| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00729/И |
| Дугаар | 304/ШШ2025/00589 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00589
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, Ю*******гийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б**** аймаг, Б***** сум, ** дугаар баг, Б****, ** гудамж, ** тоотод оршин суух, М.Ц*******-А*******ид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,014,332 /нэг сая арван дөрвөн мянга гурван зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00729/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ц*******-А******* нь М******* ББСБ ХХК-тай 2023 оны 12 сарын 04-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99348014 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. М.Ц*******-А******* нь уг гэрээний үндсэн дээр 2024.04.13-ны өдөр 720,000 төгрөгийг 2.7 % хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрэ******* заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
Өнгөрсөн хугацаанд М.Ц*******-А******* нь нийт 65,640 төгрөг төлсөн ба М******* ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардан зээлийн гэрэ******* заасан утасны дугаараар холбогдож, мессеж илгээсэн боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.08.14-ний өдрийн байдлаар М.Ц*******-А*******ийн үндсэн зээлийн үлдэгдэл 720,000 төгрөг, 2024.04.13-ны өдрөөс 2025.08.14-ний өдрийг хүртэлх 427 хоногийн зээлийн хүү 277,187 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,145 төгрөг, нийт 1,014,332 төгрөг байна.
М.Ц*******-А******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,014,332 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Хариуцагч М.Ц*******-А******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч М.Ц*******-А*******ид холбогдуулан 1,014,332 /нэг сая арван дөрвөн мянга гурван зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Ц*******-А******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлага 1,014,332/ нэг сая арван дөрвөн мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийг хариуцагч М.Ц*******-А******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 14,447 /арван дөрвөн мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөг, хариуцагч М.Ц*******-А*******аас 14,447 /арван дөрвөн мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА