тухайн ажил үйлчилгээтэй төстэй ажил гүйцэтгэсэн талаар өмнөх захиалагчийн шаардлагад нийцсэн эсэх талаар тодорхойлолт ирүүлэх” гэсэн нь захиалагчийн тодорхойлолтыг эрх бүхий албан тушаалтан болон байгууллагын тамгаар баталгаажуулаагүй байна гэсэн шаардлагатай нийцэхгүй болно. Мөн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээ нь бодитойгоор хэрэгжсэн эсэхийг тендерийн материалд хавсаргасан аудитын болон санхүүгийн тайлан бүртгэлд тусгагдсан байдал, гүйцэтгэсэн ажлын төлбөр зэрэг нь и-баримтаар нотлогдож байгаа тул манай тендерээс татгалзсан нь үндэслэлгүй. Хоёр. Тендерт шалгарсан “ М Т” ХХК-ийн барим бичиг шаардлага хангаагүй тухай. “ М Т” ХХК-ийн үнийн санал нь хамгийн бага үнийн санал биш ба манай үнийн саналаас 119,091,500 төгрөгөөр илүү байсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, ТШЗ 29.2-т заасныг хангахгүй байна. 1.... “П с” ХХК хуулийн этгээдийн өмнө гүйцэтгэж байсан ажил үйлчилгээний баримт байх ба хууль бусаар өөр хуулийн этгээдийн баримтыг ашигласан нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 18.1 дэх заалтыг зөрчсөн. 2.ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 20.1.13-т “Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувиас хийсэн хуулбарыг ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй. 3. ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 20.1.1-т “Улс хоорондын байнгын ачаа, тээврийн үйлчилгээний эрхийн зөрчлийн хуулбар ирүүлэх (нотариатаар гэрчлүүлсэн байх)” гэж заасан шаардлагыг хангаагүй. 4. ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 20.1.3-т “Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх гэрээний хуулбар ирүүлэх (нотариатаар гэрчлүүлсэн байх)” гэж заасныг хангаагүй байна. 5. ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 20.1.3-т “Цахимаар ирүүлэх файлыг төрөлжүүлэн нэр өгч ирүүлэх ба файл нь харагдахгүй, уншигдахгүй мөн захиалагчаас шаардсан баримт бичгийг дутуу ирүүлсэн тохиолдолд нийцээгүй гэж үзэж, тендерээс татгалзах үндэслэл болно” гэсэн шаардлагад нийцээгүй. Гуравт. Сангийн яамнаас ...тендерийн баримт бичгийг хянаж, 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн мэдэгдлээр манай компанийн тендерийн баримт бичгээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэл бүхий гэж үзсэн ба харин “ М Т” ХХК-ийн тендерийн баримт бичгийн хэсгийг дахин хянаж, үнэлгээ хийхийг даалгасан нь үндэслэлгүй бөгөөд хууль бус гэж үзэж байна. Тодруулбал, Сангийн яамны шийдвэрийн 2 дугаар хуудасны 3 дахь цогцолборт “...уг актыг баталгаажуулж, “ групп” ХХК-ийн нягтлан бодогч Т.Х гарын үсэг зурж, гэрээний үүргийн биелэлтийг хүлээн авсан нь Компанийн тухай хуулийн 83.8-д заасантай нийцэхгүй байх бөгөөд ...гүйцэтгэх захирал Б Х бүртгэлтэй байх тул нягтлан бодогч Т.Хд энэ гэрээг баталгаажуулах эрхийг олгосон итгэмжлэлийг тендерт ирүүлээгүй нь дээрх шаардлагад нийцээгүй” гэсэн нь Компанийн тухай хуулийн 84.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.4, 18.3, 13.5, 14.3, 14.3.1, 3.1.3 дахь хэсгүүдийг зөрчсөн. ...Нөгөөтээгүүр, өмнө дурдсаны дагуу тендерт шалгарсан “ М Т” ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй, өрсөлдөгч оролцогч нараас үнийн дүн нь үлэмж өндөр үнэтэй тендер байхад шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.10 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн. ...” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 20.1.18 дахь заалтад тодорхойлолтыг заавал байгууллагын тамга, тэмдгээр баталгаажуулах ёстой гэсэн нарийвчилсан шаардлага тусгагдаагүй болно. Иймд нэхэмжлэгч тал санхүүгийн тооцоо нийлүүлэх үүрэг бүхий нягтлан бодогчтой хамтран ажилладаг журмын дагуу холбогдох тодорхойлолтыг бүрдүүлж ирүүлсэн болно. ... Гаалийн зуучлалын асуудлын талаар нэмж тодруулах зүйл байна. Манай тендерээс татгалзсан анхны үндэслэлд огт дурдагдаагүй зүйлийг хариуцагч тал одоо шүүх дээр шинээр тайлбарлан хэлж байна. Бидний гэрээний хавсралтад ирүүлсэн, улсын бүртгэлийн QR кодтой гаалийн зуучлалын үйлчилгээний хамтран ажиллах гэрээний хүчинтэй хугацаа 2026 оны 10 дугаар сар хүртэл байх бөгөөд талууд аливаа саналгүй бол гэрээ үргэлжлэн хэрэгжих боломжтой гэж заагдсан байдаг. Мөн цаг хугацаа өнгөрөх тусам холбогдох тайлбар, нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүй тул манай байгууллага гаалийн зуучлалын үйлчилгээний хугацааг тендер зарлагдах үед сунгах хүсэлт гаргаж, уг хүсэлт баталгаажсан бөгөөд манай компанид гаалийн зуучлалын үйлчилгээ авагдсан. ...Манай санал болгосон үнийн санал бусдаас 110-120 сая орчим төгрөгөөр хямд байгаа. Мөн үнэлгээний өгөгдлийн хүснэгтийн шаардлагын дагуу бүх зүйлийг нэг бүрчлэн шалгаж, тухайн шаардлагад нийцэж буй эсэхийг баталгаажуулан материалаа бүрдүүлж өгсөн. Түүнчлэн, захиалагчийн үнэлгээний өгөгдлийн хүснэгтэд улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувиас хуулсан хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлэхээр заасан байдаг. Гэтэл хариуцагч Батлан хамгаалах яамны тайлбарт нотариатаар гэрчлүүлээгүй баримтын хувьд өөрсдөө онлайнаар шалгаж болох тул оролцогчоос нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байж болно гэсэн агуулгаар тайлбар өгч байна. Бидний ойлголтоор, хэрэв өгөгдлийн хүснэгтэд нотариатаар гэрчлүүлж баталгаажуулсан байхаар тодорхой заасан бол уг шаардлагыг заавал биелүүлэх ёстой. Гэтэл бусад оролцогчийн хувьд нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй байж болно гэсэн тайлбар өгч байгаа нь тэгш бус хандлага мэт мэдрэгдэж байгаа тул энэ асуудлыг тодруулан тайлбарлахыг хүссэн юм.” гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сангийн яамнаас нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгаж байгаа юм шиг боловч нэхэмжлэгчийг татгалзсан үндэслэл зөв байна буюу энэ тендер сонгон шалгаруулалт дахиад явагдсан байсан ч хассан нь үндэслэлтэй байна гэж шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг хүлээн авч, гарсан даруйд нь Захиргааны хэргийн шүүхэд хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан. Дахин үнэлгээ хийлгэхийг захиалагчид даалгаж 23-ны өдөр үнэлгээ хийхдээ өмнөх үнэлгээгээ тодорхойлохдоо гуравдагч этгээдээр оролцож байгаа “ М Т” ХХК-ийг Сангийн яамны бичигт дурдсан тусгай зөвшөөрлийн асуудлыг шалгах гэдэг асуудлыг цахим системээр шалгалаа гэдэг байдлаар оруулж, танай буюу нэхэмжлэгчийг өмнөх үндэслэл дээр нэмж Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дахь хэсгийг нэмж оруулан, татгалзсан хариуг шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байх хугацаанд дахин өгсөн. Үүгээрээ хариуцагч Сангийн яам болон хоёр үнэлгээтэй холбогдох бүх шийдвэр, мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагыг үр дагавар үүсгэж байгааг тайлбарлаж байна. Хууль зүйн үндэслэлийн хувьд тайлбарлавал, Тендер шалгаруулалтын өгөгдлийн баримт бичгийн 20.1.3-т Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17.2.1-17.2.5 дахь хэсэгт заасны дагуу ижил төстэй ажил гүйцэтгэсэн техникийн чадварыг тодорхойлох баримт, жагсаалт бүрдүүлэхийг ерөнхий байдлаар заасан бөгөөд гэрээ дүгнэсэн актыг зөвхөн гүйцэтгэх захирлын гарын үсгээр баталгаажуулах ёстой гэсэн нарийвчилсан шаардлагыг тендерийн баримт бичигт тусгайлан заагаагүй болно. Нэхэмжлэгчийн хувьд ижил төстэй үүрэг гүйцэтгэж байсан ажлын гэрээгээ хураангуйлаад хавсаргаж, үнийн дүнг тавьж гэрээгээ тусгаж, гэрээтэй холбоотой хуулийн этгээдийн хооронд санхүүгийн баримтыг өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, гэрээтэй холбоотой нотлох баримт болон санхүүгийн тайлан, бусад нотлох баримтаар давхар нотлогдож байгаа. Гэтэл татгалзаж байгаа үндэслэл нь тамга, тэмдэг ашиглах журмын хариуцагч зааж байна. Тамга, тэмдэг ашиглах журамд тамгыг гүйцэтгэх удирдлага буюу эрх олгосон этгээд дарна. Дараагүй учир үүнийг хүлээн зөвшөөрөхгүй буюу “ Групп” ХХК-ийн нягтлан н.Х тухайн компанийг төлөөлөх эрхгүй байна гэж хоёр хуулийн этгээдийн хооронд хийсэн гэрээний эрх зүйн харилцаа нь үнэн, худлаа гэдэг дүгнэлтийг шууд өгч байна. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр баримт мөн, биш гэдэг асуудал байна. Сангийн яам бол акт нь байж болно. Гэвч үүнийхээ итгэмжлэлийг нь авах байсан гэдэг байдлаар хэлж байгаа. Өөрөөр хэлбэл н.Хд олгосон итгэмжлэл нь байхгүй байгаа тул татгалзсан нь зөв байна гэж “ Групп” ХХК-ийн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг Засгийн газраас гаргасан тамга, тэмдэг хэрэглэх журам руу аваачиж тавьж хоёр этгээдийн хооронд хийгдсэн гэрээний эрх зүйн харилцаа дээр шууд дүгнэлт өгч байгаа. Нэхэмжлэл дээр яагаад гэрээний эрх зүйн харилцаа болох, хоёр хуулийн этгээдийн хооронд бичиг баримтын үндэслэлүүдээ тодорхойлж хоорондоо маргаагүй, үүнийгээ хүлээн зөвшөөрөөгүй буюу буруу гэж үзээгүй талаарх мэдээлэл байгаа тул нэхэмжлэлийн шаардлагад хуулийн заалтыг Компанийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль заасан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар нягтлан гэдэг нь компанийн эрх бүхий албан тушаалтан гэж явдаг. Мөн компанийн эрх бүхий албан тушаалтнаар санхүү хариуцсан нягтлан буюу итгэмжлэлээр хөрөнгө хариуцсан этгээд байдаг. Иймд ажил үүрэг гүйцэтгэх дүгнэлт нь хэрэгжээд дууссан гэрээ байсан буюу хэрэгжээд дууссан тул төлбөр төлөгдөөд авагдсан учир “ Групп” ХХК нь шууд санхүүгийн албанаар баталгаажуулж ажлаа гүйцэтгүүлсэн тул үлдэгдэл мөнгөө авчихсан, төлбөр тооцоогүй болсон гэж хаасан асуудал. “ Групп” ХХК нь цаасан дээр байдаг, эсвэл ямар ажил үйлчилгээ хийдэг нь тодорхойгүй компани биш. Өөрөөр хэлбэл, “ Групп” ХХК нь барилга барих болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, М Улсын томоохон хуулийн этгээдийн жагсаалтад (ТОП 100) багтдаг компани бөгөөд уг компанитай байгуулсан гэрээний харилцаанд санхүүгийн албаны тамга дарагдсан нягтлангийн шийдвэрийг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэдэг үндэслэлээр татгалзаж байна. э нь үндэслэлгүй бөгөөд харин ирүүлсэн баримт бичгийн агуулгаараа “К******* Роуд” ХХК-ийн тендер хамгийн сайн үнэлэгдсэн баримт бичиг байсан. Иймд Сангийн яам болон бусад холбогдох байгууллагууд энэ асуудлыг тавихдаа тендерийн баримт бичигт байхгүй шаардлага тавьж байна гэж үзэж байна. Та нарын ажил гүйцэтгэсэн тухай тодорхойлолт, туршлагыг харахад зөвхөн гүйцэтгэх удирдлагын гарын үсэг зурсан байвал бид үнэлэх талаар хэлэх ёстой байсан. Хуульд байхгүй болон хууль тогтоомжоос давсан шаардлага тавих гэж байгаа бол тэр шаардлагаа эхнээсээ тодорхой тавьж ойлгомжтой байлгах ёстой. Тэгэхгүйгээр харж байснаа хасах юм заавал олох ёстой гэдэг байдлаар хасаж нягтлан бодогчийн гарын үсэг, тамга тэмдгийн асуудлыг гаргаж ирэх нь зохисгүй болно. Тендерийн баримт бичигт 3 жилийн ажлын туршлагын мэдээлэл дээр зөвхөн “ Групп” ХХК-ийн гэрээг өгсөн зүйл биш. Бусад тухайн үед гүйцэтгэж байсан ажлын жагсаалт болон ажлын гүйцэтгэлийг өгсөн. Гэтэл тэр дундаас зөвхөн “ групп” ХХК-тай хийсэн гэрээний санхүүгийн хавсралтыг үндэслэж татгалзаж байгаа. Үүнийг туршлагын талаарх мэдээлэл ирүүлээгүй гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй болж байгаа. “ Групп” ХХК хариуцагч талын тайлбарлаж байгаа шиг. Тэгвэл нөгөө жагсаалтад байгаа хуулийн этгээдүүдийн гэрээг хуульд заасан шаардлага хангасан туршлагыг, санхүүгийн тайлангаар чадамжаа нотолсон. Хариуцагч тал шүүх дээр нэхэмжлэлээс татгалзахдаа тендер сонгон шалгаруулалтын явцад яригдаагүй үндэслэлийг гаргаж ирж татгалзаж байна. Тэрийгээ хариу тайлбар дээрээ бичиж байгаа. э нь тендер сонгон шалгаруулалтад хамгийн бага буюу хамгийн сайн үнэлгээтэй тендерийг үл ялих зүйлээр буюу хуульд заасан бус шалтгаанаар татгалзаж, харьцангуй өндөр үнэ бүхий хуулийн этгээдийг шалгаруулах үр дагавартай байгааг харуулж байна. Ингэснээр төрийн худалдан авах ажиллагааны тасралтгүй, шуурхай, хэмнэлттэй байх зарчимтай нийцэхгүй бөгөөд шударгаар өрсөлдөж буй оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна. Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэр нь бид анхнаасаа 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэр зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Үүнд шүүхийн процесс ажиллагаа явагдах буюу Захиргааны ерөнхий хуульд заасан дахин үнэлгээ хийхдээ гомдол гаргах боломж бололцоог нь хангах, хугацааг нь авч үзэх, маргах үндэслэл тодорхойлоогүй байхад дахиад 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ирсэн мэдэгдлийг үндэслэж 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шууд өмнөх үнэлгээгээр гаргаж байгаа нь өөрөө энэ хоёр үнэлгээний эрх зүйн үр дагаврыг бүхэлд нь тусгаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлага гаргах үр дагавар бүхий захиргааны акт үүсэж байгаа. ...” гэв.
Дөрөв. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр маргадаг. Үүнд:
4.1.Хариуцагч Батлан хамгаалах яам, үнэлгээний хороо нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “К******* *******” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт үнэлгээ хийхэд 1.ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 18.1-т заасан ижил төстэй ажлын гэрээ нь ерөнхий гэрээ бөгөөд хавсралтаар болон гэрээ дүгнэсэн актыг үндэслэн төлбөрийн нөхцөлийг тохиролцохоор тусгасан. Ижил төстэй ажлын хувьд “ групп” ХХК-тай 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хийсэн гэрээг дүгнэсэн 994,382,959.28 төгрөгийн актыг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “К******* *******” ХХК-ийн удирдлага болох Г.С, захиалагчийг төлөөлөх эрх бүхий этгээд биш нягтлан бодогч Т.Х нар баталгаажуулсан, санхүүгийн тэмдэг дарагдсан байна. Тухайн гэрээ 2025 оны 03 дугаар сарын 18-аас 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үргэлжилсэн бөгөөд ...уг ажлын аль хэсэг нь 2025, 2026 онуудад хамаарах нь тодорхойгүй, мөн байгууллагыг төлөөлөх эрх бүхий хүн баталгаажуулаагүй тул мөн шаардлагад нийцээгүй гэж үзсэн. 2. ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 20.1.18-т заасны дагуу “ групп” ХХК-иас тодорхойлолт ирүүлсэн боловч нягтлан бодогч Т.Х гарын үсэг зурж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан баримт ирүүлсэн нь шаардлага хангаагүй гэж үзсэн. 3. ТББ-ийн 20.1.3 дахь хэсгийн дагуу “ т” ХХК-тай гэрээ байгуулсан талаар мэдээлэл ирүүлсэн... уг гэрээний хугацаа 2025 оны 12 дугаар сарын 31-нд дууссан байна.Талууд гэрээ сунгах, сунгасан талаар мэдэгдлийг ирүүлээгүй тул тус гэрээний хугацааг дууссан гэж үзсэн. ... “ М Т” ХХК-ийн ирүүлсэн баримт бичиг нь 1. ТББ-т заасан ижил төстэй ажлын туршлагад тооцуулахаар Батлан хамгаалах яамтай 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №13 дугаар гэрээний хуулбарыг ирүүлсэн тул шаардлага хангасан гэж үзсэн. Үүнээс гадна ... яамтай байгуулсан гэрээний дүн ижил төстэй ажлын шалгуурыг хангасан гэрээнүүдийг ирүүлсэн тул шаардлага хангасан гэж үзсэн. 2.ТББ-ийн 1.1-1.9 гэсэн файлын 4-5 хуудаст хуулийн этгээдийн гэрчилгээг нотариатаар батлуулж ирүүлсэн. 3. Ачаа тээврийн үйлчилгээг үзүүлэх гэрээг “Ж ж” ХХК-тай байгуулж, гэрээг нотариатаар батлуулж, тусгай зөвшөөрлийг хавсаргаж ирүүлсэн. 4.Гаалийн зуучлагчийн үйлчилгээг үзүүлэх гэрээг “Н л” ХХК-тай байгуулж, нотариатаар батлуулж, тусгай зөвшөөрлийг хавсаргаж ирүүлсэн. 5. Батлан хамгаалах яамны тендерт ирүүлсэн бүх байгууллагын файл нэр өгч хадгалагдсан, харагдахгүй, уншигдахгүй зүйлгүй байсан...” гэжээ.
4.2.Хариуцагч Батлан хамгаалах яам, үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Тендерийн баримт бичгийн 18.1-т санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй хэмжээний ижил төстэй ажил, үйлчилгээг сүүлийн жилд дор хаяж нэг удаа гүйцэтгэсэн байхаар заасан. “ Групп” ХХК-тай байгуулсан гэрээ уг шаардлагыг 85 хувиар хангаж байна. Гэвч захиалагчийн тодорхойлолт шаардлага хангаагүй тул боломжгүй гэж үзсэн. "Дор хаяж нэг удаа" гэдгийг ойлгохгүй байна. Түүнчлэн, үнэлгээний хорооны дүгнэлтийн хувьд, У Т ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дуусгавар болсныг бид үнэлгээний хорооны хурал бүрд тэмдэглэж, бичиж авсан байсан. э асуудал шүүхэд илгээсэн тайлбар болон хүргүүлсэн бичигт мөн туссан байгааг мэдэгдэж байна. ...” гэв.
4.3. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Гомдолд дурдсан үндэслэлээр... “К******* *******” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй болохыг 2026.04.22-ны өдрийн 0 тоот албан бичгээр хүргүүлсэн ... тус компанийн тендерийн хувьд Сангийн яамны шийдвэр нь захиргааны актад хамаарахгүй, 0 тоот албан бичгийн тендер хянан үзэх, үнэлгээ дахин хийхийг мэдэгдсэн хэсэг “К******* *******” ХХК-ийн тендерт хамаарахгүй байх тул Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хянан шийдвэрлэх харилцаанд хамаарахгүй болно.” гэжээ.
4.4. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сангийн яамны гомдол хянасан албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийн зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд манайд хоёр асуудлаар гомдол гаргасан. Нэгдүгээрт, захиалагч өөрийнх нь тендерээс татгалзсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай; хоёрдугаарт, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “ М Т” ХХК-ийн тендер холбогдох шаардлагад нийцээгүй байна гэсэн гомдлын шаардлага тавьсан. э хүрээнд бид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8-д заасан бичиг баримтуудын хүрээнд ажлын 10 өдрийн дотор хянан шийдвэрлэсэн. ...Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-18.1 дээр үнийн дүнгийн шаардлага тавьсан байдаг. Тухайн төсөвт өртгийн 80 хувиас багагүй нэг удаа гүйцэтгэсэн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй байх ёстой гэсэн шаардлага тавьсан. э шаардлагыг хэрхэн, яаж нотлох вэ гэдгийг тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 20.1.18 дээр заасан бөгөөд захиалагчийн тодорхойлолт ирүүлнэ гэж тодорхой заасан ба хамгийн гол нь тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч захиалагчийн тодорхойлолт олгож буй эрх бүхий этгээд нь нягтлан бодогч байгаа. Нэхэмжлэгч нягтлан бодогчийг эрх бүхий албан тушаалтан гэж буруу тайлбарлаж байна. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т зааснаар эрх бүхий албан тушаалтанд зөвхөн ерөнхий нягтлан бодогч ордог. Ерөнхий нягтлан бодогч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д зааснаар тодорхой үүрэг хариуцлагатай оролцдог. Нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогч гэдэг нь шал өөр ойлголт. Тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тодорхойлж байгаа этгээд нь Компанийн тухай хуульд заасан тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байна. “ Групп” ХХК-ийн хувьд 2016 оноос хойш Б.Х гэдэг этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд энэ хүн Компанийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй. Тиймээс гэрээний үүрэг гүйцэтгэснийг дүгнэсэн акт дээр нягтлан бодогч баталгаажуулах боломжгүй. Тэр хүн заавал зурах шаардлагатай бол итгэмжлэлтэй байх ёстой. Нөгөө талаас нэхэмжлэгч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн анхан шатын баримт гэдэг ойлголтыг дурдсан. Анхан шатны баримт гэдэг нь тухайн баримттай холбоотой санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой Сангийн яамнаас гаргасан журамд заагдсан бөгөөд энэ журамд зааснаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар бүх өмчийн хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг хэрэглэх анхан шатны бүртгэлийн маягт буюу заавар байдаг. д нэгдүгээр гарын үсэг, хоёрдугаар гарын үсэг гэдэг ойлголт яригдах болно. Нягтлан бодогч бол бүртгэл хөтлөх үүрэгтэй, харин баталгаажуулах этгээд нь гүйцэтгэх удирдлага байдаг. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4-д компанийн гүйцэтгэх удирдлага нь тухайн компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн үнэн, зөвийг хариуцна гэж заасан. Хэдийгээр Нягтлан бодогч анхан шатны бүртгэл хийдэг ч гэсэн түүний эцсийн хариуцлагыг гүйцэтгэх удирдлага хүлээдэг. Хоёр дахь шаардлагын хувьд, нэхэмжлэгч захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “ М Т” ХХК-ийн тендер хэд хэдэн шаардлага хангаагүй талаар дурдсан. Эдгээр асуудлыг Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаартай албан бичгээр авч үзсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашиг ерөөсөө хөндөгдөөгүй. Сангийн яамны шийдвэрлэх бичиг дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1-д заасан заалтыг үндэслэн, захиалагчийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1в/ дугаартай албан бичиг нь захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон компанид олгосон захиалагчийн шийдвэр болохоос биш, татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлээгүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт үйлчлэл дуусаагүй байж хүчингүй болгох шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-ээр гаргах ёстой. Гэтэл энэ актын хувьд захиалагчийн шийдвэр үнэн зөв байна гэсэн дүгнэлт өгснөөс биш, захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч талын шийдвэрт ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Сангийн яамны дахин үнэлгээтэй холбоотой хэсэг нь нэхэмжлэгчийн гаргаж байгаа тендерт огт хамаагүй хэсэг болно. Дахин үнэлгээ хийх гэсэн албан бичгийн дагуу Батлан хамгаалах яамны үнэлгээний хороо 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хуралдсан бөгөөд 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр захиалагч шийдвэрээ дахин шинээр гаргаж, дахин шийдвэр олгосон байна. Иймд Сангийн яамны гаргасан шийдвэр нь захиргааны акт биш, эрх ашгийг хөндөөгүй. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар, олон бусад ижил төстэй гэрээтэй холбоотой шаардлагууд дээр олон гэрээ ирүүлсэн гэж хэлж байна. Дөрвөн гэрээний материал ирүүлсэн. Үүнээс 80% буюу батлагдсан төсөвт өртөг нь 1 тэрбум гаруй төгрөг байгаа. 80 хувь гэдэг нь 934,180,000 төгрөгийн шаардлагыг заавал нэг удаагийн гэрээгээр хангах ёстой. Гэтэл “К******* Роуд” ХХК-ийн ирүүлсэн материалуудаас үзэхэд зөвхөн “ Групп” ХХК-тай байгуулсан гэрээний үнэ л энэ дүнд ойролцоо үнийн дүнтэй байсан бол бусад гэрээнүүд нь төсөвт өртгийн шаардлага хангаагүй учир хянан үзэх боломжгүй.” гэв.
Тав. Гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
5.1. Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Иргэний хуульд заасан гэрээ хэлцэл, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл дээрх хуульд дурдсанаар хийгддэг ч гэрээ дүгнэсэн болон тооцоо нийлсэн актуудад байгууллагын тамга дарагдах, байгууллагын санхүүгийн албаны дарга буюу Ерөнхий нягтлан бодогч зурж баталгаажуулахыг Компанийн тухай хууль болон нягтлан бодох бүртгэлийн хууль, журмуудаар нарийвчлан зохицуулсан тул Сангийн яамны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. ...Гуравдагч этгээдийн хувьд өөр хуулийн этгээдийн баримтыг ашигласан зүйл байхгүй. ...Нэхэмжлэгч нь хамгийн бага үнийн санал гаргасан тендерийн саналыг сайн үнэлгээ бүхий тендер гэж байгаа ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1, 26, 27 дугаар зүйлд заасан үнэлж шалгаруулна...” гэжээ.
5.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М Улсын өнөөгийн нөхцөл байдалд компанийг үнэхээр найдвартай, чадварлаг эсэхийг тодруулахын тулд хариуцагч байгууллагууд өмнө нь гүйцэтгэсэн ажил, тухайлбал “ Групп” ХХК, манай дээр Ж Ж ХХК зэрэг компаниудтай хийсэн гэрээ, эдгээрийн сүүлийн жилийн тайлан баланс зэргийг хардаг. Ингэж шалгах нь чухал үзүүлэлт болно, эс тэгвээс саяхан байгуулагдсан компани ч гэсэн тендерт нэвтэрч болзошгүй. Үүнд “ Групп” ХХК-тай 900,000,000 гаруй сая төгрөгийн ажил, үйлчилгээ хийсэн туршлагыг харуулах гэсэн боловч энэ ажлыг үнэхээр хийсэн, асуудалгүй бол Компанийн тухай хуульд заасны дагуу гэрээ дүгнэсэн акт, тодорхойлолт зэргийг зохих журмын дагуу бүрдүүлэх ёстой. Компанийн тухай хуульд зааснаар нягтлан бодогч болгонд эрх байхгүй, зөвхөн ерөнхий нягтлан бодогч эсвэл санхүүгийн албаны дарга л гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зурах эрхтэй. Гүйцэтгэх захирлаас итгэмжлэл олгосон, эсвэл шийдвэр гаргасан тохиолдолд бусад этгээд ч акт зурах боломжтой байдаг. Гэтэл энэ тохиолдолд “ Групп” ХХК-ийн зүгээс зөвхөн Т.Х гэдэг нягтлан бодогч гарын үсэг зурсан бөгөөд байгууллагын тамга тэмдэг байхгүй байна. Нэхэмжлэгч "гуравдагч этгээд шалгарсан, тэдний ажил ч онц сайн биш" гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргаж байна. Өнөөдөр хамгийн чухал асуудал бол эрх зүйн тогтолцоотой улс орнуудын төрийн хариуцагч байгууллагын гаргаж байгаа шийдвэрийн хууль зүйн үндэслэл байгаа эсэх, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн, ямар байдлаар зөрчигдсөн болохыг шалгах явдал юм. Нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн тодорхой үндэслэл харагдахгүй байна....” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үнэлээд, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгох тухайд:
1.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан тул хэргийн оролцогчдын маргаж буй захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь тус захиргааны актын үндсэн шинжүүдийг бүрэн хангасан байвал зохино.
1.2. Сангийн яамны 2026 оны 0 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичиг захиргааны акт эсэх талаар:
1.2.1. Сангийн яам нь нэхэмжлэгчийн гомдлыг хянаад, 2026 оны 0 дугаар албан бичгээр нэгдүгээрт, “К******* *******” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн 2026 оны 1в/ дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хоёрдугаарт, “ М Т” ХХК-ийн тендерийг шалгаруулсан 2026 оны 1в/ дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гуравдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-т “зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах” гэснийг баримтлан зөвхөн “ М Т” ХХК-ийн тендерийг үнэлэх, хянан үзэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийхийг даалгасан байдаг. Үүнээс үзэхэд:
1.2.2. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Иргэн, хуулийн этгээд гомдлоо …гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-т заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна.” гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллагын худалдан авах ажиллагаатай холбоотой шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд Сангийн яаманд гомдол гаргаж, шийдвэрлүүлэхээр зохицуулсан.
Тиймээс, маргаан бүхий худалдан авах ажиллагаатай холбоотой “К******* *******” ХХК-ийн гомдлыг хянаж, Сангийн яамнаас 2026 оны 0 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэсэн шүүхийн өмнөх урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гарсан шийдвэр болно.
1.2.3. Нөгөөтээгүүр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “э хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, …гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэснээс үзэхэд, Сангийн яамны 0 дугаар шийдвэр нь “К******* *******” ХХК-д холбогдох захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь нэхэмжлэгчид нэмэлт эсхүл шинээр ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэх өөрчлөлтийг оруулаагүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.
Харин нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу “ м т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянахыг захиалагчид даалгасан нь нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл үзүүлж болох нөхцөлийг үүсгэсэн гэж шүүхээс үзлээ.
1.2.4. Мөн тус албан бичгийн “ м т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 1в/ дугаар шийдвэрийг хүчингүй болгосон хэсэгтэй гуравдагч өөрөө маргаагүй, харин захиалагчид “ м т” ХХК-ийн тендерийг дахин хянаж, үнэлэхийг даалгасан хэсгийг “Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар дахин үнэлж, гүйцэтгэгчийг шалгаруулсан” тул энэхүү шийдвэрийн биелэлт бүрэн хангагдаж, эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон байна.
1.3. Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны тэмдэглэл (зөвлөмж) нь захиргааны акт эсэх талаар:
1.3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1-т “…захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, …хүчингүй болгох” гэж заасны дагуу Сангийн яамнаас “ м т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон.
Улмаар “ м т” ХХК-ийн тендерийн дахин хянаж, үнэлэхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-т “зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах” гэснийг баримтлан захиалагчид үүрэг болгосон байдаг.
1.3.2. Ийнхүү Сангийн яамны тус шийдвэрийн дагуу Тендерийн үнэлгээний хорооны эхний хурал (2026.04.07)-ын “ м т” ХХК-д холбогдох хэсэг мөн хүчингүй хүчингүй болж, ингээд Үнэлгээний хороо нь хоёрдахь хурал (2026.04.23)-аар тендерийн хянаж, үнэлээд дахин гэрээ байгуулах эрхийг олгосон.
1.3.3. Үүнээс,түнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 07, 23-ны өдрийн 2 (хоёр) удаагийн зөвлөмжийн агуулга, эрх зүйн үр дагавар ижил боловч Сангийн яамнаас шийдвэрийн дагуу “ м т” ХХК-ийн тендерийг дахин хянасан Үнэлгээний хорооны сүүлийн буюу 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зөвлөмж нь хүчин төгөлдөр тул анхны шийдвэр (2026.04.07) нь эрх зүйн үйчлэлгүй гэж шүүхээс үзлээ.
1.4. Захиалагчийн 2026 оны 1в/ дугаар “К******* *******” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр захиргааны акт эсэх талаар:
1.4.1. Батлан хамгаалах яамны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1в/ дугаар, мөн сарын 27-ны өдрийн 1в/ дүгээр “К******* *******” ХХК-ийн тендерээс татгалзсан тухай мэдэгдлүүд нь ижил үндэслэлтэй бөгөөд сүүлийн 1в/ дүгээр албан бичгээр нэмэлт эсхүл шинээр эрх зүйн үр дагавар үүсгээгүй болно.
1.4.2. Тодруулбал, Сангийн яамнаас зөвхөн “ М Т” ХХК-д эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, “К******* *******” ХХК-ийн 1в/ шийдвэрийг хэвээр үлдээсэн тул уг нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан 1в/ дугаар анхны шийдвэрийг бататгаж, хариу хүргүүлсэн 1в/ дугаар албан бичиг нь эрх зүйн шууд үр дагаврыг нэхэмжлэгчид үүсгээгүй байна.
1.5. Шүүхээс дээрх үндэслэлээр Сангийн яамны 2026 оны 0 дугаар, Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн зөвлөмж, Захиалагчийн 2026 оны 1в/ дүгээр шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын “эрх зүйн үр дагавар шууд үүсгэх” гэсэн үндсэн шинжийг хангахгүй байх тул захиргааны акт биш бөгөөд захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан хамаарахгүй гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгчийн “1/Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн зөвлөмж, 2/Батлан хамгаалах яамны 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1в/ дүгээр “К******* *******” ХХК-ийн тендерээс татгалзсан тухай мэдэгдэл, 3/Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаар “Гомдол хянасан тухай” шийдвэрийн “К******* *******” ХХК-д холбогдох хэсэг болон дахин үнэлгээ хийлгэхийг даалгах хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.1-т “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” гэснийг баримтлан мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “.э хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Хоёр. Нэхэмжлэгчийн “Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зөвлөмжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зөвлөмжөөр “К******* *******” ХХК-ийн тендерээс дараах үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэснийг баримтлан татгалзахаар шийдвэрлэжээ. Үүнд:
2.1.1. ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 20.1.18-д “Тухайн ажил үйлчилгээтэй төстэй ажил гүйцэтгэсэн талаар өмнөх захиалагчийн гаргасан шаардлагад нийцсэн эсэх талаар тодорхойлолт ирүүлэх” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс “ групп” ХХК-тай байгуулсан 994,382,959.28 төгрөгийн гэрээт ажлыг гүйцэтгэсэн талаарх тус компанийн тодорхойлолтыг ирүүлсэн.
Харин тухайн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн захиалагчийн тодорхойлолтыг “ групп” ХХК-ийн нягтлан бодогч Т.Хгээс олгосон нь нэхэмжлэгчийн тендерт хүргүүлсэн баримтуудаар нотлогдож байна[7].
2.1.2. “ групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал[8]-аар 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн иргэн Б Х нь бүртгэлтэй бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэж заасны дагуу нэхэмжлэгч болон тус компанитай байгуулсан захиалагчийн тодорхойлолтыг гүйцэтгэх удирдлага гаргах нь зүйтэй.
2.1.3. Нөгөө талаараа, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Иргэний хуулийн 62-68 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан итгэмжлэлээр компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрхийг бусад этгээдэд олгох боломжтой бөгөөд энэ тохиолдолд “ групп” ХХК-ийн нэрийн өмнөөс аливаа байдлаар (эсхүл “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх мастер гэрээ”-ний гүйцэтгэлийг талаар) тодорхойлолт гаргах эрхийг нягтлан бодогч Т.Хд олгосон баримтыг захиалагчид хүргүүлээгүй байдаг.
2.1.4. Мөн, энэхүү захиалагчийн тодорхойлолт нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримт биш буюу гэрээт ажлыг гүйцэтгэсэн эсэх, гүйцэтгэхдээ “К******* *******” ХХК нь захиалагчийн тавьсан шаардлагад нийцүүлсэн эсэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлдэг талаарх тендерт оролцогчийн туршлагын шаардлагыг нотлоход ач холбогдолтой баримт тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, түүнтэй холбоотой дүрэм, журмын зохицуулалт шууд хамаарахгүй.
Тиймээс тухайн тохиолдолд нягтлан бодогч Т.Хгийн гарын үсгээр баталгаажуулж, санхүүгийн тэмдэг дарж захиалагчийн тодорхойлолт гаргасан нь Компанийн тухай хууль тогтоомж болон Засгийн газрын 2021 оны дугаар тогтор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 4.1.4-т “Санхүүгийн баталгааны тэмдгийг зөвхөн санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг баталгаажуулахад хэрэглэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер нь ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 20.1.18-д заасан шаардлагыг хангаагүй буюу захиалагчийн тодорхойлолтыг ирүүлсэн гэж үзэх боломжгүй.
2.1.5. ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 18.1-т “...Оролцогчийн техникийн чадвар болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага: Санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй хэмжээний ижил төстэй бараа, ажил, үйлчилгээг сүүлийн жилд дор хаяж нэг удаа гүйцэтгэсэн байх…” гэж заажээ[9].
Үнэлгээний хорооноос “...Ижил төстэй ажлын хувьд үнэлгээг хийж үзэхэд “ групп” ХХК-тай хийсэн гэрээг дүгнэсэн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн актыг захиалагчийн нягтлан бодогч баталгаажуулж, санхүүгийн тэмдэг дарсан буюу эрх бүхий этгээд баталгаажуулаагүй. Тухайн гэрээ нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хооронд үргэлжилсэн бөгөөд яамны зүгээс сүүлийн 1 жилд гүйцэтгэсэн ажлыг шаардсан тул ажлын аль хэсэг нь 2025, 2026 онуудад хамаарах нь тодорхойгүй, шаардлагад нийцсэн гэж үзэхгүй” гэж, харин нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дах хэсэг, Компанийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж, үндэслэлгүйгээр татгалзсан” гэж тус тус маргадаг.
2.1.6. Нэхэмжлэгч нь тус тендерт ижил төстэй бараа нийлүүлсэн 1/ “Ш*******” ХХК-тай байгуулсан 455,837,330 төгрөгийн гэрээ, 2/ “А******* Миа” ХХК-тай байгуулсан 103,154,928 төгрөгийн гэрээ, 3/ “******* *******” ХХК-тай байгуулсан 10,137,900 төгрөгийн гэрээ, 4/ “А*******” ХХК-тай байгуулсан 12,413,160 төгрөгийн гэрээ, 5/ “ групп” ХХК-тай байгуулсан 994,382,959.28 төгрөгийн гэрээг тус тус хүргүүлжээ[10]. Тус ирүүлсэн ижил төсөөтэй ажлын нийт дүн нь 1,575,922,677.28 төгрөг болно.
ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 18.1-т заасан шаардлагаараа нийт тендерийн төсөвт өртөг буюу 1,167,725,000 (нэг тэрбум нэг зуун ж дн сая дн зуун хорин таван мянга) төгрөгийн хамгийн багадаа 80 хувь буюу 934,180,000 (есөн зуун гучин дөрвөн сая нэг зуун наян мянга) төгрөгтэй тэнцэх ижил төсөөтэй ажил үйлчилгээг сүүлийн жилд гүйцэтгэсэн байхыг шаардсан бөгөөд нэхэмжлэгчийн хүргүүлсэн тендерийн материалаас хамгийн өндөр дүнтэй нь “ групп” ХХК-тай “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх мастер гэрээ”[11] байдаг.
2.1.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно:”, 17.2.2-т “бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үзүүлсэн үйлчилгээний жагсаалт, тэдгээрээс ижил төстэй бараа, үйлчилгээний өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт” гэж, мөн зүйлийн 17.3-т “Захиалагч энэ хуулийн 17.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана.” гэж тус тус заасан.
Мөн ТББ-ийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 20.1-т “Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг захиалагч шаардлагатай бол өгөгдлийн хүснэгтэд заана[12]” гэж тусгасан бөгөөд өгөгдлийн хүснэгтийн 18.1-т заасан “Оролцогчийн …туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага”-ыг хангах ямар нотлох баримт ирүүлэхийг мөн хүснэгтийн 20.1-т тодорхой нэрлэн жагсаасан байна.
2.1.8. Иймд, ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 18.1-т заасан тендерт оролцогчид тавигдах туршлагын шаардлагыг нотлох баримт буюу мөн хүснэгтийн 20.1.18-д заасан захиалагчийн тодорхойлолтыг нэхэмжлэгч “К******* *******” ХХК нь хууль тогтоомжид нийцүүлэн ирүүлээгүй тул Үнэлгээний хорооны уг шаардлагыг хангаагүй гэж татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.
2.1.9. Харин “ групп” ХХК-тай дээрх байгуулсан гэрээг дүгнэсэн актыг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “К******* *******” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Г.С, харин “ групп” ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Т.Х гарын үсэг зурж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулжээ[13].
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна.” гэж, мөн зүйлийн 13.5-т “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно…” гэж, 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна.” гэж тус тус заасан.
Үүнээс үзвэл, “ групп” ХХК-ийн нягтлан бодогч албан тушаалтай Т.Х нь талуудын хооронд байгуулсан тээвэр зуучлалын гэрээг дүгнэсэн актыг баталгаажуулсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн ил заалтууд болон Засгийн газрын 2021 оны дугаар тогтор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 4.1.4-т “Санхүүгийн баталгааны тэмдгийг зөвхөн санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг баталгаажуулахад хэрэглэнэ” гэсэнтэй нийцжээ.
2.1.10. Гэхдээ, гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой захиалагчийн тодорхойлолт болон гэрээ дүгнэсэн акт хоёр нь ач холбогдлын хувьд ялгаатай тул дан ганц нягтлан Т.Хгийн гэрээ дүгнэсэн актаар нэхэмжлэгчийг ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 18.1-т заасан туршлагын шаардлагыг хангасан гэж дүгнэх боломжгүй.
2.1.11. Мөн Үнэлгээний хороо нь “ТББ-ийн 20.1.3-т “Гаалийн зуучийн зөвшөөрлийг ирүүлнэ” гэсэн шаардлагын дагуу “ т” ХХК-тай байгуулсан гэрээг ирүүлж, гэрээний хугацаа 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дууссан ба уг гэрээг сунгасан талаар мэдэгдлийг ирүүлээгүй” гэж дүгнэсэн (2026.04.07, 2026.04.27-ны өдрийн зөвлөмжид хоёуланд нь тусгагдсан байна.), улмаар хариуцагч хариу тайлбартаа, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд энэхүү үндэслэлээр маргасан.
Тендерийн материалаас “К******* *******” ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 03/001 дүгээр “Гаалийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж[14], тус гэрээний хугацааг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж тохиролцсон, мөн тусгай зөвшөөрлийн цахим системээс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн огноотой 2572923 дугаар “ т” ХХК-ийн зөвшөөрлийн лавлагааг хүргүүлсэн нь тогтоогдож байна.
2.1.12. Нэхэмжлэгч нь “гэрээний талууд хугацаа сунгах хүсэлт гаргаагүй бол гэрээний хугацаагаар сунгагдсан тооцно” гэж тайлбарлах боловч энэ талаарх баримтаа захиалагчид хүргүүлээгүй байх тул “К******* *******” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалаас “ т” ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болсон гэж үзсэн үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлтэй болно.
Захиалагч Батлан хамгаалах яамнаас үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “К*******н *******” ХХК-д “тендерээс татгалзсан талаар” 2026 оны 1в/ дугаар мэдэгдлийг хүргүүлэхдээ энэхүү үндэслэлийг орхигдуулсан нь нэхэмжлэгчийн “үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид маргах эрхтэй тул нэхэмжлэгч талаас “анх тендерээс татгалзсан шалтгаанаас өөр байдлаар маргахгүй” гэсэн нь үндэслэлгүй байна.
2.2. Нэхэмжлэгчээс “ м т” ХХК-ийн тендерийн материалыг дор дурдсан шаардлагыг хангаагүй байхад Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр 23-ны өдрийн хурал (зөвлөмж)-аар гүйцэтгэгчээр шалгаруулсан нь хууль тогтоомж зөрчсөн гэж маргадаг. Үүнд:
2.2.1. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийг ““П с” ХХК-ийн өмнө гүйцэтгэж байсан ажил үйлчилгээг хууль бусаар ашигласан” гэсэн үндэслэлээр ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 18.1-т заасан шаардлагыг хангаагүй гэдэг.
“ м т” ХХК нь ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 18.1-т заасан ижил төстэй бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн туршлагыг нотолсон баримтаар нийт 19 (арван ес) гэрээний мэдээллийг тендерт хавсаргаж ирүүлсэн[15] байдаг. Харин нэхэмжлэгчийн дурдаж буй Батлан хамгаалахын яам болон “ м т” ХХК-ийн хооронд 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх М Улсын зэвсэгт хүчний цэргийн багийн XV дугаар ээлжийн хэрэгцээт бараа, материал тээвэрлэх гэрээ[16]”-ний дагуу гүйцэтгэсэн гэх ажил нь өөр этгээдийн буюу “П с” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын материалыг хуурамчаар үйлдсэн гэх тогтоогдсон үйл баримт байхгүй байна.
2.2.2. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-т “худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн” талаар Сангийн яамны улсын байцаагчид хандаж шийдвэрлүүлэх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү маргаж буй үндэслэлээр зохих арга хэмжээ авч, тогтоолгосон зүйл байдаггүй болно.
2.2.3. Нөгөө талаараа, ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 18.1-т заасан нийт төсөвт өртгийн 80 хувьтай тэнцэх ажлын туршлагын талаарх бусад гэрээний мэдээллийг холбогдох баримтын хамт “ м т” ХХК нь тендерийн материалдаа хавсаргасан байх тул уг шаардлагыг хангаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. (Жишээлбэл, Батлан хамгаалах яам, “ м т” ХХК-ийн нарын хооронд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан 17 дугаар 1,091,200,850 төгрөгийн материал тээвэрлэлтийн гэрээ[17] г.м)
2.2.4. Нэхэмжлэгч нь ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 20.1.1-т “улс хоорондын байнгын ачаа тээврийн үйлчилгээний эрхийн зөвшөөрлийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)” гэснийг, 20.1.3-т “Гаалийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээний хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн байх)” гэснийг, 20.1.13-т “Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувиас хийсэн хуулбарыг ирүүлнэ” гэснийг “ м т” ХХК-ийн материал хангаагүй гэж тайлбарладаг.
2.2.5. “ м т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нотариатаар баталгаажуулж тендер хүргүүлсэн тул Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ.” гэж заасны дагуу эх хувьтай адилтгах ба мөн “И-М” төрийн үйлчилгээний нэгдсэн порталаас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг хүргүүлжээ.
2.2.6. Мөн 1/Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн цахим лавлагааг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Зам, тээвэр хөгжлийн яамны “Тусгай зөвшөөрөл, гэрчилгээжүүлэлтийн цахим систем”[18]-ээс гаргаж, харин 2/Гаалийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Н ложистик” ХХК-тай байгуулж, тус компанийн Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн лавлагааг Тусгай зөвшөөрлийн цахим систем[19]-ээс гаргаж тус тус захиалагчид хүргүүлсэн нь цахим файлаас болон тусгай “QR” кодоор тогтоогдож байна.
2.2.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй.” гэж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-т “Хуульд өөрөөр заагаагүй бол цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй нэгэн адил хүчинтэй байна." гэж тус тус зааснаар дээрх баримтууд нь хуулийн хүчин төгөлдөр болно.
Харин захиалагчийн ТББ-т тавигдах шаардлагаа цахим хэлбэрээр баталгаажих боломжтой нөхцөл байдалд тохируулан өөрчлөхгүй, уламжлалт сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын зарим хэсгийг засаагүй байгаа нь гуравдагчийн тухайн баримтуудын хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэхгүй.
2.2.8. Мөн нэхэмжлэгч нь ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 20.1.17-д “Цахимаар ирүүлэх файлыг төрөлжүүлэн нэр өгч ирүүлэх ба файл нь харагдахгүй, уншигдахгүй …тендерээс татгалзах үндэслэл болно” гэснийг гуравдагч этгээдийг зөрчсөн гэх боловч гуравдагчийн CD-нд хуулбарласан бүх файл нээгдэж байх ба уг файлуудын талаар талууд маргаагүй болно.
Шүүхээс шүүх хуралдааны хүсэлтийн шатанд “Disc” дээр хуулагдсан цахим баримт болон түүнээс хэвлэсэн цаасан баримтуудтай маргаж байгаа эсэх, маргаантай бол үзлэг хийх талаар тодруулсан бөгөөд хэргийн оролцогчид “маргаангүй, хүлээн зөвшөөрсөн” болохыг дурдав (Шүүхийн 2026.08.03-ны өдрийн хурлын тэмдэглэлээс).
2.2.10. Түүнчлэн “ м т” ХХК-ийн тендерийн үнийн санал нь нэхэмжлэгчийн үнийн саналаас өндөр байхад гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан нь хууль бус гэж талууд маргах боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.” гэж, 26.9-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.” гэж заасны дагуу Тендерийн баримт бичигт заасан шаардлага хангасан эсэхийг эхэлж хянаад, хэд хэдэн оролцогч шаардлага хангасан тохиолдолд үнийн саналд тулгуурласан үнэлгээг хийнэ.
Харин тус маргаан бүхий тендерт оролцсон нийт 4 (дөрөв) оролцогчоос зөвхөн “ м т” ХХК нь ТББ-т заасан шаардлага хангасан тул нэхэмжлэгч болон бусад этгээдийн үнийн санал үр дүнд нөлөөлөхгүй ба нэхэмжлэгчийн “ м т” ХХК-ийн тендерийг хууль бус гэх үндэслэлүүд нь тогтоогдохгүй байх тул Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тус компанийг шалгаруулсан шийдвэр үндэслэлтэй байна.
2.2.11. Иймд шүүхээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зөвлөмжийн “К******* *******” ХХК-д болон “ м т” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болг.
Гурав. Нэхэмжлэгчийн “Батлан хамгаалах яамны 2026 оны 1в/, 1в/1639 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Батлан хамгаалах яамнаас 2026 оны 04 дугаар сарын 07-ны өдрийн 1в/ дугаар албан бичгээр “К******* *******” ХХК-ийн тендерээс татгалзаж, харин 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1в/1639 дүгээр албан бичгээр “ м т” ХХК-д “тендер шалгарсан тухай” тус тус мэдэгджээ.
3.2. Дээр дурдсанаар Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр хуульд нийцсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:” гэж, 28.1.1-т “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж, 28.1.3-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж тус тус заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлсэн Захиалагчийн уг шийдвэрүүд мөн хууль ёсны гэж шүүх үзлээ.
3.3. Нэхэмжлэгч нь Захиалагчийн 2026 оны дугаар 1в/, 1в/1639 дүгээр мэдэгдлүүдтэй дээрх дүгнэсэн үндэслэлүүдээс өөр агуулгаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Дөрөв. Нэхэмжлэгчийн ““К******* *******” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах” шаардлагын тухайд:
4.1. Үнэлгээний хорооны “К*******н *******” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр нь хуульд нийцсэн талаар шүүхээс дүгнэж, хэвээр үлдээсэн тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
4.2. Хэргийн материалд хавсаргасан “К******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх хуралдааны явцад төлөөлөгч Г.Сын нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхийг Тендерийн материалд хүргүүлсэн гэрчилгээний мэдээлэл болон Нийтийн мэдээллийн сан (opendatalab)-гаас хуулийн этгээдийн бүртгэлийг тус төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн лавлагаатай тулгаж, нягталсан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3 дахь заалтыг тус тус баримтлан “К******* *******” ХХК-иас Батлан хамгаалах яам, Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зөвлөмжийг хүчингүй болгуулах, Батлан хамгаалах яамны “К******* *******” ХХК-д хүргүүлсэн 2026 оны 1в/ дугаар мэдэгдэл, “ м т” ХХК-д хүргүүлсэн 2026 оны 1в/1639 дүгээр мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн зөвлөмжийг хүчингүй болгуулах, Батлан хамгаалах яамны “К******* *******” ХХК-д хүргүүлсэн 2026 оны 1в/ дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулах, мөн Сангийн яамны 2026 оны 0 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 (тав) хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДОЛЖИНСҮРЭН
[1] Хавтаст хэрэг (цаашид “Хх” гэх)-ийн 137 дахь тал
[2] Хх-ийн 85-103 дахь тал
[4] Хх-ийн 108-111 дэх тал
[5] Хх-ийн 104-107 дахь тал
[6] Хх-ийн 121-125 дахь тал
[7] 1НБХ-ийн 25 дахь тал
[9] Хх-ийн 92 дахь тал
[10] 1Нотлох баримтын хавтас (цаашид “НБХ”-ийн гэх)-ын 15 дахь тал
[11] 1НБХ-ийн 19-26 дахь тал
[12] Хх-ийн 90 дэх тал
[13] 1НБХ-ийн 26 дахь тал
[14] НБХ-ийн 151-152 дахь тал
[15] 2НБХ-ийн 246-248 дахь тал
[16] 2НБХ-ийн 21-45 дахь тал
[17] 1НБХ-ийн 250 дахь тал