Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 493

 

  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч    Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч Д.Цолмон,

Иргэдийн төлөөлөгч Г.Батжаргал,

Шинжээч Т.А,

Гэрч Д.Г, Ж.Д,

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Т.Б,

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч С.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар Б овгийн Д-н Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А овгийн Б-н Н нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймаг Бат-Өлзий суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ажилгүй, Өвөрхангай аймгийн Хужирт сум 5 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 3-12 тоотод оршин түр оршин суудаг, 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

 1 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, 1992 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,  дугаарын регистртэй, Б овогт Д -Н Г-,

   Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймаг Тарагт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-.1, Өвөрхангай  аймгийн Арвайхээр сум  2 дугаар баг эмт 22-3 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,  дугаарын регистртэй, А овгийн Б-н Н нарт холбогдох 1808001740123 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 3-12 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хохирогч Б.Н-н цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

         Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө гинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 3-12 тоотод согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ хохирогч Д.Г цээжний зүүн хажуу талд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

        2018 оны 01 дүгээр сарын 3-аас 4-нд шилжих шөнө манай гэрт Н мах идэж байгаад над руу дайрахаар нь би айгаад махан дээр байсан хутгыг аваад Н-г нэг удаа хутгалсан. Би Н-д эмчилгээнд 1.300.000 төгрөг өгсөн. Хохирогчийн хувьд надад Н-с нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, өөрийн буруугаа ойлгож байна гэв.

          Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

          Бид нар эхлээд ажлын байрандаа архи уусан. 2018 оны 01 дүгээр сарын 3-аас 4-нд шилжих шөнө би Г эгчээс гар утсыг нь аваад Г-н гэрт нь орж утсаар ярьж байтал гэнэт цээжинд 2 удаа жирэс гээд явчихаар нь би эргээд хартал Г хутга барьчихсан байхаар нь би хүн алах нь уу гээд хутгыг үзүүрээс нь барьж авсан, тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Миний данс руу 1.300.000 төгрөгийг Гансүх хийсэн. Одоо би хохирогчийн хувьд дараах хохирлыг нэхэмжилж байна. Эмчилгээний нийт зардал 2.961.520 төгрөг болсон, би гэмтээд ажлаа хийж чадаагүй тул ажилгүй байсан хугацааны цалин 4.800.000 төгрөг, намайг эмнэлэгт байхад 3 хүн сахиж байсан тул эдгээр хүмүүсийн чөлөө авсан хугацааны цалин 735.849 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал зэрэгт 10.497.369 төгрөгийг Г-с нэхэмжилж байна. Би Г-г хутгалаагүй бөгөөд би гэм буруугүй гэв.

        Гэрч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

        2018 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Н гэжрт орж ирээд миний гар утсыг өгчихөөд гарсан. Удалгүй Ө орж ирээд “Н, Г хоёр хэрэлдсэн байна” гэхээр нь Ө, Д бид нар Г гэрт нь ороход Намсрай газар бурханы авдрын өмнө хэвтчихсэн, Г нь орон дээрээ нүцгэн сууж байсан. Н “уучлаарай Г эгчээ, Г муухай чирлээ, ийм асуудал болчихлоо, уучлаарай” гээд байсан. Харахад энэ хоёроос цус гарсан байхаар нь түргэн, цагдаа дуудсан гэв.

         Гэрч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

         2018 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө унтах гэж байхад урд гэрт буюу Г-д зодоон болохоор нь би орсон. Намайг ороход Г  орон дээр суучихсан, Н нь газар хэвтэж байсан. Би тараагаад хаячихсан байсан түмпэнтэй мах, тамхи, чүдэнз, гар утас, цагаан хутга зэргийг эмхлүүлж цуглуулсан. Тэгээд Намсрайг “бос, орон дээр хэвт, хүн унтуулахгүй зодолдоод” гэж хэлээд босгох гэхэд Н цээж цус болсон байхаар нь сандраад Өвгөнхүүг хашгирч дуудаад, Өвгөнхүүгээр Ганжаргалыг дуудуулсан. Би Г гэрээс гараад Ө  Г хоёрыг хүлээж зогсож байгаад цуг орсон. Намайг эхлээд Г ороход Намсрай “уучлаарай өвгөөн, ийм асуудал болчихлоо” гэж хэлээд байсан гэв.

          Шинжээч эмч Т.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

          Шинжээчийн 1138 тоот дүгнэлтийг гаргасан. Н- учирсан гэмтэл нь босоо, хэвтээ аль ч байдалд үүсэх боломжтой, яг нарийвчлан тогтоох боломжгүй юм. Н-г Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байхад нь би өөрөө очиж үзсэн. Хаана, хаана ямар шарх үүссэнийг асуухад цээжинд шархтай гэж хэлсэн. Ил харагдах шарх гарт нь харагдаагүй, гарт ямар нэг боолт байгаагүй бөгөөд Намсрай анх эмнэлэгт хэвтэх үед бичигдсэн өвчний түүхэнд ч гарт нь шарх үүссэн тухай мөн бичигдээгүй байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Тухайн хэрэг гарах өдөр нь 2018 оны 01 сарын 03-ны өдөр байсан бөгөөд тэр өдөр модон сандалны бэлдэц хийсэн. Тэр өдөр О ахын машиныг Д найзтайгаа асааж өгсөн юм. Тэгээд машины асааж өгсөн гээд Охиноо ах 0.5 литрийн Хараа нэртэй архи авч өгөөд ажлын байр болгож ашигладаг гэрт Гансүх, Охиноо ах, Дэмбээ, түүний найз бид тав хувааж уусан юм. Тэгээд Охиноо ах хийсэн байсан 2 хаалгыг хүнд зарахаар эхнэр Ганжаргалынхаа хамт явсан. Тэгэхдээ миний Хаан банкны картыг аваад явсан юм. Тэгээд сүүлд нь миний данс руу 120.000 төгрөг орсон мэдээ нь ирсэн юм. Тэгээд нөгөө 120000 төгрөг нь буцаад гарсан мэдээ гар утсанд ирсэн юм. Тэгээд эргээд ирэхээр нь надад тамхины мөнгө өгөх юм байгаа биз дээ гэхэд 30.000 төгрөг өгье гэхээр нь би болно гээд мөнгийг нь авсан. Тэгээд Ганжаргал эгч нүүрсэнд явна гэхээр нь би Г ахын гэрт нүүрс авчихаарай гээд 10.000 төгрөг өгсөн. Тэгээд Охиноо ахын хамт дэлгүүр лүү явж очоод өрөө өгөөд, тамхи нэгж аваад 5000 төгрөг үлдсэн юм. Тэгтэл Охиноо ах ганц шил архи хуваагаад авчих уу гэхээр нь би зөвшөөрч 5000 төгрөг өгөөд 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад эргээд ажлынхаа гэрт оруулж тавиад Охиноо ахын гэрт ороод хоол идсэн юм. Тэгээд Гансүх ах бид хоёр тэднийхээс гараад ажлын гэрт ороод нөгөө авчирсан архинаас тус бүр 1 хундагыг уусан юм. Тэгээд Г ах гарч яваад Охиноо ах зөрж орж ирээд араас нь Г эгч орж ирээд наад архийг чинь мэдсэн, уучихаад унтаарай гэж хэлсэн. Тэгтэл Дэмбээ найзын хамт орж ирсэн. Араас нь Г ах орж ирсэн. Тэгээд нөгөө архийг Г эгчээс бусад нь хувааж уусан юм.

Тэгээд архиа дуусчихаад Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байдаг найз Сүрэндэлгэр гэх эмэгтэй /утас:88875720/-тэй утсаар ярьчихаад эргээд ажлын гэрт ороход

0.75 литрийн Хараа нэртэй архи авчирсан байсан. Тэгэхэд Ганжаргал эгч байхгүй байсан. Тэгээд нөгөө архийг дахин хувааж ууцгаасан. Би архийг дуусахаас нь өмнө ганцаараа гарахад Ганжаргал эгч зөрөөд орсон юм. Тэгэхээр нь би утсыг нь хэлж аваад Гансүх ахын гэр лүү ганцаараа орсон юм. Тэгээд гэрт нь ороод буйдан сандал дээр суугаад Сүрэндэлгэртэй утсаар ярьсан, утсаар нэлээд удаан ярьсан. Тэгтэл гэнэт цээжинд жирэс хийгээд явахаар нь би эргээд харах гэтэл дахин цээжинд жирэс хийх мэдрэмж төрсөн. Тэгээд хартал Гансүх ах хутга бариад зогсож байсан. Тэгээд та яаж байна аа гэхэд юм хэлээгүй. Би намайг 2 удаа дүрчихлээ гэж бодсон. Тэгээд би Гааяа ахаа та хүн алах нь уу гээд хутгыг нь булааж авахаар босоод барьцалдаж авсан. Тэгээд юу болсоноо санахгүй байна. Тухайн үед хутгыг сайн харж чадаагүй, ямар ч байсан шөвгөр хутга байсан. Би нэлээд согтсон байсан. Гэхдээ өөрийн санаж байгаа зүйлсээ хэлсэн. Би сайн мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар хутгалсан зүйл байхгүй. Тухайн үед Г ах бид хоёр л хоёулханаа байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн үед маргаан болоогүй байсан. Өмнө нь цуг архи уучихаад намайг гэрээсээ хөөж байсан. Тэгээд би Охиноо ахын гэрт хонож байсан. Түүнээс өш хонзон, өр авлагын зүйл байхгүй. Би 2017 оны 11 сараас хойш хамт амьдарч байна. Би аль гартаа хутга барьсан байсныг мэдээгүй. Би цээжинд жирэс хийх мэдрэмж төрсөний дараа эргээд харахад Гансүх ах ямар ч байсан хутга бариад зогсож байсан. Уг хэргийн улмаас миний уушиг, элэг зүсэгдсэн гэж эмч хэлсэн. Би Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн...Архи ууж эхлэхэд 2018 оны 01 сарын 03-ны 21 цагийн үе болж байсан. Харин хэрэг болох үед цаг хэд болж байсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 2018 оны 01 сарын 04-нд шилжих шөнө 00 цаг өнгөрсөн байсан. Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-16-17, 150/,

Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11:00 цагийн Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо Хамбаны 3-12 тоот гэртээ байж байхад манай дүү Г-л мах чаначихсан байна, ирж эд гэхээр нь будаг хийдэг гэрт очиход Охиноогийн машин асахгүй байна гээд Дэмбэрэлдаш, Өвгөнхүү хоёр машин засаж байсан. Намсрай мужааны өрөөнд сандалны мод хийж байсан. Тэгээд бид нар мах идэж дуусаад Охиноо машин асааж өгсөн гээд 05 граммын Хараа архийг Ө-д авч өгөөд Д, Н, Охиноо бид 5 мужааны өрөөнд архийг ууж дуусгаад Охиноо, Г, хүү Эрдэнэ-Очирын хамт Монгол гэрийн хоёр ширхэг хаалга зарна гээд машинтай Чулуу овооны тийшээгээ явсан. Тэгээд Н бид хоёр будгийн гэрт очиход Н орой мах иднэ гээд төмпөнтэй махыг манай гэрт оруулж тавьсан. Тэгээд би гэртээ ойр зуурын юм хийгээд байж байхад, орой цагийг нь сайн санахгүй байна, нэг мэдэхэд Охиноо Ганжаргал хоёр ирчихсэн байхаар нь мужааны гэрт ороход Намсрай, Охиноо хоёр 0.75 граммын Хараа архи авчихсан ууж байхаар нь би цуг уугаад архи дуусаж байхад Г орж ирээд Намсрай, Охиноо бид 3-ыг мужааны гэрээс хөөж гаргаад манай гэр лүү оруулсан. Тэгээд Н, О бид 3 архиа ууж дуусаад, дахиад нэг шил 0.75 граммын Хараа архи авчихсан ууж байсан. Тэр архийг хэн авсныг мэдэхгүй байна, би тасарсан, нэг ухаан ороход Н маргалдаж байсан. Тэрнээс хойш юу болсон санахгүй байна, нэг ухаан ороход эмнэлэг дотор явж байсан...гэмтлийг Намсрай миний биед учруулсан, яагаад гэдгийг би мэдэхгүй байна. Миний бодлоор Н намайг унтаж байхад хутгалахаар нь би зөрүүлж хутгалсан байх, учир нь би зүүн гараа толгой дээрээ тавьж унтдаг юм. Миний биед үүссэн шарх зүүн суганд доор үүссэн байсан. Тухайн үед Н бид хоёр байсан. Надад нэхэмжлэх эд зүйл байхгүй. Өдөр мах идэж дуусаад Намсрай өөрөө орой иднэ гээд манай гэрт төмпөнтэй махыг оруулж тавьсан. Махан дээр 3 ширхэг хутга байсан, цагаан төмөр иштэй нарийхан шөвгөр хутга, нөгөө хоёр нь жижиг хутга байсан. Намсрай бид хоёр ах дүү шиг сайн сайхан амьдарч байсан. Намсрай ер нь бол архи ууж идэхээрээ заш зан нь эвдэрдэг, тэр байдлаасаа болж хэрүүл маргаан гарч гэмт хэрэг үйлдсэн. Намайг хутгалж гэмтэл учруулсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-155-156/,

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байтал миний төрсөн ах болох Г нь хамт ажилладаг гэх залуу Намсрайтай хамт гэртээ архи ууж байсан. Би гэрт нь ороод та 2 бага уугаарай, ямар нэгэн хоорондоо муудалцаж асуудал болов гэж хэлээд гарсан. Тухайн үед 21 цаг болж байсан ба ороход 1 шил архи уучихаад байж байсан. Тэгж хэлчихээд би гэр лүүгээ орсон ба миний араас Намсрай нь орж ирсэн. Н нь “Г ах нилээд согтчихож, бид 2 одоо ингээд унтлаа” гэж хэлж байсан. Тиймээс би тэг гэж хэлээд гэрээсээ гаргасан. Тэгтэл хэсэг хугацааны дараа Дэмбэрэлдаш нь манай гэрт орж ирээд “Эгчээ энэ 2 чинь хэрэлдээд байх шиг байна, ноцолдоод байгаа юм шиг сонсогдоод байна” гэж хэлэхээр нь бид 3 хамт ахын гэрт орсон. Гэрт нь ороод үзэхэд ахын маань зүүн суга орчим бага цус гарсан байсан, харин Н нь гэрийн хоймор хэсэгт хэвтчихсэн баруун цээж нь цус болчихсон байсан. Бид юу болсон талаар асуухад “Эхлээд би лав ингээгүй шүү, өөрийгөө л байх” гэж хэлээд байсан ба байгаа байдал нь нилээд согтуу ухаангүй байж байсан. Би Н сэрээгээд таттал “Эгчээ намайг уучлаарай” гэж хэлсэн, өөр юм хэлээгүй, би цагдаа болон ргэн тусламж дуудсан юм. ...Н оройн 23:00 цагийн үед манай гэрт орж ирээд миний гар утсыг гуйж аваад гарсан. Тэгээд Намсрай өөрөө 23:30 минутын үед манай гэрт гар утас оруулж ирж өгөөд манай гэрт 30 минут сууж байгаад гарсан. Тухайн үед Намсрай нилээн согтуу, надаас хэрүүл гуйгаад маргалдах гээд байхаар нь би Намсрайд хандан “миний дүү согтуу байгаа юм чинь манай гэрт унтчих, Г унтсан байна” гэж 2-3 удаа хэлсэн боловч Намсрай тоогоогүй гэрээс 00:00 цаг өнгөрч байхад гараад явсан. Тэрнээс хойш манай гэрийнхэн унтаж амарч байхад Д найз Ө хаалга нүдээд “Ганжаргал эгчээ гараад ир, Намсрай Гансүх хоёр хоорондоо хэрэгдээд байна” гэхээр нь би босоод Гансүхийн гэрт яваад очтол ийм хэрэг гарсан байсан...Би буцаад ороход Г Н хоёр дундаа 750 гр-ын архи тавьчихсан уугаад сууж байхаар нь “та хоёр наадхаа уувал хэтрэх юм биш үү” гэж хэлээд гарах гэтэл Намсрай миний гар утсыг аваад үлдсэн. Би гэртээ ороод хэсэг байж байгаад бага хүү Эрдэнэбаярыг намсрай ахаасаа гар утас аваад ир гэж хэлээд явуулсан. Намсрай оройн 22 цаг өнгөрч байхад орж ирж хоол идчихээд гар утас аваад гараад явсан. Буцаж оройн 23:00 цаг өнгөрч байхад Н орж ирээд миний гар утсыг өгөөд 30-40 минут гэрт сууж байгаад гараад явсан. Н орой миний гар утсыг оруулж ирж өгчихөөд надтай маргалдах гээд байхаар нь би хоёр согтуу хүн хоорондоо маргалдаж магадгүй гэж бодоод хүү  Э “Г ахыгаа унтаж уу, үгүй юу, хараад ир” гэж хэлээд явуулсан юм. Тэгээд манай хүү буцаж ирээд “Г ах гэртээ унтаж байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Н гараад явсан... манай гэрээс 00:00 өнгөрч байхад гараад явсан ба тэрнээс хойш 1 цаг гарангийн дараа Ө намайг дуудсан юм. Н манай гэрээс гарахдаа нэлээн согтуу байсан. Би тэр өдөр Нарантуул зах орчхоод буцаад гэртээ 19:00 цагийн үед ирэхэд Н Г хоёр мужааны өрөөнд сууж байсан ба намайг ороход архи үнэртээд байхаар нь би Намсрайгийн ингэрийг барьж үзэхэд 075 граммтай архи гараад ирэхээр нь уурлаад тэр хоёрыг “ажлын өрөөнөөс гар, Г гэрт орж уу” гэж хэлээд хаалгыг нь цоожлоод гараад явсан ба тэр хоёр Г гэр лүү орсон. Тэрнээс хойш би 1 цаг орчмын дараа Г гэрт ороход Намсрай Г хоёр дахиад 075 граммтай архи авчихсан ууж байхаар нь наад архиа дуусгаад болиорой гэж хэлээд гараад явсан. Тэрнээс хойш дахиж Г гэрт ороогүй ба хэрэг гарсны дараа орсон...” гэх мэдүүлэг /хх-18-21, 158-159/,

Гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би гэртээ байсан...Манай багын найз маань болох Өвгөнхүү манай гэрт ирсэн. Бид 2 хамт 1 шил 0.75 литрийн Хараа архи хувааж уугаад байж байсан. Тухайн үед 17 цаг байсан гэж санаж байна. Бид 2 юм ярьж суун архи хувааж уучихад эхнэрээрээ хоол хийлгэж идсэн. Тэгээд бид 2 өөр ямар нэгэн архи ахиж уугаагүй унтахаар болсон. Тэгтэл 00 цагийн орчимд манай урд амьдардаг Гансүх ахын гэрт хүмүүс ноцолдоод түжигнээд байсан. Иймд би Гансүх ах ахиад архи уучихсан байж байна гэж бодоод гэрт нь орж харахаар болсон. Гэрт нь ороход Намсрай нь хойморт байрлах авдрын өмнө хэвтсэн байдалтай, Гансүх нь орон дээрээ сууж байсан. Би бага зэрэг уурлан “унтацгаа, яагаад шуугиад байгаа юм” гэж хэлсэн боловч хэн ч дуугараагүй. Тэр 2 нь мах чанаж идсэн байдалтай, урд нь хутга байхаар нь би бариад ширээн нь тавиад хальт идсэн зүйлийг нь цэвэрлэж хураасан. Намсрайг орон дээр гараад унт гээд хажууд нь очиход баруун энгэр нь нил цус болчихсон байсан. Би хоорондоо зодоон хийлээ гэж мэдээд Гансүх ахад хэлсэн боловч юм хэлээгүй. Сайн хартал Гансүх ахын зүүн талд нь бас бага зэрэг цус болчихсон байсан. Иймд би найзыгаа гэрээс дуудан Ганжаргал эгчийг дуудуулсан юм. Бид 3 хамт орж ирэхэд юу болсоныг бид ойлгоогүй байсан ба тэр хоёрын цамцыг сөхөж үзэн байж юу болсон талаар ойлгон цагдаа болон түргэн тусламж дуудсан юм...Гэрийнх нь зуухны хойд талд нь байсан цагаан өнгийн металл иштэй хутга байсаныг авч гэрийн үүдэнд байдаг намхан жижиг ширээн дээр нь тавьсан...Гансүхийн гэрт эхлээд би ганцаараа орсон. Дараа нь найз Өвгөнхүүг дуудаж ирүүлээд Ганжаргал эгчийг дуудаад ир гэж явуулаад дуудуулсан юм...Намайг гэртээ унтах гээд хэвтэж байхад Гансүх ахын гэрт Намсрайгийн дуу чанга сонсогдоод Намсрай “яасан юм бэ пиздаа” гээд хараагаад байсан, дараа нь Гансүх “яагаад байгаа юм бэ пиздаа” гээд хоорондоо маргалдаад зодолдоод эхлэхээр нь би хэвтэж байгаад босоод Гансүх ахын гэрт ороход Намсрай хойморын авдарны өмнө газар хэвтэж байсан, Гансүх орон дээрээ сууж байсан...Намайг гэрт ороход Намсрай хойморны  авдарны хажууд газар хэвтэж, Гансүх зүүн талын орон дээрээ сууж байсан, гэрийн хоймор хэсэг нь эмх замбараагүй болсон, газраар хувинтай мах асгарсан, тамхи, чүдэнз, Нокиа гар утасны батарей салсан, мөн цагаан төмөр иштэй хутга газар хэвтэж байхаар нь аваад ширээн дээр тавиад махыг нь хувинд хийгээд хойд талд тавьсан. Тэгээд Намсрайг бос гээд таттал баруун тал нь нил цус болсон байхаар нь найЗ Өвгөнхүүг дуудаад ороод ирэхээр нь Ганжаргал эгчийг дуудуулсан. Тэгээд Ганжаргал орж ирээд юу болж байгаа юм бэ гээд Гансүхээс асуутал Гансүхийн зүүн талын суганаас цус гарсан байсан. Тэгээд түргэн дуудсан...Намсрай уучлаарай гээд байсан, Гансүх дуугуй суугаад байсан...” гэх мэдүүлэг /хх-22-27/,

Гэрч Б.Ө  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2018 оны 01-р сарын 03-ны өдөр найз Дэмбэрэлдашийн гэрт нь очсон юм...Би найзын хамт унтах гээд хэвтэж байхад 2018 оны 01 сарын 04-нд шилжих шөнө хажуугийн хашаанд хэрүүл болоод байх шиг байна гээд Дэмбэрэлдаш тэр айл руу ганцаараа орсон. Тэгээд удалгүй намайг дуудахаар нь яваад очтол Дэмбэрэлдаш “энэ хоёр нэгнийгээ хутгалсан юм шиг байна, Ганжаргал эгчийг дууд” гэж хэлсэн. Би уг хашааны хажуугийн хашаанд орж Ганжаргал гэх Гансүхийн дүү болох хүнийг дуудаад, эргээд Гансүхийн гэрт ороход Гансүх нь гэрийнхээ зүүн талд орон дээрээ хэвтсэн, Намсрай нь гэрийн хойморт газар хэвтэж байсан. Тэгээд би юу болсон юм гэхэд найз Дэмбэрэлдаш “энэ хоёр бие биенээ хутгалсан юм шиг байна” гэж хэлсэн ба юу болсон талаар Гансүхээс асуухад “би юу болсоныг санахгүй байна” гэсэн. Харин Ооёо гэж дууддаг Намсрай нь “намайг уучлаарай Гансүх ахаа” гэж хэлж байсан. Уг Намсрайн энгэр нь нил цус болсон байсан. Харин Гансүхийн зүүн талын суга орчимд нь цус болсон байсан...Би хутгыг нь хараагүй. Сүүлд цагдаа ирээд үзлэг хийхэд цагаан өнгийн металл иштэй хутга байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-28/,

Гэрч Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Намсрай над руу дандаа өөр өөр дугаараас залгаж ярьдаг, би Намсрай руу залгаад байдаггүй. Би 88875720, 99430449 гэсэн хоёр дугаартай хоёулаа миний нэр дээр байдаг дугаарууд...2018 оны 01-р сарын 03-ны оройн 21:00 цаг өнгөрч байхад Намсрай над руу өөрийнхөө 88895920 гэсэн дугаараас залгаж ярьж байснаа үнэгүй дугаараас, мобигийн дугаар луу чинь залъя гэж хэлээд тэр орой над руу мобигийн дугаараас 3-4 удаа залгаж ярьсан, хамгийн сүүлд шөнийн 00:00 цаг өнгөрч байхад над руу нэлээн согтуу байдалтай залгаад бид хоёр 10 орчим минут ярьж байгаад гэнэт гар утас нь газар унах шиг болоод тасарчихсан. Тэгээд би шууд унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-164/,

Гэрч О.Э н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр...ээж аав бид 3 машинтай гарч яваад гадуур явж байгаад оройн 19:00-20:00 цагийн үед гэртээ ирээд би машинаа байрлуулж тавиад шууд гэртээ орсон, араас Гансүх нэлээн согтуу байдалтай ороод ирэхээр нь ”та ингэтлээ архи уугаад байхдаа яадаг юм бэ” гээд загинахад Гансүх ах гараад явчихаар нь араас нь бие засах гээд гарахад Намсрай нойлын хажууд бас нилээн согтуу байдалтай бие засаад зогсож байхаар нь Намсрайтай орж зуурын юм ярьж байгаад буцаад гэр лүүгээ орсон. Намсрай Гансүх ахын гэр лүү орсон. Тэгээд гэртээ орж хоол идчихээд буцаад оройн 21:00 цагийн үед Гансүх ахын гэрт нь ороход аав, ээж, Гансүх ах, Намсрай, Дэмбэрэлдаш ах, Дэмбэрэлдаш ахын найз Өвгөнхүү нар архи уугаад сууж байсан...ээж оройн 22:00 цагийн үед орж ирээд “Гансүх, Намсрай хоёр унтах гээд үлдлээ, Дэмбэрэлдаш Өвгөнхүү хоёр гэр лүүгээ орсон” гэж хэлээд унтах гээд ороо засаж байхад Намсрай орж ирээд зүүн талын орон дээр суухад ээж Намсрайд ор засаад өгье, манайд хоночих гэхэд Намсрай би тантай унтах юм уу гээд хэрүүл өдөж байгаа маягтай яриад байхаар ээж намайг Гансүх ахыгаа унтаж уу, хараад ир гэхээр нь гараад Гансүх ахын гэрт ороод харахад Гансүх ах зүүн талын орон дээрээ хөнжилдөө орсон хэвтэж байхаар нь буцаж гэр лүү ороод Гансүх унтчихсан байна гэж ээжид хэлчихээд Намсрайд хандан манайд хоночих гэхэд Намсрай үгүй гэж хэлээд гараад явсан. Тэгээд унтах гээд хэвтэж байхад 20 орчим минутын дараа Өвгөнхүү хаалга нүдээд ээжийг дагуулаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-166-167/,

Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2018 оны 01-р сарын 03-ны өдөр...0.500 граммын Хараа архи авч өгөөд тэр архийг би, Дэмбэрэлдаш, Өвгөнхүү, Охиноо ах, Гансүх бид 5 хувааж уугаад...0.750 граммын Хараа архи аваад...Охиноо ахын гэрт орж хоол идчихээд буцаад ажлын байрандаа ороод байж байхад араас Охиноо ах орж ирээд...тэгээд би нөгөө архиа аваад Охиноо ахад хундагалж өгч байж байхад Ганжаргал эгч орч ирээд “та хоёр юу хийгээд байна, жогтой байна уу” гээд миний энгэрт байсан архийг мэдчихээр нь энэ архийг уучихаад унтаж амарна гэж хэлээд Гансүхийг 99961309 дугаартай гар утас руу нь өөрийн 88895920 гэсэн дугаараас залгаж ажлын байранд ороод ир гэж дуудахад Дэмбэрэлдаш, Өвгөнхүү хоёр ороод ирсэн, араас нь Гансүх орж ирсэн Тэгээд би тэр архийг Ганжаргал эгчээс бусад нь хувааж ууж дуусгасан. Тэгтэл Өвгөнхүү Охиноо ах даа архи авч өгнө гээд Гансүхтэй хамт дэлгүүр явсан. Би Ганжаргал эгчээс гар утсыг нь гуйж аваад ажлын байрны үүдэнд Сүрэндэлгэртэй утсаар ярьж байхад Ганжаргал эгч гар утсаа авъя гэхээр нь Ганжаргал эгчид утсыг нь өгөхөд Ганжаргал эгч гэр лүүгээ явсан, Гансүх Өвгөнхүү хоёр 0.750 граммын Хараа архи аваад ирэхээр нь буцаад ажлын байрандаа ороод Охиноо ах, Гансүх, Өвгөнхүү, Дэмбэрэлдаш бид 5 архиа уугаад сууж байхад Ганжаргал эгч буцаж ирэхээр нь гар утсыг аваад зөрж гараад Гансүхийн гэрт нь ороод баруун талын буйдан дээр хэвтээд Сүрэндэлгэртэй утсаар ярьж байхад миний цээжинд 2 удаа жирс хийх шиг болохоор нь эргээд харахад Гансүх баруун гартаа урт шөвгөр үзүүртэй хутга барьсан байхаар нь хутган дээр нь бариад авахад Гансүх хутгаа татахад дагаад унасан. Тэгээд би юу болсонг санахгүй байна, нэг ухаан ороход намайг хөнжлөөр ороосон, миний хажууд Ганжаргал байсан. Тэгээд би дахиад ухаан алдаад сэргэхэд нээх их гэрэлтэй газар сэргэсэн...Би Гансүхийн гэрт ганцаараа утсаар яриад байж байхад Гансүхийг орж ирсэнийг мэдээгүй, хутгалахад нь мэдсэн. Гансүхийн биед учирсан гэмтлийг хэн учруулсаныг би мэдэхгүй байна, миний үйлдлээс болж учраагүй гэдгийг сайн мэдэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-173-179/,

Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16:00 цагийн үед манай гэрийн хажууд байдаг Н мужааны цехэд ороход Н ганцаараа ажлынхаа байрандаа байсан бөгөөд Намсрай 0.500 граммын Хараа нэртэй архи гаргаж ирсэн. Тэгээд Намсрай бид хоёр тэр архийг ууж дуусаад дахиад дэлгүүрээс Намсрай 0.750 граммын Хараа архи аваад бид хоёр дахиад хувааж уугаад би нэлээн согтсон. Тэгээд би мужааны цехээс гараад гэртээ ороход гадаа харанхуй болсон байсан ба тухайн үед цаг хэд болж байсанг анзаараагүй. Тэрнээс хойш болсон асуудлын талаар сайн санахгүй бүдэг бадаг санаж байна. Тэгээд нэг ухаан ортол Цэргийн төв эмнэлэг дээр явж байсан. Би эргээд сайн бодоход өдөр Намсрай бид хоёр архи уухаасаа өмнө мужааны цехийн хажууд байдаг Монгол 4 ханатай гэрт мах чанаж идэж байгаад Намсрай манай гэрт жижиг төмөр савтай мах оруулж тавиад ажлаа хийх гээд мужааныхаа цех рүү орсон. Тэгээд би гэртээ байж байгаад өдөр 16:00 цагийн үед мужааны цех рүү орж Намсрайтай архи ууж байгаад орой гэртээ ганцаараа ороод хэвтэж байтал Намсрай араас орж ирээд бид хоёр дахиад архи уусан, хэдэн шил архи уусанг санахгүй байна. Тэгээд Намсрай бид хоёр хоорондоо маргалдаад байсан, би юунаас болж Намсрайтай маргалдсанаа санахгүй байна. Намсрайтай маргалдаж байгаад өдөр Намсрайгийн оруулж ирсэн мах нь дээр тавьсан байсан хутгыг аваад Намсрайг хатгачихсан юм шиг санагдаад байгаа. Ер нь бол Намсрай архи уухаараа их агсан хэрүүлч, хэрүүл гуйгаад агсамнаад байдаг юм. Тэр өдөр Намсрай надтай хэрэлдэж байгаад миний уурыг хүргээд би хутгачихсан байх. Тухайн үед бас миний биед хөнгөн гэмтэл учирсан, энэ гэмтлийн хэн учруулсан талаар санахгүй байна. Надад өөр сайн санаж байгаа зүйл байхгүй байна. Миний санаж байгаагаар Намсрай бид хоёулаа 2 шил 0.500 грамм, 0.750 граммын Хараа нэртэй архи уусан ба дараа нь дахиж хэдэн шил архи уусанг санахгүй байна...Миний зүүн суганы доор нэг удаа хутгалсан шарх байгаа, 2 оёдол тавьсан, өөр бэртэл гэмтэл байхгүй. Миний бодож байгаагаар Намсрайтай бид хоёр манай гэрт маргалдаж байхад Намсрай над руу эхлээд хутга авч дайрсан байх, тэгээд намайг хатгачихлаар нь би зөрүүлээд Намсрайг хутгалсан байх гэж бодож байна. Тухайн үед гэрт Намсрай бид хоёр л байсан, өөр хүн байгаагүй. Надад гомдол санал байхгүй байхгүй. Би эмчилгээ хийлгээгүй, одоо миний бие зүгээр болсон байна...” гэсэн мэдүүлэг /хх-61-63/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 1110 тоот актын дүгнэлтэнд:

Хэсэг газрын үзлэгт: цээжний зүүн хажуу дунд хэсэгт босоо байрлалтай 1 см урттай мэс заслын 1 ширхэг оёдол бүхий шархтай.

ДҮГНЭЛТ

1. Д.Г биед цээжинд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-33/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 1138 тоот актын дүгнэлтэнд:

Хэсэг газрын үзлэгт: Цээжний баруун талд өвчүүний хажуугийн шугамаар 4,5-р хавирганы завсар 3 см ёодол тавьсан шархтай, эгэмний шугамаар 2,3-р хавирганы завсан гуурстай, гуурсаар вакум саванд 800 мл хүрэн улаан өнгийн шингэн гарсан, цээжний хажуу хэсэгт 5,6-р хавирганы завсраар 13 см мэс заслын ёодол тавьсан шархтай.

Цэргийн төв эмнэлгийн өвчний түүх №0160-д:...Онош: Цээжний баруун хөндийн нэвтэрсэн шарх, баруун дээд хөндийн венийн судас, уушигны 3-р дэлбэнг хатгасан шарх, хурц цус алдалт, цус алдалтын шок 2-3-р шат.

                                                   ДҮГНЭЛТ:

  1. Б.Н биед цээжний баруун 4,5-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, дээд хөндийн вен, уушигны 3-р дэлбэнг хатгасан шарх, цээжний хөндийн хий, цус хуралдалт /1,6л/, цээжний хагалгааны дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.  Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн биологийн шинжээчийн №870 тоот акт дүгнэлтэнд:

          1.Хэргийн газраас хураан авсан хутга болон марльд дээрхи цус мэт хүрэн улаан өнгийн зүйл нь цус мөн байна.

           2. Урвал явагдаагүй тул бүлгийн харьяалал, хүний малын алин болохыг тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт /хх-50/,

           Хэргийн газрын үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8/, шүүгдэгч Д.Г,  Б.Н нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-77, 94/, шинжээч Б.Д- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-34/, Мобиком корпорацийн утасны дэлгэрэнгүй жагсаалт /хх-141-142/, Б.Н-ггасан хохирлын баримтууд /хх-183-216/, Д.Г- хохирол төлсөн баримт, бусад бичгийн болон эд мөрийн баримт /төмөр иштэй хутга/-ыг тус тус шинжлэн судлав.

           Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

           Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Г, Б.Н нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамбын 3-12 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Н маргалдаж, түүний цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол зэвсэг хэрэглэн учруулсан болох нь,

          Шүүгдэгч Б.Н ь 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 3-12 тоотод согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ хохирогч Д.Г-эй маргалдаж, түүний цээжний зүүн хажуу талд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  болох нь:

Шүүгдэгч Б.Нн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор болон яллагдагчаар өгсөн ”...гэнэт цээжинд жирэс хийгээд явахаар нь би эргээд харах гэтэл дахин цээжинд жирэс хийх мэдрэмж төрсөн. Тэгээд хартал Г ах хутга бариад зогсож байсан. Тэгээд та яаж байна аа гэхэд юм хэлээгүй. Би намайг 2 удаа дүрчихлээ гэж бодсон. Тэгээд би Гааяа ахаа та хүн алах нь уу гээд хутгыг нь булааж авахаар босоод барьцалдаж авсан. Тэгээд юу болсоноо санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-15-16/,

           Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор болон яллагдагчаар өгсөн ”...гэмтлийг Намсрай миний биед учруулсан...Н ид хоёр хоорондоо маргалдаад байсан, би юунаас болж Намсрайтай маргалдсанаа санахгүй байна. Н маргалдаж байгаад өдөр Намсрайгийн оруулж ирсэн мах нь дээр тавьсан байсан хутгыг аваад Н хатгачихсан юм шиг санагдаад байгаа...Н бид хоёулаа 2 шил 0.500 грамм, 0.750 граммын Хараа нэртэй архи уусан ба дараа нь дахиж хэдэн шил архи уусанг санахгүй байна...Миний зүүн суганы доор нэг удаа хутгалсан шарх байгаа, 2 оёдол тавьсан, өөр бэртэл гэмтэл байхгүй. Миний бодож байгаагаар Н бид хоёр манай гэрт маргалдаж байхад Н над руу эхлээд хутга авч дайрсан байх, тэгээд намайг хатгачихлаар нь би зөрүүлээд Н хутгалсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-61-63,156/,

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...унтаж байхад Ө аалга нүдээд намайг дуудаад би Г гэрт нь ороход Намсрай зүүн талын авдарны хажуу талд толгойн хоймор хэсэг рүү харсан байрлалтай хэвтэж байсан. Г шалдан орон дээрээ сууж байсан...гэрт нь ороод үзэхэд ахын маань зүүн суга орчим бага цус гарсан байсан, харин Намсрай нь гэрийн хоймор хэсэгг хэвтчихсэн баруун цээж нь цус болчихсон байсан...Н сэрээгээд таттал “эгчээ намайг уучлаарай” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-18-21, 158-159/,

Гэрч Ж.Д-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...00 цагийн орчим манай урд амьдардаг Г ахын гэрт хүмүүс ноцолдоод түжигнээд байсан. Иймд би х ах ахиад архи уучихсан байж байна гэж бодоод гэрт орж харахаар болсон. Гэрт нь ороход Н нь хойморт байрлах авдрын өмнө хэвтсэн байдалтай, Г нь орон дээрээ сууж байсан... Н нь орон дээр гараад унт гээд хажууд нь очиход баруун энгэр нь нил цус болчихсон байсан...Г ахын баруун талд нь бас бага зэрэг цус болчихсон байсан... Н уучлаарай гээд байсан. Гуугүй суугаад байсан...” гэх мэдүүлэг /хх-22-27/,

Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...хажуугийн хашаанд хэрүүл болоод байх шиг байна гээд манай найз Д тэр айл руу ганцаараа орсон. Тэгээд удалгүй намайг дуудахаар нь яваад очтол Д “энэ хоёр нэгнийгээ хутгалсан юм шиг байна, Г эгчийг дууд” гэж хэлсэн...Оёо гэж дууддаг Н нь “намайг уучлаарай Г ахаа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-28/,

Гэрч Ж.Сүрэндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намсрай над руу...3-4 удаа залгаж ярьсан, хамгийн сүүлд шөнийн 00 цаг өнгөрч байхад над руу нилээн согтуу байдалтай залгаад бид хоёр 10 орчим минут ярьж байгаад тасарчихсан...” гэх мэдүүлэг /хх-64/,

  Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...унтах гээд хэвтэж байхад...Ө хаалга нүдээд ээжийг дагуулаад гараад явсан...орондоо хэвтэж байхад Ө Д ах хоёр нэг нь орж ирээд болсон асуудлын талаар хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-166-167/, 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 1110 тоот дүгнэлт: “Д.Г биед цээжинд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх дүгнэлт /хх-33/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 1138 тоот дүгнэлт: “Б.Н- биед цээжний баруун 4,5-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, дээд хөндийн вен, уушигны 3-р дэлбэнг хатгасан шарх, цээжний хөндийн хий, цус хуралдалт /1,6л/, цээжний хагалгааны дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх дүгнэлт /хх-37/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн биологийн шинжээчийн №870 тоот дүгнэлт: “Хэргийн газраас хураан авсан хутга болон марльд дээрхи цус мэт хүрэн улаан өнгийн зүйл нь цус мөн байна, урвал явагдаагүй тул бүлгийн харьяалал, хүний малын алин болохыг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт /хх-50/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

   Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөх хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.г нь зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж, Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

          Иймд шүүгдэгч Д.Г рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар, шүүгдэгч Б.н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Өнөрзаяагаас “...хэргийн зүйчлэлийг зөвшөөрөхгүй байна. Хэргийн газар 3 ширхэг хутга байсан гэдгийг шүүгдэгч хэлдэг. Д.Г нь Нн довтолгооноос өөрийгөө хамгаалан сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчигдсаны улмаас Б.Н утгалсан, Б.Н нь шарх урдаасаа үүссэн байхад ардаас хутгалсан гэж мэдүүлээд байгаа нь болсон явдалтай тохирохгүй байгаа ба  хавтас хэрэгт цугларсан баримтаар энэ хэрэг нотлогдсон гэж үзэхэд эргэлзээтэй, хохирогчийн үйлдэл нь орхигдоод байна. Хохирлын хувьд улсын яллагчтай санал нэг байна, согтуу байсныг нь тогтоогүй байж согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэдгийг юугаар нотлоод байгаа юм бэ. Шүүгдэгч Д.Гн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх  талаар дүгнэлт хийж мэтгэлцэв.

           Гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярбатаас “...Б.Н  буйдан дээр хэвтэж байхад дээрээс нь Д.Г хутгаар хутгалсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гурван гэрч нарын мэдүүлгийг үндэслэн Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Гэрч Д.Г, Ж.Д, Б.Ө нар анхнаасаа тогтворгүй, худал мэдүүлсэн гэж үзэж байна. Гэрч Д.Г мэдүүлэг өгөх асуудлыг зохион байгуулсан, 00 цагийн үед асуудал болсон, энэ нь гэрч Ж.С.Д нарын мэдүүлэг, Мобиком корпорацийн утасны дэлгэрэнгүй жагсаалт зэргээр тогтоогдож байна. Таамаглалд тулгуурлагдсан  байдал  ажиглагддаг, хөдөлшгүй, эргэлзээгүй  байдлаар гэмт хэрэг нь нотлогдсон байх ёстой. Шүүгдэгч Б.Н гэм буруугүй тул цагаатгаж өгнө үү. Хохирогчийн хувьд 10.497.369  төгрөг нэхэмжилснээс 1.300.000 төгрөг төлөгдсөн, үлдэх  эмчилгээний зардлыг төлнө гэж гэдгээ Д.х зөвшөөрч  байна.  Нг эмнэлэгт байхад нь 3 хүн сахисан байдаг, тэдний аваагүй цалинд 735.849  төгрөгийг гаргуулах ёстой. Мөн Н өөрөө ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн, ХААН банкны хуулга авагдсан байгаа. Энэ баримтаар шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл татвар төлдөг байсан хэмжээнд нь ногдох мөнгийг гаргуулах боломжтой гэж дүгнэлт хийж мэтгэлцэв.

           Шүүгдэгч Д.Г өмгөөлөгчөөс хэргийн зүйчлэлийг зөвшөөрөхгүй байна. Хэргийн газар 3 ширхэг хутга байсан гэдгийг шүүгдэгч хэлдэг. Д.Г нь Намсрайн довтолгооноос өөрийгөө хамгаалан сэтгэл нь хүчтэй цочрон давчигдсаны улмаас Б.Н хутгалсан, Б.Нүүссэн шарх урдаасаа үүссэн байхад ардаас хутгалсан гэж мэдүүлээд байгаа нь болсон явдалтай тохирохгүй байгаа ба  хавтас хэрэгт цугларсан баримтаар энэ хэрэг нотлогдсон гэж үзэхэд эргэлзээтэй, хохирогчийн үйлдэл нь орхигдоод байна. Хохирлын хувьд улсын яллагчтай санал нэг байна, согтуу байсныг нь тогтоогүй байж согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэдгийг юугаар нотлоод байгаа юм бэ. Шүүгдэгч Д.Гн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

           Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Нг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн гэм буруугийн талаар маргасан боловч шүүгдэгч Б.Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Гг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Н, шүүгдэгч Д.Г, мөн хэргийн газар шүүгдэгч нар ямар байдалтай байсаныг харсан гэрч Д.Г, Ж.Д, Б.Ө нарын эх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн №1110,1138 тоот дүгнэлт, эд мөрийн баримт зэргээр нотлогдон тогтоогдсон, мөн шүүгдэгч  Д.Г, Б.Н нар гэмт хэрэг гарсан өдөр хичнээн шил архи согтуурсан талаараа өөрсдөө болон хэрэгт гэрчээр тогтоогдсон Д.Г, Ж.Д, Б.Ө, О.Э, Ц.О нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзсэн болно.

          Шүүгдэгч Д.Г хувьд шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон асуудлыг санахгүй байна гэж мэдүүлсэн боловч би юу болсоныг санаж байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, мөн их хэмжээгээр архи уусан байсан тул түүнийг сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх нөхцөл байдал үүсээгүй байна.

          Иймд Д.Г- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б.Н- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус шүүх тооцсон болно.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

   Хавтас хэрэгт авагдсан эмчилгээтэй холбоотой баримтаас 2.309.220 төгрөгийн баримт хуулийн шаардлага хангасан гэж үзлээ. Үүнээс төлөгдсөн 1.300.000 төгрөгийг хасаад 1.009.220 төгрөгийг Д.Г- гаргуулж Д.Н-олгох  нь үндэслэлтэй гэж шүүх гэм буруугийн асуудал шийдвэрлэхдээ үзсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч хохирол төлүүлэх боломжоор ханган шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээнн авсан бөгөөд шүүгдэгч Д.Г нь нотлох баримтын хэмжээнд хохирлыг Б.Намсрайд бүрэн төлж барагдуулсан байна.

   Шүүгдэгч Б.Нг эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт байхад нь байсан гэх 3 хүн, тухайлбал Б.Оюунбилэг, Б.Оюунсүрэн нар нийгмийн даатгал 2018 онд огт төлөөгүй болох нь харагдаж байх тул ажил хөдөлмөр эрхэлж байсан эсэх нь тодорхойгүй, Б.Оюунгэрэл 2018 оны 1,2 дугаар саруудад нийгмийн даатгал төлөгдөж цалингаа авсан болох нь хэрэгт хавсарган өгсөн баримтаас харагдаж байх тул хэдэн төгрөгийн цалингаараа хохиросон болох нь тодорхойгүй байх тул нэхэмжилсэн бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдав.

     Шүүгдэгч Д.Г шүүгдэгч Б.Н нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

   Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Улсын яллагчаас шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жил хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2  дугаар зааснаар Д.Г-цагдан хоригдсон  2 хоногийг эдлэх хугацааны хорих ялд оруулан тооцуулах, хохирлыг 01 жилийн хугацаанд төлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгах дүгнэлтийг,  шүүгдэгч Б.Н  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргав.

  Шүүгчдэгч Д.г өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар ял сонсгож ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлах дүгнэлтийг,

  Шүүгдэгч Б.Н өмгөөлөгчөөс Б.Н гэм буруугүй гэх дүгнэлт гаргасан боловч шүүх түүнийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын талаар торгуулийн ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргав.

  Шүүхээс шүүгдэгч Д.Г, Б.Н нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны, түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 Иймд улсын яллагчаас Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтгаргасныг хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал буюу өмнө нь мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл авсаны улмаас мэс засал хийлгэж байсан, байнгын мэдрэлийн эмчийн хяналтанд байдгийг харгалзан түүнд оногдуулахаар дүгнэлт гаргасан хорих ялыг 5 жил 1 сар хорих ял болгож өөрчилж, мөн дээрх үндэслэлээр түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Н тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ямар орлоготой болох нь тодорхойгүй тул түүнд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Бусад асуудлаар

 Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрөөс 48 цаг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан /хх-55/, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаж цагдан хоригдсон 6 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй  байна.

Эрүүгийн 1808001740123 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хэргийн газрын үзлэгээр хураан авсан төмөр бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Д Г зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч А овгийн Б Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт  тус тус гэм буруутайд тооцсугай
  2. Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жил 01 сар хорих ялаар, Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  Д.Г оногдуулсан 5 жил 01 хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  Д.Г цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг

баримтлан Б.Н нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэргийн газрын үзлэгээр хураан авсан төмөр иштэй хутга 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст шилжүүлсүгэй.
  2. Б.Н, Д.Г нараас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй, энэ хэрэгт

хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, Д.Г, Б.Н нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

  1. Б.Н бусад хохирол болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  2. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Г урьд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  3. Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч,

дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Д.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, Б.Н-авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧЦ.ОЮУНЧИМЭГ

  •