Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2026/0629

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х*******, хариуцагч Х.О*******, хариуцагчийн өмгөөлөгч С.Т******* нарыг оролцуулан Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, Х.О******* холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн өмгөөлөгч С.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг дэмжиж байна. Эвлэрлийг гэрээг байгуулсан байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.. дэх хэсэгт ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 2 дүгээр зүйлийн 2.. дэх хэсэгт ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, 67 дугаар зүйлийн 67.-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 68 дугаар зүйлийн 68. дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно гэж тус тус заасан.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х******* болон хариуцагч Х.О******* нарын байгуулсан 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Эвлэрлийн гэрээнд ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох *******,*******,******* төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов. 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2027 оны дүгээр сарын 24-нийг өдрийг хүртэлх хугацаанд сар бүр *******, төгрөг, үлдэгдэл ,, төгрөг, 6 мөнгийг 2027 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн дотор тус тус Төрийн сангийн 009000250 тоот дансанд төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон байна.

3. Шүүх талуудын эвлэрэх тухай хүсэлтийн агуулгыг хянавал, эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байдал тогтоогдохгүй байна.

4. Иймд дээрх эвлэрэх тухай хүсэлтийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 09 дүгээр зүйлийн 09., дүгээр зүйлийн . дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68., 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х*******, хариуцагч Х.О******* нарын эвлэрлийг баталж, Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, Х.О******* холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА