| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00353 |
| Дугаар | 157/ШШ2025/00318 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 157/ШШ2025/00318
|
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б*******т холбогдох “9,212,871.85 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* банкнаас Д******* овогтой Б******* нь 2024 оны 12-р сарын 03-ны өдөр ЗГ/R000213709 тоот Дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулж 10,000,000 төгрөгийг 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% байхаар зээл авсан. Гэрээний хугацаа 2027 оны 05 сарын 30-ны өдөр дуусах боловч 1,292,942.05 төгрөгийг 83 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна.
Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:
|
| Олгосон/Бодогдсон | Төлсөн | Үлдэгдэл |
| Зээл | 10,000,000 | 1,351,219.36 | 8,648,780.64 |
| Хүү | 1,368,182.59 | 809,275.49 | 558,907.10 |
| Нэмэгдүүлсэн хүү | 5,339.26 | 155.15 | 5,184.11 |
| Нийт | 11,373,521.85 | 2,160,650.00 | 9,212,871.85 |
Зээлдэгчид зээл төлөх хугацаа хэтэрсэн болохыг мэдэгдсэн боловч, гэрээний үүрэг зөрчигдсөн хэвээр байгаа тул зээлийн гэрээг цуцалж байна. Иймд 9,212,871.85 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банканд олгуулж өгнө үү”. гэжээ
Хариуцагч Б******* овогт Д******* овогтой Б******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “******* банкнаас нэхэмжилж байгаа 9,212,871.85 төгрөгийг төлж барагдуулна. Д.Б******* миний бие нь ********* ажилдаг бөгөөд сар болгоны 10-ны цалин дээрээс 600,000 төгрөгийг өгч барагдуулна.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
“******* банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б*******т холбогдуулан 9,212,871.85 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Б******* нь 9,212,871.85 төгрөгийг “******* банк” ХК-нд төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 12-р сарын 03-ны өдрийн R000213709 дугаартай Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ, Дижитал зээлийн гэрээ, нэхэмжлэл, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,212,871.85 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,212,871.85 (есөн сая хоёр зуун арван хоёр мянга найман зуун далан нэгэн төгрөг, наян таван мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,356 төгрөгийн тавин хувь 81,178 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 81,178 төгрөгийг, хариуцагч Д.Б*******ээс улсын тэмдэгтийн хураамж 81,178 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК- д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжилсэн 9,212,871.85 (есөн сая хоёр зуун арван хоёр мянга найман зуун далан нэгэн төгрөг, наян таван мөнгө) төгрөгийг хариуцагч Д.Б******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,356 төгрөгийн тавин хувь 81,178 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 81,178 төгрөгийг, хариуцагч Д.Б*******ээс улсын тэмдэгтийн хураамж 81,178 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Б******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР