| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00787/И |
| Дугаар | 304/ШШ2025/00588 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00588
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, ** дүгээр хороо, С*******ын нэрэмжит талбай-5, Г******* банкны төв байранд байрлах Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б********* аймаг, О******* сум, ******* ** дугаар багт оршин суух М.Н*******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 16,578,138.81 /арван зургаан сая таван зуун далан найман мянга нэг зуун гучин найман төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00787/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М******* овогтой Н******* /РД:*******/ нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Г******* банктай ЗГ-К000410730 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 8625105715 тоот зээлийн данс цахимаар нээж, 12,340,000.00 /Арван хоёр сая гурван зуун дөчин мянга/төгрөгийн зээлийг жилийн 12.0/Арван хоёр/ хувийн хүүтэй, 30/Гуч/ сарын хугацаатай авсан. Улмаар 2024 оны 04 дүгээр сарын 19- ний өдөр 10,650,000.00/Арван сая зургаан зуун тавин мянга/ төгрөг, 200,000.00/Хоёр зуун мянга/ төгрөгийг тус тус нэмж авснаар зээлийн хэмжээ 23,130,000.00/Хорин гурван сая нэг зуун гучин мянга/ төгрөг болсон. Мөн 2024 оны 06 сарын 18-ны өдөр 8457 дугаартай 100,000.00 (Нэг зуун мянга) төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5(Гурав аравны тав) хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 (Хоёр) хувь, зээлийн, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1.0 (Нэг) хувийн хүүтэй, зээлийн эрх хэтрүүлж ашиглах хэмжээ 5(Тав)хувь, 24(Хорин дөрөв) сарын хугацаатай ашиглах нөхцөлтэйгээр тус тус зээл авч ашигласан.
М.Н******* нь зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 207 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа тул Банк өөрийн санаачлагаар гэрээг цуцлаж байна. Иймд хариуцагчаас нийт 16,476,510.44 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Н******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.Н******* нь Г******* банкнаас нэхэмжилсэн 16,578,138.81 мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Бүхэл дүнгээр төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* банк ХК нь хариуцагч М.Н*******т холбогдуулан 16,578,138.81 /арван зургаан сая таван зуун далан найман мянга нэг зуун гучин найман төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Н******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй М.Н*******т холбогдох 16,578,138.81 /арван зургаан сая таван зуун далан найман мянга нэг зуун гучин найман төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгийг хариуцагч М.Н******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 120,421 /нэг зуун хорин мянга дөрвөн зуун хорин нэг/ төгрөг, хариуцагч М.Н*******ээс 120,421 /нэг зуун хорин мянга дөрвөн зуун хорин нэг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА