| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/07018/И |
| Дугаар | 191/ШШ2025/09262 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/09262
| 2025 10 29 | 191/ШШ2025/09262 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* Тайж овогт *******ийн *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ******* ******* ХК/РД: *******/-д холбогдох,
153,224,415 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* би эхнэр Б.гийн хамтаар 2023 оны 6 сарын 7-ны өдөр наас байрлах орон сууцыг худалдан авах орон сууцны зээлийн гэрээ хийн 317,880,000 төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний дагуу ******* ******* ХК-тай 2023 оны 6 сарын 19-нд дугаар бүхий Ипотектийн зээлдэгчийн амь *******ын батлагаа-ны гэрээ байгуулан амь насны ******* хийлгэсэн. Бидний ээлийн төлбөр хариуцах хувь 50, 50 хувь байх, нэмэлт нөхцөл зүрх гэнэт зогсох, цус харвах эрсдэлийг оруулсан.
Эхнэр Б. нь 2025 оны 02 сарын 12-нд амьсгал давчдаж ухаан балартан 103 түргэн тусламж дуудан УНТЭ-ийн яаралтай тусламж тасагт хүргэгдэн нас барсан. Тухайн үед R99 буюу нас барсан шалтгаан тодорхойгүй гэсэн оношоор нас барсны гэрчилгээ гарсан бөгөөд 2025 оны 3 сарын 11-нд Шүүх эмнэлгээс "Зүүн өндгөвчний уйланхайн задралын улмаас хэвлийн хөндийд цус алдаж шокод орж амьсгал зүрх судасны дутагдлын улмаас нас барсан" гэсэн дүгнэлт гаргасныг 2025.04.04-нд дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс тоот албан бичгээр мэдэгдсэн.
Ипотектийн зээлдэгчийн амь *******ын гэрээний 7.8-д Хамтран зээлдэгчтэй зээлийн хувьд даатгуулагч нас барсан тохиолдолд нас барсан зээлдэгчийн зээлийн төлбөрт эзлэх хувиар нөхөн төлбөр олгоно гэж, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг ундэслэн даатгуулагчид *******ын нөхөн төлбөрийг олгоно гэж, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ заасан. Миний зүгээс Даатгалын гэрээний 7.3-т заасны дагуу нөхөн төлбөрийн материалуудыг бүрдүүлэн өгч ны Сансар салбараас гаргасан нөхөн төлбөрийн хүсэлтэд ******* Даатгал ХК-иас 2025.4.28-ны өдөр дугаартай албан бичгээр нөхөн төлбөр олгох боломжгүй талаар мэдэгдсэн. Энэ хариуг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд 2025.05.26-ны өдөр гомдол гаргасан. Учир нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр нас барсан шалгаан нь амьсгал зүрх судасны дутагдлын улмаас нас барсан гэсэн байгаа нь зүрх гэнэт зогсох гэсэн заалтад хамаарах бөгөөд үүнийг нотолсон Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны эмч Энхжаргал гаргасан дүгнэлтээс харж болно. Мөн бидний зүгээс амь насны ******* хэмээн энэхүү *******ыг хийсэн атал *******ын төлбөр олгохгүй байгаа нь үндэслэлгүй юм.
Санхүүгийн зохицуулах хорооны 2025.06.20-ны өдрийн дүгээр албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн *******ын гэрээнд заасан эрсдэлийн улмаас үүссэн тохиолдлын нөхөн төлбөрийг хамтран даатгуулагчийн төлбөр хариуцах хувиар тооцон олгож, энэ талаарх мэдээллийг 2025.06.27-ны өдрийн тус Хороонд болон даатгуулагчид хариу мэдэгдэнэ үү хэмээн шийдвэрлэсэн. Гэтэл ******* ******* ХК-аас даатгуулагч надад ямар хариу мэдэгдэл өгөхгүй байсан. Санхүүгийн зохицуулах хорооноос тодруулахад ******* ******* ХК *******ын нөхөн төлбөрийг олгохгүй шүүхээр шийдвэрлүүл хэмээн мэдэгдсэн талаар хэлсэн. Тиймээс шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Иймд 2023 оны 6 сарын 19-ний өдрийн дугаар бүхий Ипотектийн зээлдэгчийн амь *******ын батлагаа-ны гэрээний дагуу Даатгалын нөхөн төлбөрт 153,224,415 /нэг зуун тавин гурван сая хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван таван/ төгрөгийг хариуцагч ******* ******* ХК-иас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч Д.*******ийн өмгөөлөгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн эргэн төлөлтийн хуваарь дээрээс харахад зээлийн төлөлтийн хуваарийг эх хувиар нь хавсаргасан байгаа. Энэ хуваарь дээр 2 сарын 10-ны өдрийн 306,448,831 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь харагдаж байна. Мөн ны зүгээс анх даатгах компанийг энэ дүнгийн 50 хувь болох энэ нөхөн төлбөрийн олговрыг хамтран ******* эзэмшигч *******ийн дансанд төлнө гэсэн албан бичгийг явуулж байсан байна. Энийг хариуцагч компанийн зүгээс хүлээн зөвшөөрлөө. Мөн нөгөөтэйгүүр *******ын гэрээтэй холбоотой маргаан байхгүй. Талууд зөвшөөр байгаа. Зүрх гэнэт зогсох гэдэг шалтгаан нь өвчний эмгэг юм уу, нас баралтын шалтгаан юм уу гэдэг дээр маргаан өрнөлөө. Зүрх гэнэт зогсох гэдэг нь нас баралтын шалтгаан болох болохоос биш зүрх гэнэт зогсох гэдэг өвчин байхгүй. Цус өтгөрөлттэй хүн байхад зүрх ачааллаа даахгүй зүрх гэнэт зогслоо гэхэд татгалзсан шалтгаан нь цус өтгөрөлттэй л байсан юм байна шүү дээ гэж татгалзаж болохгүй байхгүй юу. Өөрөөр хэлбэл анхдагч өвчин байж болно. Нас барсан шалтгаан бол зүрх гэнэт зогссон байна. Хавтаст хэргийн 82 дугаар хуудсад байгаа дүгнэлт дээр 7 дугаар хэсэг дээр шүүх эмнэлгийн шинжилгээгээ элэгний өөхний хувирал, бөөрний архаг үрэвсэл, үр дамжуулах хоолойн уйланхайн өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна гэсэн байна. Уйланхайн өвчин нь үхэлд хүргээгүй байна. Түрүүн хариуцагч үндэслэлгүй тайлбар хэлж байсан. Өвчний оношний кодыг тавьчхаад гуйж байгаад бичүүлээд ирдэг гэж байна. Тийм байдлаар ерөнхий байдлаар хариулж байна. Баримтаас шинжлэн судлахад мэдүүлэг хуудсад зүрх гэнэт зогсох чинь энэ өвчний ангилалд орж байгаа байна. Ипотекийн зээлийн гэрээ байгуулахдаа амь насны *******д хамрагдах байдлаар байх юм байна гэж ойлгодог. Эргэлзээг гаргасан байдлаар тухайлсан тайлбарласан тайлбар байхгүй хэрнээ одоо тайлбарлахдаа энэ нь энэ ангилалд хамаарч байна гэж тайлбарлаж байгаа нь харагдаж байна. Тийм учраас хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.
Хариуцагч ******* ******* ХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь талууд хооронд байгуулсан *******ын гэрээний 8.1.6-д Гэрээнд зааснаас бусад өвчин эмгэгийн улмаас нас барсан" бол нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй гэж заасны дагуу нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.
Тодруулбал, ******* ******* ХК нь Д.*******тэй /РД: *******/-тай 2023 оны 6 дугаар сарын 19-ний /сунгалт хийгдсэн/ "Ипотекийн зээлдэгчийн амь *******ын баталгаа"-ны тоот *******ын гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулсан ба уг гэрээний 3.1.1-д даатгуулагчийн амь насны *******ын үндсэн эрсдэлд 3.1.1.1-д "Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэл", нэмэлтээр "Зүрх гэнэт зогсох +цус харвах" гэсэн эрсдэлээс хамгаалуулж даатгуулсан байна.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан ба тус гэрээний агуулга нь *******ын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу тохиолдол хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус ба Ипотекийн *******ын үйл амь нас, эрүүл мэндэд гэрээнд заасан эрсдэлийг даатгах, эрсдэлийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий ******* байдаг.
Гэтэл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025.04.0.4-ний өдрийн тоот албан бичигт ...Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025.03.11-ний өдрийн дугаартай амь хохирогч нь зүүн өндгөвчний уйланхайн задралын улмаас хэвлийн хөндийд цус алдаж шокод орж амьсгал зүрх судасны дутагдлын улмаас нас барсан" тухай дүгнэлт нь эрх бүхий этгээдээс гаргасан дүгнэлт байх бөгөөд даатгуулагчийн нас барсан шалтгаан нь талууд хооронд байгуулсан *******ын гэрээний 8.1.6-д хамаарч байсан тул манай зүгээс нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхийн дагуу татгалзаж шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.*******ээс 2025.02.20-ны өдөр гаргасан гар өргөдөлд зуурдаар нас барсан... шинжээчийн дүгнэлтэд амь хохирогч Б. нь зүүн өндгөвчний уйланхайн задралын улмаас нас барсан гэж дурдагдсан байх бөгөөд түүний энэ нас барсныг *******ын гэрээний 10.19-д Гэнэтийн осол" гэж үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослыг гэж заасанд хамаатуулан авч үзэх үндэслэлгүй байна.
Мөн Эрүүл мэндийн яамны дэргэдэх дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс 2025.06.27-ны өдрийн 17 тоот албан бичгээр зүрх гэнэт зогсох" гэдэгт зүрх гэнэт агшихгүйн улмаас цусны эргэлт зогсох нөхцөл байдал, зүрх гэнэт зогсоход хүргэдэг гол шалтгаан нь зүрхний ховдлын хориг, хэм алдалтууд, зүрхний цочмог шигдээс, зүрхний архаг өвчин хавхлагийн гажиг зэрэг эмгэгүүд хамаарах талаар бидэнд ирүүлсэн бөгөөд үүнийг талийгаачийн нас барах үндсэн шалтгаан болсон .. өндгөвчний уйланхайн задралын улмаас хэвлийн хөндийд цус алдаж шокод орж амьсгал зүрх судасны дутагдлын улмаас нас барсан"-ыг зүрхний архаг өвчинд хамаатуулан авч үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлгүй байх тул хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан " " ХК болон Д.******* нарын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн № дугаар гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Б.гийн дугаар нас барсны гэрчилгээний хуулбар, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн эмчийн тодорхойлолтын хуулбар, дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 30ёа- дугаар албан бичгийн хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар албан бичгийн хуулбар, О.ий № дугаар төрсний гэрчилгээний хуулбар,
Хариуцагч талын баримтаар гаргасан ******* ******* ХК-ийн дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эрүүл мэндийн яамны 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаар албан бичгийн хуулбар, Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаар албан бичгийн хуулбар, Дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар албан бичгийн хуулбар,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаарбүрдүүлсэн ******* ******* ХК-иас 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаар Ипотекийн зээлдэгчийн амь *******ын баталгааны гэрээний хуулбар, ******* ******* ХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар албан бичгийн хуулбар, хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Шинжээчийн дүгнэлтийн хуулбарыг шинжлэн судлаад,
Нэхэмжлэгч Д.******* хариуцагч ******* ******* ХК-д холбогдуулан *******ын нөхөн төлбөрт 153,224,415/нэг зуун тавин гурван сая хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ******* ХК нь өндгөвчний уйланхайн задралын улмаас хэвлийн хөндийд цус алдаж шокод орж амьсгал зүрх судасны дутагдлын улмаас нас барсныг зүрхний архаг өвчинд хамаатуулан авч үзэх үндэслэлгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч болон Б. агсан нар нь 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ХК-тай № Орон сууцны зээлийн гэрээ байгуулсан болох нь № Орон сууцны зээлийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
№ Орон сууцны зээлийн гэрээ-ий 2-ын 2.1, 2.2, 3-ын 3.1-т зааснаар ХК нь нэхэмжлэгч болон Б. агсан нарт 317,880,000/гурван зуун арван долоон сая найман зуун наян мянга/ төгрөгийг жилийн 6/зургаа/ хувь, сарын 0.50/тэг зуун тавь/ хувийн хүүтэй, 22 жил буюу 264/хоёр зуун жаран дөрөв/ сарын хугацаатай олгосон болох нь № Орон сууцны зээлийн гэрээ-ий хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч болон Б. агсан нар нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчтай № дугаар Даатгалын гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Даатгалын гэрээ-ий болон Ипотекийн зээлдэгчийн амь *******ын баталгааны хуулбараар тогтоогдож байна.
2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Даатгалын гэрээ-ий 3-ын 3.1, 3.1.2, 3.1.2.1, 3.1.2.2, 3.2-ын 2, 3, 4-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч болон Б. агсан нарыг зүрх гэнэт зогсох, цус харвах, зүрх гэнэт зогсох+цус харвах эрсдэлээс даатгасан болох нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Даатгалын гэрээ-ий болон Ипотекийн зээлдэгчийн амь *******ын баталгааны хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход ... *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ., 431.2-т Даатгалын зүйл нь ... иргэдийн амь нас, эрүүл мэнд ... ашиг сонирхол байна., мөн хуулийн 432 дугаар зүйлийн 432.1-т Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна., 433 дугаар зүйлийн 433.1-т Даатгагч нь ... *******ын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй., Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна. гэж заасан.
Хариуцагч нь *******ын тохиолдол бий болоход *******ын нөхөн төлбөрийг төлөх, нэхэмжлэгч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан Даатгалын гэрээ/цаашид Даатгалын гэрээ гэх/ шинжтэй байна.
Тус ******* Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан сайн дурын *******д хамаарч байна.
Даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2, 432 дугаар зүйлийн 432.1, 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч болон Б. агсан нар нь Даатгалын гэрээг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан байх ба 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Даатгалын гэрээний хугацааг сунгасан болох нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Даатгалын гэрээ-ий болон Ипотекийн зээлдэгчийн амь *******ын баталгааны хуулбар, 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Даатгалын гэрээ-ий болон Ипотекийн зээлдэгчийн амь *******ын баталгааны хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч болон Б. агсан нар *******ын хураамжийг төлсөн талаар маргахгүй байна.
Б. нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нас барсан болох нь Нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Даатгалын тохиолдол гарах үед зээлийн үлдэгдэл 306,448,831.14/гурван зуун зургаан сая дөрвөн зуун дөчин найман мянга найман зуун гучин нэгэн төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг, зээлийн үлдэгдлийн 50/тавь/ хувь нь 153,224,415/нэг зуун тавин гурван сая хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван тав/ төгрөг байсан болох нь зохигчийн тайлбар, ХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн № албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Даатгалын гэрээний 7-ийн 7.8, 7.1.3-т зааснаар даатгуулагч нас барсан тохиолдолд зээлийн төлбөрт эзлэх хувиар нөхөн төлбөр олгоно, нөхөн төлбөр олгох дүн нь *******ын тохиолдол болсон өдрөөрх зээлийн төлбөрийн үлдэгдэл байна гэжээ.
Ипотекийн зээлдэгчийн амь *******ын баталгааны Даатгуулагчдын мэдээлэл хэсэгт зээлийн төлбөр хариуцах хувь Д.******* 50/тавь/, Б. 50/тавь/ гэжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас *******ын тохиолдол гарах үеийн зээлийн үлдэгдэл 306,448,831.14/гурван зуун зургаан сая дөрвөн зуун дөчин найман мянга найман зуун гучин нэгэн төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийн 50/тавь/ хувь болох 153,224,415/нэг зуун тавин гурван сая хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван тав/ төгрөгийг *******ын нөхөн төлбөрт нэхэмжилж байна.
Даатгалын гэрээний 6-ийн 6.2-ын 6.2.1, 7-ийн 7.2-т зааснаар даатгуулагч нас барсан тохиолдолд хууль ёсны өв залгамжлагч *******ын нөхөн төлбөр олгох талаар өргөдөл гаргах эрхтэй байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь Б. агсны хууль ёсны өвлөгч талаар зохигчид маргахгүй байна.
Б. агсан нь зүүн өндгөвчний уйланхайн задралын улмаас хэвлийн хөндийд цус алдаж шоконд орж амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Шинжээчийн дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.
Даатгалын гэрээний 3-ын 3.1-ийн 3.1.2-ын 3.1.2.2-т заасан зүрх гэнэт зогсох эрсдэлийг даатгасан болох нь Даатгалын гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Зохигчид Б. агсан нь нас барсан шалтгааныг зүрх гэнэт зогсох эрсдэлд хамаарах эсэх талаар маргаж байна.
Даатгалын гэрээний 10-т заасан нэр томъёоны тайлбарт Зүрх гэнэт зогсох эрсдэлд ямар тохиолдлуудыг ойлгох талаар тайлбарлаагүй байх ба түүнчлэн өвчний олон улсын ангиллын ямар кодод хамаарах талаар тэмдэглэгээ хийгээгүй байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. гэж заасан.
Даатгалын гэрээнд Зүрх гэнэт зогсох эрсдэлд ямар өвчний онош хамаарах болон ямар тохиолдлыг хамааруулахгүй талаар заагаагүй байх тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар Зүрх гэнэт зогсох эрсдэлд үгийн шууд утгаар хүний зүрх гэнэт зогсох бүх тохиолдлыг ойлгоно гэж үзнэ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Шинжээчийн дүгнэлтээр Б. агсан нь зүүн өндгөвчний уйланхайн задралын улмаас хэвлийн хөндийд цус алдаж шоконд орж амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болох нь тогтоогджээ.
Түүнчлэн, тус 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Шинжээчийн дүгнэлтэд Б. агсан нь зүрхний архаг өвчтэй байсан талаар тусгаагүй байна.
Мөн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Эмчийн тодорхойлолтод дотуур цус алдалтаас үүдэлтэй их хэмжээний цусны алдагдал нь геморрагийн шок үүсгэж, улмаар гэнэтийн зүрх зогсолтод хүргэн Б. нас барсан гэжээ.
2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Шинжээчийн дүгнэлтээр Б. нь амьсгал зүрх судасны дутагдлаар, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Эмчийн тодорхойлолтоор Б. нь гэнэтийн зүрх зогсолтын улмаас буюу зүрх зогссоны улмаас нас барсан болохыг тогтоосон байх тул Б. нь Даатгалын гэрээний 3-ын 3.1-ийн 3.1.2-ын 3.1.2.1-т заасан *******ын тохиолдлын улмаас буюу зүрх гэнэт зогсох *******ын тохиолдлын улмаас нас барсан гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход ... *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ., Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Даатгагч дараахь ... үүрэг хүлээнэ:, мөн хуулийн 9.1.4-т *******ын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон ... хэмжээнд олгох; гэж заасан.
Б. нь Даатгалын гэрээний 3-ын 3.1-ийн 3.1.2-ын 3.1.2.1-т заасан *******ын тохиолдлын улмаас нас барсан байх тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.4 дэх заалтад зааснаар хариуцагчаас 153,224,415/нэг зуун тавин гурван сая хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас *******ын нөхөн төлбөр гаргуулахаар шаардсан тул шүүх *******ын тохиолдол бий болсон эсэх болон *******ын нөхөн төлбөр гаргуулах үндэслэлтэй эсэх талаар шийдвэр гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 153,224,415/нэг зуун тавин гурван сая хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 924,080 төгрөгөөс илүү төлсөн 8 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ******* ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 924,072 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 153,224,415/нэг зуун тавин гурван сая хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 924,080 төгрөгөөс илүү төлсөн 8 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ******* ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 924,072 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ