| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/03123/И |
| Дугаар | 191/ШШ2025/09104 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/09104
2025 10 27 191/ШШ2025/09104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* ******* тоот, ******* банк ХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, Энхтайваны өргөн чөлөө, байр, тоот хаягт оршин суух, Мөнхболдын /РД: /, ын /РД: /, ийн /РД: / нарт холбогдох
46,741,107.80 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Э.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., Д. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэшч М., М. нар нь ******* банк ХК-тай 2023 оны 10 сарын 25-ны өдөр тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, сарын 1,9 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлсэн.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* дүүрэг, ******* хороо, 14-р хороолол, 13330, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байр, тоот хаягт байрлалтай, 33,8 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан.
******* банк ХК нь зээлийн гэрээний дагуу М.ийн мөн банк дахь тоот дансанд 2023 оны 10 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
Зээлдэгч М., М. нар зээлийн гэрээ байгуулсанаас хойш үндсэн зээлээс 7,325,934.39 төгрөг, үндсэн хүү 10,937,735.44, нэмэгдүүлсэн хүү 52,881.төгрөг, нийт 18,316,550.88 төгрөгийг төлсөн.
Банкны зүгээс зээлээ төлж барагдуулах тухай утсаар болон биечлэн уулзаж, удаа дараа сануулж байсан боловч зээл, зээлийн хүүг гэрээний дагуу төлөх үүргээ зээлдэгч нар биелүүлээгүй. Зээлийн хугацаа 145 хоног хэтэрч байгаа.
******* банк ХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2025 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 42,674,065.61 төгрөг, үндсэн зээлийн хүү 3,659,282.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,052.25 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 389,707.50 төгрөг, нийт 46,741,107.80 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан.
Иймд хариуцагч М., М. нараас зээлийн гэрээний үүрэгт 46,741,107.80 төгрөг гаргуулан, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Э.гийн өмчлөлийн, зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан ******* дүүрэг, ******* хороо, 14-р хороолол, 13330, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байр, тоот хаягт байрлалтай, 33,8 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
2023 оны 10 сарын 25-ны өдрийн тоот зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
2023 оны 10 сарын 25-ны өдрийн тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, зээлийн хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга,
Барьцаалбар, гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудас, зээлийн өргөдлийн хураамж төлсөн баримт, 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт,
М., М., Э. нарын иргэний үнэмлэхний хуулбар, М.ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
******* дүүрэг, ******* хороо, 14-р хороолол, 13330, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байр, тоотын орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалах итгэмжлэлийн хуулбар, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч М., М., Э. нар нь итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ийн иргэний үнэмлэхний лавлагааг тус тус баримтаар ирүүлжээ.
Шүүхийн журмаар:
Тус шүүхийн 2025 оны 07 сарын 01-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн хүсэлтээр нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.ийн айпон 13 про маркийн гар утсанд үзлэг хийхээр шийдвэрлэн 2025 оны 07 сарын 07-ны өдөр үзлэгийг хийсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч М., М., Э. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,741,107.80 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/2025 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар:
Үндсэн зээл 42,674,065.61 төгрөг,
Зээлийн хүү 3,659,282.44 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү 18,052.25 төгрөг,
Улсын тэмдэгтийн хураамж 389,707.50 төгрөг,
Нийт 46,741,107.80 төгрөг/
М., М. нар нь ******* банк ХК-тай 2023 оны 10 сарын 25-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулан хэрэглээний зээлийн зориулалтаар 50,000,000 төгрөгийг, сарын 1.9 хувь, жилийн 22.8 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн зээлдэгч М., М. нар нь зээлдүүлэгч ******* банк ХК-тай 2023 оны 10 сарын 25-ны өдөр тоот барьцааны гэрээ байгуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт Э.гийн өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, 14-р хороолол, 13330, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байр, тоот хаягт байршилтай, 33,8 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцыг барьцаалсан нь 2023 оны 10 сарын 25-ны өдрийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.
Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2023 оны 10 сарын 25-ны өдрийн тоот барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.
ХХ-ийн 6-12 дугаар тал/
Дээр дурьдсан барьцааны гэрээгээр барьцаалсан орон сууц Э.гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 18-20 дугаар тал /
Зээлдүүлэгч ******* банк ХК нь зээлдэгч М.т тоот зээлийн данс нээн 2023 оны 10 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь шилжүүлгийн баримт, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 14, 22-23 дугаар тал/
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно,
19 дүгээр зүйлийн 19.6-д Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж тус тус заасантай нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч ******* банк ХК болон хариуцагч буюу зээлдэгч М., М. нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Зээлдүүлэгч ******* банк ХК-ийн зээлдэгч М., М. нартай байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.
Зээлдэгч М., М. нар 2022 оны 11 сарын 25-ны өдөр үндсэн зээл 590,498.96 төгрөг, зээлийн хүү 968,219.17 төгрөг,
2023 оны 12 сарын 25-ны өдөр үндсэн зээл 632,797.63 төгрөг, зээлийн хүү 925,920.51 төгрөг,
2024 оны 01 сарын 25-ны өдөр үндсэн зээл 614,187.35 төгрөг, зээлийн хүү 944,530.79 төгрөг,
2024 оны 02 сарын 25-ны өдөр үндсэн зээл 626,080.71 төгрөг, зээлийн хүү 932,637.43 төгрөг,
2024 оны 03 сарын 25-ны өдөр зээлийн хүү 955. төгрөг,
2024 оны 03 сарын 28-ны өдөр үндсэн зээл 697,592.36 төгрөг, зээлийн хүү 860,169.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 261.45 төгрөг,
2024 оны 04 сарын 25-ны өдөр зээлийн хүү 808.84 төгрөг,
2024 оны 04 сарын 30-ны өдөр үндсэн зээл 651,712.82 төгрөг, зээлийн хүү 907,503.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 407.09 төгрөг,
2024 оны 05 сарын 25-ны өдөр зээлийн хүү 1001.74 төгрөг,
2024 оны 10 сарын 25-ны өдөр үндсэн зээл 3,513,064.56 төгрөг, зээлийн хүү 4,416,354.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,445.21 төгрөг,
2025 оны 01 сарын 31-ний өдөр зээлийн хүү 979,632.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,767.3 төгрөг,
Үндсэн зээл 7,325,934.39 төгрөг, зээлийн хүү 10,937,735.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,881.05 төгрөг, нийт 18,316,550.88 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар болон зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 21-23 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-т Зээлийн хэмжээ 50,000,000 төгрөг,
2.1.4-т Зээлийн хүү: Сарын 1.9, жилийн 22.8 хувь байна. Зээлийг олгосон өдрөөс эхлэн хүүг жилийн 365 хоногоор тооцно,
2.1.6-д Зээлийн хугацаа: 50 сар, Зээл, зээлийн хүү төлөх графикт хугацааг энэхүү гэрээний хавсралт 1-д тодорхойлов,
2.2.1-т Зээлдэгч Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ,
2.2.7-т Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална. Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлйн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүүг төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ гэж тус тус заасан байна.
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй,
21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийг хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно,
21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.
Дээр дурдсаны дагуу зээлдүүлэгч ******* банк гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгч М., М. нараас гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй болно.
Зээлдүүлэгч нь зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж байсан нь зээлдэгчтэй холбоо барьсан мэдээллийн хүснэгтэнд тусгасан байх ба мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.ийн 89071404 дугаарын утаснаас М.ийн 88112045 дугаарын утас руу харилцан бичсэн зурвасуудад үзлэг хийсэн баримтаар тогтоогдож байна.
Зээлдэгч М. нь 2025 оны 01 сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлснийг зээлийн төлбөрөөс хасч тооцсон талаар тайлбарласан бөгөөд энэ зээлийн тооцоололд тусгагдсан байгааг дурдлаа.
/ХХ-ийн 60-65 дугаар тал/
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч М., М. нараас 2025 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 42,674,065.61 төгрөг, зээлийн хүү 3,659,282.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,052.25 төгрөг, нийт 46,351,400 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч М., М. нар дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч М., М. нараас 46,351,400.30 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М., М. нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Э.гийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, 14-р хороолол, 13330, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байр, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 04 сарын 02-ны өдөр хүлээн авч 2025 оны 04 сарын 09-ний өдрийн 15802 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч М., М., Э. нарын төлөөлөгч Б.ид 2025 оны 05 сарын 13, 2025 оны 09 сарын 11, 2025 оны 09 сарын 23-ны өдрүүдэд тус тус зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулан нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материалыг танилцуулсан.
Хариуцагч М., М., Э. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 1, 24, 23-29, 76-78, 88-91 дүгээр тал/
Тус шүүхийн 2025 оны 09 сарын 23-ны өдрийн 39416 дугаар шүүгчийн захирамжаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй М., М., Э. нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2025 оны 10 сарын 27-ны өдрийн 11 цагт шүүх хуралдааны товлон, товыг талуудад мэдэгдсэн нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.
/ХХ-ийн 92-99 дүгээр тал/
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь М.Мөнхбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 10 сарын 27-ны өдрийн 10 цагт болохыг 2025 оны 09 сарын 25-ны өдөр товлон талуудад мэдэгджээ.
Тус шүүх дэхь ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй М., М., Э. нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2025 оны 09 сарын 23-ны өдөр товлосноос хойш 2 хоногийн дараа Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх тухайн шүүх хуралдааныг товлон зарласныг шүүх хуралдаан давхацсан гэж үзэхгүй.
/ХХ-ийн 100-101 дүгээр тал/
Иймд шүүх хуралдаан давхацсан гэж үзэхгүй ба хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй гэж үзэхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн хариуцагч М., М., Э. нарын эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч М., М. нараас 46,351,400.30 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М., М. нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Э.гийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, 14-р хороолол, 13330, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байр, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 389,707 төгрөгийг болон 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М., М. нараас 389,707, төгрөг, хариуцагч Э.гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН