| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00767/И |
| Дугаар | 304/ШШ2025/00587 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00587
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С******* Т*******, ** давхар *** тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******н аймаг, Б****** сум, ** дүгээр баг, А******* М******* ** гудамж, ** тоотод оршин суух А.О*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 475,700 /дөрвөн зуун далан таван мянга долоон зуу/ гаргуулах тухай 304/2025/00767/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ББСБ ХХК нь А******* овогтой О*******тай 2024-01-03-ны өдөр 13522 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
2024 оны 1 сарын 3-ний өдөр 200,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй /000106980 тоот зээлийг ХААН банк дахь 5283098483 тоот дансанд зээлдэгч А.Отгонтунгалаг нь шилжүүлэн авсан.
Хариуцагч А.О******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-08-20ний өдрийн байдлаар:
/000106980 тоот зээл 2024 оны 4 сарын 2-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 595 хоногийн хүү 273,700 төгрөг + шимтгэл 2,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 273,700, Нийт дүн 475,700 /дөрвөн зуун далан таван мянга долоон зуун/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч А.О*******аас 475,700 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжилсэн дүнг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч А.О*******т холбогдуулан 475,700 /дөрвөн зуун далан таван мянга долоон зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.О*******т холбогдох 475,700 /дөрвөн зуун далан таван мянга долоон зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 7,461 /долоон мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 7,461 /долоон мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА