Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 304/ШШ2025/00586

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, ** дүгээр хороо, Б*** т*******, ***-*** тоот хаягт орших Т******* Б*** ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б****** аймаг, Б********* сум, Х*******, **-р баг, ** гудамж *** тоотод оршин суух Б.Э*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 6,818,925.68 /зургаан сая найман зуун арван найман мянга есөн зуун хорин таван төгрөг жаран найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* Банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Б.Э*******, Г.О******* нараас үндсэн зээл 6,386,021.68 төгрөг, зээлийн хүү 387,360.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,543.99 төгрөг, нийт 6,818,925.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э*******, Г.О******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* Банк ХК нь хариуцагч Б.Э*******, Г.О******* нарт холбогдуулан 6,818,925.68 /зургаан сая найман зуун арван найман мянга есөн зуун хорин таван төгрөг жаран найман мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Э*******, Г.О******* нар нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т******* Банк ХК-ийн хариуцагч Б.Э*******, Г.О******* нарт холбогдуулан гаргасан 6,818,925.68 /зургаан сая найман зуун арван найман мянга есөн зуун хорин таван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Э*******, Г.О******* нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Т******* сангаас 62,027 /жаран хоёр мянга хорин долоо/ төгрөг, хариуцагч Б.Э*******, Г.О******* нараас 62,027 /жаран хоёр мянга хорин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА