Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 87

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Хохирогчийн өмгөөлөлөгч Б.Билгүүн ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний харицагч Д.Ичинхорлоо

Шүүгдэгч Ж.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ж.Ч-д холбогдох эрүүгийн 1826000920062 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн эрхэлсэн тодорхой ажилгүй,урьд...

-Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн. тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдаж байсан, ******* овогт Ж.Ч,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Ч нь согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 20-21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг Ховдын-2 задгай тоот хашаанд хохирогч Н.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр толгойн тус газар нь модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би Ж-г өдөөгүй. Ж, Э 2 данхаар намайг цохьсон. Би ухаан алдсан байсан. Түлшин дээр байсан баганаар Ж миний гол нуруу руу цохьсон. Одоо хүртэл өвддөг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.И шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Төлбөр мөнгөний хувьд хүндрэлтэй байна. Манайх 5 хүүхэдтэй. 1 хүүхэд маань оюутан, бусад нь сургуульд сурдаг. Би өөрөө ганцаараа ажил хийдэг болохоор Нэхэмжилж байгаа мөнгийг нь төлөх боломжгүй байна...” гэв.

Хохирогч Н.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ж.Ч манай нөхөр Ж-г ирж борц хийж өгөөрэй гэж хэлсэн. Тухайн үед Ж очиж чадаагүй. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ч, Ш-н хамт 16 цагийн орчимд манайд орж ирсэн. ... Тухайн үед манай нөхөр эзгүй байсан. Ч, Ш хоёр нэг шил архи гаргаж ирээд хувааж уучихаад гараад явсны дараа Ж, Ц-тэй хамт 1 шил архитай ирсэн. Удалгүй Ч, Ж-д хандан худлаа яриад борц хийлцэж өгсөнгүй гэсэн чинь Ж очиж амжсангүй гэж хэлж байсан. Тэгээд Ч, Ж хоёр маргалдаад гэрээс гарсан. Тэр хоёрын араас Ш, тэгээд би гарсан. Намайг гарсан чинь Ж гэрийн зүүн талд хураалгаатай түлшний хажууд элгээ дараад сөхрөөд суучихсан орилоод сууж байсан. ... Ч, Ж-г түлшин дээр байдаг далбаагүй баганын модоор цохих гэхээр нь больцгоо гээд дундуур нь орсон чинь Ч миний толгойн тус газар баганын модоор цохиж гэмтээсэн. ... Богд сумаас Арвайхээр сумруу 2 удаа ирж очсон бөгөөд миний бие нь заавал хүн дагуулж явах шаардлагатай байдаг тул 2 хүний 4 удаагийн явалтын зардал 120.000 төгрөг, томографийн шинжилгээнд 75.000 төгрөг, эмийн сангаас 29.600 төгрөгийн эм худалдаж авсан. Шинжээчийн дүгнэлт гаргуулахад Ж бид хоёр 16.000 төгрөг тушаасан. Би бичиг үсэг мэдэхгүй тул заавал өмгөөлөгч авах шаардлагатай болсон өмгөөлөгчийн зардал 480.000 төгрөг төлсөн. Ирээдүйд гарах эмчилгээний зардал 200000 төгрөг, нийт 940.600 төгрөгийг Ч-с нэхэмжилж байна. Би Ч-д гомдолтой байна. Тухайн үйл явдал болсноос хойш надтай нэг ч уулзаагүй. Хохирол төлбөр төлөөгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч Ц.Ж мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Cap шинэд бэлдээд гэрийн дотуур цагаан бүрээс, хөшиг хоёроо угаах гээд авч байхад Ч, Ш хоёр манайд борц савалчихаад ирлээ гээд орж

ирчихээд гараад явсан. Тэгж байж байгаад үдээс хойш Ц гэх хүн ирээд
надтай хамт 1 ямааны арьс борлуулаад 5000 нэгж, 1 шил “Нутгийн буян” гэх архи,
бензин аваад манайд очсон чинь гэрт Ш, Ч нэг шил архи
задлаад талд нь оруулчихсан байсан. Тэгээд тэр архинаас уулцаад дараа нь
Ц-н авч очсон архиа гаргаж ирээд хувааж уучихаад Ч надад
хандан борц хийлцэж өгсөнгүй гээд мөрнөөс татаж унагаад байсан. Тэгээд
Ч бид хоёр гэрээс гарсан чинь Чү миний элэг рүү нэг удаа
өшиглөсөн. Би орилоод газар унасан. Тухайн үед юу болсныг мэдэхгүй байсан. Өндийгөөд ирсэн чинь Ч манай эхнэр Б-г баганаар цохиод духны орчмоос цус гаргачихсан байсан. Тэгээд эмнэлэг ирээд Б бид хоёрыг аваад явсан...” гэсэн  мэдүүлэг. /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Ц.Ш мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ч-д борц ууталчихаад үдээс хойш Ч-н хамт 1 шил 0.5 литрийн “Нутгийн буян” гэх архитай Богд сумын 7 дугаар баг Ховдын-2

задгай хашаанд байрлах Ж-н гэрт очсон. Гэрт нь Ж-н
эхнэр Б ганцаараа гэрийн хөшиг угааж байсан. ... Гаднаас Ж,
Ц хоёр орж ирээд 0.5 литрийн “Нутгийн буян” гэх архи хувааж уучихаад
Ц, Ж хоёр 1 шил 0.5 литрийн “Нутгийн буян” гэх архи гаргаад хувааж уусан. Тэгээд Ч, Ж-д борц хийлцэж өгсөнгүй гээд маргалдаж байгаад Ж, Ч хоёр барилцаж аваад гэрээс гарсан. Тэгээд араас нь гараад Ч, Ж хоёрыг салгах гэтэл би ширвүүлээд газар унасан. Эргээд хартал Ч Б-г духны хэсэгт нь цохичихсон
бололтой Б-н духнаас цус гарчихсан түлшнийхээ хажууд газар хэвтсэн.
Ч-н гарт гэрийн далбаагүй баганын мод байгаа харагдсан. ... Би тухайн
үед Ч, Б-г цохих үед нь би Чг хорих гэж байгаад
газар унасан. Эргээд хартал Ч, Б-н толгойг модоор
цохичихсон байсан. Бид нар Ч-г зодож цохисон зүйл байхгүй...” гэсэн
мэдүүлэг. /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч У.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн орчимд эмнэлгийн хүлээн авах дээр үзүүлэх хүн ирлээ гэж дуудлагын дагуу ирэхэд Н.Б гэгч эмэгтэй бусдад зодуулж нүүр, толгой нь цус болсон, хамрын нуруунаас зүүн хөмсөгний дагуу урагдсан 9 см орчим шархтай, шархнаас нь цус гарсан байдалтай байсан. Би ерөнхийдөө биеийн байдлыг нь үнэлээд өвдөлт

намдаах, шингэн сэлбэх эмчилгээ хийж шарх болон нүүр, толгойны цусыг цэвэрлээд
шарханд нь нэг утсыг дуустал оёдол тавьж цусыг нь тогтоогоод цэвэр боолт хийж
хүлээн авах дээр эмчилгээтэй хонуулсан. Амин үзүүлэлт тогтвортой, толгой өвдөнө гэсэн зовиуртай, биеийн байдал хүндэвтэр байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Н.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 12-нд Ж-н гэрт Ш, Баруунбаян-Улаан сумын Ц гэдэг хүн, Ч, Ж, Б бид нар 2 шил архи хувааж уучихаад Ч, Ж хоёр маргалдаад барилцаж авцгаагаад байхаар нь би салгасан. Б-г цохичихоор нь би Ж-н бие засдаг данхыг Ч рүү чулуудсан. Миний Ч рүү шидсэн данх баруун гар талын мөрөн дээр оноод газар унасан. Би Ч-н толгой орчимд цохиогүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Ч-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “... Би Б-н духны хэсэгт нь 1 удаа гэрийн баганын модоор цохисон. Би Б-г цохисон гэх буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн 111 дугаартай: “... Н.Б-н биед тархи доргилт, зүүн хөмсөг, хамрын нурууг хамарсан мэс заслын оёдол бүхий шарх, дух, баруун, зүүн нүдний хэсгийг хамарсан цус хуралт /хавдар/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх

эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 29 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаартай: “... Ц.Ж-н биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт. /хх-ийн 27 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 112 дугаартай: “... Ж.Ч-н биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт. /хх-ийн 32 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн 2018 оны 04

дүгээр сарын 27-ны өдрийн Сэтгэцийн шинжээч эмчийн 17 дугаартай: “... Үзүүлэгч Ж.Ч нь олдмол сэтгэцийн өвчний хөдлөлтэй байсан эсэхийг одоо тогтоох боломжгүй байна. Үзүүлэгч Ж.Ч нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон одоо чамархайн шалтгаант уналт, таталт, зан төрхийн эмгэг оношоор мэдрэл-сэтгэцийн
өвчтэй байсан. Үзүүлэгч Ж.Ч нь хэрэг хариуцах чадваргүй. Үзүүлэгч Ж.Ч нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. Үзүүлэгч Ж.Ч нь тухайн цаг хугацаанд хэрэг хариуцах, үнэн зөв мэдүүлэг өгөх чавдаргүй байсан. Үзүүлэгч Ж.Ч нь чамархайн шалтгаант уналт, таталт, зан төрхийн ужиг хямралтай байх тул өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй. Үзүүлэгч Ж.Ч-д шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй...” гэх дүгнэлт. /хх-ийн 115 дугаар хуудас/,  

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэлэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/,

Хохирогч Н.Б-н 68 дугаартай өвчний түүх /хх-ийн 82-86 дугаар хуудас/,

Хохирлын баримтууд /хх-ийн 134-145 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Ч-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаартай тодорхойлолт, мал тооллогын баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас, Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, №0225337-47 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 45, 46, 62,63, 66-71, 72-80, 120 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Ч нь согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 20-21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг Ховдын-2 задгай тоот хашаанд хохирогч Н.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр толгойн тус газар нь модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ж.Ч-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Б-н шүүгдэгч Ж.Ч нь “толгойн тус газар баганын модоор цохиж гэмтээсэн талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 7-8/,   “...Өндийгөөд ирсэн чинь Ч манай эхнэр Б-г баганаар цохиод духны орчмоос цус гаргачихсан байсан талаар...” өгсөн гэрч Ц.Ж-н мэдүүлэг. /хх-ийн 11-12/, “...Шүүгдэгч Ж.Ч хохирогч Н.Б-г духны хэсэгт нь баганын модоор цохичихсонг харсан талаар...” өгсөн гэрч Ц.Ш-н мэдүүлэг /хх-ийн 14-15/, “...Хохирогч Н.Б гэгч эмэгтэй бусдад зодуулж нүүр, толгой нь цус болсон, хамрын нуруунаас зүүн хөмсөгний дагуу урагдсан 9 см орчим шархтай, шархнаас нь цус гарсан байдалтай байсан талаар...” өгсөн гэрч У.Б-н мэдүүлэг /хх-ийн 18-19/, “...Шүүгдэгч Ж.Ч-г хохирогч Н.Б-г цохьсоныг харсан талаар...” өгсөн гэрч Н.Э-н мэдүүлэг. /хх-ийн 16-17/, Шүүгдэгч Ж.Ч-н үйлдлийн улмаас хохирогч Н.Б-д хөнгөн хохирол учирсаныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн 111 дугаартай дүгнэлт. /хх-ийн 29/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт. /хх-ийн 27/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 112 дугаартай дүгнэлт. /хх-ийн 32/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 81/, Хохирогч Н.Б-н 68 дугаартай өвчний түүх /хх-ийн 82-86/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* овогт Ж.Ч-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* овогт Ж.Ч-д холблогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Ж.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Ч нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон одоо чамархайн шалтгаант уналт, таталт, зан төрхийн эмгэг оношоор мэдрэл-сэтгэцийн

өвчтэй байсан, хэрэг хариуцах чадваргүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, тухайн цаг хугацаанд хэрэг хариуцах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байсан. Чамархайн шалтгаант уналт, таталт, зан төрхийн ужиг хямралтай, өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй болох нь Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Сэтгэцийн шинжээч эмчийн 17 дугаартай дүгнэлт /хх-ийн 115/-ээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ч-д авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 6 сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг,

Шүүгдэгч Ж.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,

Шүүгдэгч Ж.Ч-д авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн прокурорын газарт даалгаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.И-с 250800 төгрөг гаргуулж хохирогч Н.Б-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал 600000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ж.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Ж.Ч-д сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ч-д хэрэглэсэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 6 сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ч-д авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн прокурорын газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Ж.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.И-с 250800 төгрөг гаргуулж хохирогч Н.Б-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал 600000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелуүлэх хүртэл шүүгдэгч Ж.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.