| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/01097/И |
| Дугаар | 191/ШШ2025/08865 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/08865
2025 10 20 191/ШШ2025/08865
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* хотхон, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ын *******ийн /РД: / нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, Намьянжүгийн гудамж, тоот хаяг, ******* ******* ХХК-д /РД: / холбогдох
Худалдааны талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Амархүү,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.******* миний бие 2015 оны 10 сарын 22-ны өдөр ******* ******* ХХК-тай тоот гэрээ байгуулан олон улсын худалдааны төвийн баруун талд баригдаж буй M худалдаа үйлчилгээний төвийн 4 дүгээр давхрын , тоот худалдааны зориулалттай талбайг 1 м.кв талбайг 5,000 ам долларт тооцон 2015 оны 10 сарын 22-ны өдрийн байдлаар Монгол банкны ханшаар тооцож, 123,719,346 төгрөгийг буюу 62,100 ам долларыг төлж захиалгын гэрээ байгуулсан.
Миний хувьд захиалгын гэрээний үүргээ бүрэн биелүүлж төлбөрөө төлсөн бөгөөд хариуцагч ******* ******* ХХК-д гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг шаардсан боловч ямар нэгэн үр дүнд *******гүй ба барилга баригдаж дуусаагүй.
Бидний хооронд байгуулсан гэрээний 5.1-т зааснаар хариуцагч ******* ******* ХХК нь 2016 оны 04-р улиралд M худалдаа үйлчилгээний төвийг бүрэн барьж дуусган ашиглалтанд оруулан, захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан.
Гэтэл өнөөдрийг хүртэл уг үүргээ биелүүлээгүй Д.******* миний эрх ашгийг зөрчсөөр байна.
Иймд хариуцагч ******* ******* ХХК-тай 2015 оны 10 сарын 22-ны өдөр байгуулсан худалдааны талбай худалдах, худалдан авах гэрээний дагуу M худалдаа үйлчилгээний төвийн 4 дүгээр давхрын , тоот худалдааны зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гаргуулахыг хариуцагч ******* ******* ХХК-д даалгах шаардлага гаргасан.
Хариуцагч ******* ******* ХХК нь надад худалдсан 4А:57 тоот талбайгаа бусдад худалдсан байх бөгөөд ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 14-ний өдрийн тоот шийдвэрээр иргэн Р.ыг уг талбайн өмчлөгчөөр тогтоосон үндэслэлээр хариуцагч тал гэрээнд заагдсан 4А/57 тоот талбайг тоот талбайгаар сольж өмчлөгчөөр тогтоохыг хүлээн зөвшөөрч тайлбараа ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Д.******* намайг ******* дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намьянжүгийн гудамж, тоот хаягт байрлах M худалдаа үйлчилгээний төвийн 4 дүгээр давхрын , тоот худалдааны зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гаргуулахыг хариуцагч ******* ******* ХХК-д даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Д.******* нь манай компанийн хэрэгжүүлж буй төсөл болох M худалдаа үйлчилгээний төвийн барилгын талбайгаас 2015 оны 10 сарын 22-ны өдөр худалдааны талбайн захиалгын гэрээ тоот гэрээг хийж 4-р давхрын , тоот нийт 12,42 м.кв талбайн захиалгын гэрээ хийсэн байна.
Уг гэрээнд заасан тоот талбайн тус шүүхийн 2019 оны 11 сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрээр иргэн Р.ыг өмчлөгчөөр тогтоосон тул гэрээнд заагдсан тоот талбайг тоот талбайгаар сольж өгнө үү.
Талбайг тоот талбайгаар сольсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Д.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа,
2015 оны 10 сарын 22-ны өдрийн худалдааны талбай худалдах, худалдан авах гэрээний хуулбар, худалдааны талбайн схем зураг зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч ******* ******* ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Тус шүүхийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 30108 дугаар шүүгчийн захирамжаар Шүүхийн тусгай архиваас тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3177 дугаар шийдвэртэй, Р.ын нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр,
-Тус шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан эсэхтэй холбоотой баримтыг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэхтэй холбоотой баримтуудыг,
******* дүүргийн бүртгэлийн хэлтсээс ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Намьянжугийн гудамж, тоот хаягт байрлах, М square худалдаа үйлчилгээний барилгын тоот худалдаа үйлчилгээний талбай бусдын өмчлөлд бүртгэгдсэн эсэх, бүртгэгдсэн бол хэний нэр дээр бүртгэгдсэн болох, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх талаарх нотлох баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Шүүхийн тусгай архив 2025 оны 01 сарын 03-ны өдөр баримтыг ирүүлсэн.
******* дүүргийн бүртгэлийн 2025 оны 01 сарын 15-ны өдөр лавлагааг ирүүлсэн.
Тус шүүхийн 2025 оны 01 сарын 23-ны өдрийн 4505 дугаар шүүгчийн захирамжаар ******* дүүргийн бүртгэлийн хэлтсээс ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Намьянжугийн гудамж, тоот хаягт байрлах, М square худалдаа үйлчилгээний барилгын тоот худалдаа үйлчилгээний талбай бусдын өмчлөлд бүртгэгдсэн эсэх, бүртгэгдсэн бол хэний нэр дээр бүртгэгдсэн болох, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх талаарх нотлох баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн ба бүртгэлийн байгууллага 2025 оны 02 сарын 10-ны өдөр баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж. нь Д.******* 2015 оны 10 сарын 22-ны өдрийн худалдааны талбайн захиалгын тоот гэрээгээр 4-р давхрын , тоот нийт 12,42 м.кв талбайг захиалсан.
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 14-ний өдрийн тоот шийдвэрээр иргэн Р.ыг тоот талбайн өмчлөгчөөр тогтоосон тул тоот талбайг тоот талбайгаар сольж өгнө үү гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ХХК-тай 2015 оны 10 сарын 22-ны өдөр тоот худалдааны талбай худалдах, худалдан авах гэрээ байгуулан нэхэмжлэгч буюу худалдан авагч Д.******* нь ******* дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намьянжүгийн гудамж, тоот хаягт байрлах M худалдаа үйлчилгээний төвийн 4-р давхрын , тоотын нийт 12,42 м.кв талбайтай худалдааны зориулалттай талбайг худалдан авахаар,
Хариуцагч буюу гүйцэтгэгч ******* ******* ХХК нь гэрээнд заасан талбайг, 2016 оны 4-р улиралд ашиглалтанд оруулахаар
1 м.кв талбайн үнийг 5.000 ам доллар, нийт 62,100 ам доллартай тэнцэх монгол төгрөгөөр тооцохоор тус тус харилцан тохиролцжээ.
/ХХ-ийн 5-9 дүгээр тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хэн аль нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Гэрээ байгуулсан 2015 оны 10 сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Д.******* нь гэрээний нийт үнэ 62,100 ам долларыг төлсөн талаар гэрээнд тусгасан ба хариуцагч ******* ******* ХХК энэ талаар маргаагүй.
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрээр:
-Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар нэхэмжлэгч Р.ыг ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Намьянжүгийн гудамж, тоот хаягт байрлах M худалдаа үйлчилгээний төвийн 4 дүгээр давхрын дугаартай 6.12 м.кв талбай бүхий,
4А-58 дугаартай 6.12 м.кв талбай бүхий,
дугаартай 6.12 м.кв талбай бүхий,
4А-64 дугаартай 6.57 м.кв талбай бүхий нийт 24.93 м.кв талбай бүхий 4 ширхэг худалдаа үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоож,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Р.ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,150,039 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ******* ******* ХХК-иас 1,150,039 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.д олгон шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийг мөн шүүхийн 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 101/ШЗ2020/02640 дугаар бүхий шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба дээрх дурдсан үйл баримтууд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй.
/ХХ-ийн 45- дугаар тал/
Хариуцагч ******* ******* ХХК нь 2015 оны 04 сарын 08-ны өдөр иргэн Р.тай гэрээ байгуулан ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Намьянжүгийн гудамж, тоот хаягт байрлах M худалдаа үйлчилгээний төвийн 4-р давхрын тоотын 6.12 м.кв талбай бүхий, тоотын 6.12 м.кв талбайг тус тус худалдсан нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ба Р. өөрийн эрхээ бүртгүүлээгүй нь өөр бусад этгээдийг тухайн хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох үндэслэл болохгүй.
******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 сарын 15-ны өдрийн 10-3/68 тоот лавлагаанд:
... ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, Намьянжүгийн гудамж, /13336/, тоот барилгын тоот худалдаа үйлчилгээний зориулалттай эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэжээ.
/ХХ-ийн 54-55 дугаар тал/
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 28-ны өдрийн 101/ШЗ2024/08688 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах гэж заасны дагуу Улаанбаатар хот, ******* дүүрэг, Намянжүгийн гудамж, , M худалдаа үйлчилгээний төв, 4 давхар, 4А:47, 4А:57 байрлалтай, 12,42 м.кв талбай бүхий худалдааны талбайг захиран зарцуулахгүй буюу барьцаалахгүй, бэлэглэхгүй, бусдад худалдахгүй, шилжүүлэхгүй байхыг хариуцагч ******* ******* ХХК-д даалган, шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Бадамхандад даалгажээ.
Дээрхи шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны 04 сарын 03-ны өдөр 1540 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.
/ХХ-ийн 18-21, 56 дугаар тал/
******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 сарын 10-ны өдрийн 10-3/130 тоот лавлагаанд:
... Мэдээллийн санг шалгахад ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, Намьянжүгийн гудамж, тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй барилга 2024 оны 12 сарын 04-ний өдөр Свиссгарден ХХК-ийн өмчлөлд шилжсэн байна. Өмчлөгч нарын нэр дээр жагсаалтаар салж бүртгэгдээгүй байна гэжээ.
/ХХ-ийн 61-62 дугаар тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,
343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна,
100 дугаар зүйлийн 100.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна гэж заасан.
Нэхэмжлэгч буюу захиалагч Д.******* гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ гэрээ байгуулсан 2015 оны 10 сарын 22-ны өдөр бүрэн биелүүлсэн ба хариуцагч ******* ******* ХХК нь хэлэлцэн тохирсон хөлсийг авсан атлаа гэрээний дагуу худалдааны талбайг 2016 оны 04 дүгээр улиралд ашиглалтанд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд ийнхүү гэрээний үүргээ биелүүлээгүй талаараа маргаагүй.
Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр иргэн Р.ыг 4А:57 тоотын 6.12 м.кв талбай бүхий худалдааны талбайн өмчлөгчөөр тогтоосон байх тул нэхэмжлэгч Д.*******ийг уг талбайн өмчлөгчөөр тогтоох боломжгүй бөгөөд тэрээр үүнтэй холбоотой хохирлоо хариуцагч ******* ******* ХХК-иас нэхэмжлэх эрхтэй.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ын *******ийг ******* дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намьянжүгийн гудамж, тоот хаягт байрлах М барилгын 4А:47 дугаартай 6,3 м.кв талбай бүхий худалдааны талбайн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагч ******* ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Д.*******ийн 4А:57 тоотын 6.12 м.кв талбай бүхий худалдааны талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил хэмээн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон ба хариуцагч ******* ******* ХХК нь энэ талаар мөн маргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй ... бол хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.
2015 оны 10 сарын 22-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам долларын ханш 1992,26 төгрөг байсан бөгөөд уг мэдээлэл нь Монгол банкны www.mongolbank.mn мэдээллийн санд байршиж байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу ханшийн лавлагааг нотлох шаардлагагүй.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 01 сарын 22-ны өдөр хүлээн авч 2024 оны 01 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.
/ХХ-ийн 1-2, 10, дугаар тал/
Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлд дурдсан хаягт үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхой бус тул нэхэмжлэгч талын хүсэлтээр ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 28-ны өдрийн 8688 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч ******* ******* ХХК, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлан, уг ажиллагааг гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст даалгажээ.
/ХХ-ийн 18-21 дүгээр тал/
Хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гийн т 2024 оны 07 сарын 05-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн баримтуудыг танилцуулан нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн байна.
/ХХ-ийн 24-29 дүгээр тал/
2024 оны 11 сарын 27-ны өдрийн 16 цаг 30 минутанд товлосон хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Амархүүгийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авч,
2025 оны 05 сарын 21-ний өдрийн 11 цагт товлосон хуралдааныг нэхэмжлэгч Д.******* БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай талаараа хүсэлт баримт ирүүлсэн, мөн хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тус тус хойшлуулж байжээ.
/ХХ-ийн 31, 42-44, 66, 83-84 дүгээр тал/
2025 оны 10 сарын 20-ны өдрийн 15 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гийн ийн нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн хэмээн тодорхойлсон 94027299 дугаарт шүүх хуралдаан болохоос 29 хоногийн өмнө буюу 2025 оны 09 сарын 18-ны өдрийн 17:28 минутанд мессэж илгээн мэдэгдэхэд тэрээр 17:29 минутад ок гэх хариуг өгчээ.
/ХХ-ийн 85-86 дугаар тал/
Хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч ******* ******* ХХК-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ын *******ийг ******* дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намьянжүгийн гудамж, тоот хаягт байрлах М барилгын 4А:47 дугаартай 6,3 м.кв талбай бүхий худалдааны талбайн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагч ******* ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Д.*******ийн 4А:57 тоотын 6.12 м.кв талбай бүхий худалдааны талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 776,547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 467,249 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 28-ны өдрийн 8688 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах гэж заасны дагуу Улаанбаатар хот, ******* дүүрэг, Намянжүгийн гудамж, , M худалдаа үйлчилгээний төв, 4 давхар, 4А:47, 4А:57 байрлалтай, 12,42 м.кв талбай бүхий худалдааны талбайг захиран зарцуулахгүй буюу барьцаалахгүй, бэлэглэхгүй, бусдад худалдахгүй, шилжүүлэхгүй байхыг хариуцагч ******* ******* ХХК-д даалгасан бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг илан хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН