| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00341 |
| Дугаар | 157/ШШ2025/00317 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 157/ШШ2025/00317
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Э*******ад холбогдох 741,323.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* ББСБ" ХХК нь иргэн Б.Э*******тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр № 464 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулан, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай 300,000 төгрөгийн зээлийг олгосон, мөн зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-203 дугаар тушаалаар баталсан "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын дагуу бодож, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зээл дуусах хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөх график гаргасан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээл 45,016.32, үндсэн хүүнээс 34,272.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,676.6 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан зээлдэгчийн үүргээ биелүүлээгүй, зээлдэгч зээлийн төлөлтөө хийгээгүй, манай байгууллагын зүгээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч боловч үр дүнд хүрээгүй, ямар нэгэн худал шалтгаан хэлж зээлийн төлөлт хийгдээгүй болно. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 453.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйл 26.1 дахь заалт, гэрээний 2.9.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Үндсэн зээл 254,938.68 төгрөг, Зээлийн хүү 405,910.24 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 80,429.7 төгрөг нийт 741,323.62 төгрөгийн маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна”. гэжээ
Хариуцагч ******* овогт Б******* Э******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “******* ******* ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн 741,323.62 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 3 хувааж төлж барагдуулъя.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.Э*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 741,323.62 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.Э******* нь 741,323.62 төгрөгийг “******* ******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №464 дугаартай цахим зээлийн гэрээ, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 741,323.62 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 741,323.62 (долоон зуун дөчин нэгэн мянга гурван зуун хорин гурван төгрөг, жаран хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,200 төгрөгийн тавин хувь 11,100 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 11,100 төгрөгийг, хариуцагч Б.Э*******аас улсын тэмдэгтийн хураамж 11,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 741,323.62 (долоон зуун дөчин нэгэн мянга гурван зуун хорин гурван төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Э******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,200 төгрөгийн тавин хувь 11,100 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 11,100 төгрөгийг, хариуцагч Б.Э*******аас улсын тэмдэгтийн хураамж 11,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Э******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР