| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/00327/И |
| Дугаар | 157/ШШ2025/321 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 157/ШШ2025/321
| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Б*******т холбогдох “3,901,639.12 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 321/ШЗ2025/02021 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг шилжүүлэх тухай” захирамжийн дагуу шилжүүлснийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Т******* Б******* нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ЗГ2024050318260 дугаартай гэрээний дагуу Galaxy A55, 128gb маркийн гар утас /цаг, чихэв/-ыг нийт 1,398,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.
2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ЗГ2024050318320 дугаартай гэрээний дагуу Galaxy A55, 128gb маркийн гар утас /цаг, чихэв/-ыг нийт 1,398,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Нотариатын төлбөр 0 төгрөг, Нийт 3,901,639.12 төгрөгийг хариуцагч Т******* Б*******ээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...хариуцагч Т******** овогтой Б******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх явцад бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б*******т холбогдуулан 3,901,639.12 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.Б******* нь 3,901,639.12 төгрөгийг “******* ББСБ” ХХК-нд төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ЗГ2024050318260 дугаартай дугаартай бүтээгдэхүүн зээлээр худалдах авах гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ЗГ2024050318320 дугаартай дугаартай бүтээгдэхүүн зээлээр худалдах авах гэрээ нэхэмжлэл, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Б******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,901,639.12 төгрөгийг төлж барагдуулсан талаарх тайлбарыг “******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,901,639.12 (гурван сая есөн зуун нэг мянга зургаан зуун гучин есөн төгрөг, арван хоёр мөнгө) төгрөгийг төлж биелүүлсэн болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О******** бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,376 төгрөгийн тавин хувь 38,688 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 38,688 төгрөгийг, хариуцагч Д.Б*******ээс улсын тэмдэгтийн хураамж 38,688 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК- д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 3,901,639.12 (гурван сая есөн зуун нэг мянга зургаан зуун гучин есөн төгрөг, арван хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Т.Б******* нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,376 төгрөгийн тавин хувь 36,688 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 36,688 төгрөгийг, хариуцагч Т.Б*******ээс улсын тэмдэгтийн хураамж 36,688 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР