Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 157/ШШ2025/00323

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй Л.Ж*******д холбогдох  “6,945,749.72 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 321/ШЗ2025/02002 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг шилжүүлэх тухай” захирамжийн дагуу шилжүүлснийг  2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянаад    

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л******* овогтой Ж******* нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ******* банктай ЗГ-R000198686 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 6,592,113.82 төгрөг, зээлийн хүү 346,613.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7022,50 төгрөг нийт 6,945,749.72 төгрөгийг Л******* овогтой Ж*******аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч ******* овогт Л*******ийн Ж******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Л*******ийн Ж******* миний бие нь хөдөө ажиллаж олон хоног явдаг тул сүлжээгүй газар байсан. Давхар зээлтэй учраас ******* банкнаас авсан зээлийг цаг тухайд нь төлж амжаагүй болно. Зээлийн үлдэгдэл болох 6,945,749.72 төгрөгийг гэрээнд заасан хугацааны дагуу хуваарьт төлөлтийг хийнэ.” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“******* банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Ж*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,945,749.72 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  Л.Ж******* нь 6,945,749.72 төгрөгийг “******* банк” ХК-нд төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 02-р сарын 07-ны өдөр ЗГ/R000198686  дугаартай Дижитал зээлийн гэрээ, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,945,749.72 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,945,749.72 (зургаан сая есөн зуун дөчин таван мянга долоон зуун дөчин есөн төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,082 төгрөгийн тавин хувь 63,041 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 63,041 төгрөгийг, хариуцагч Л.Ж*******аас улсын тэмдэгтийн хураамж 63,041 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК- д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжилсэн 6,945,749.72 (зургаан сая есөн зуун дөчин таван мянга долоон зуун дөчин есөн төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Л.Ж******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,082 төгрөгийн тавин хувь 63,041төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 63,041 төгрөгийг, хариуцагч Л.Ж*******аас улсын тэмдэгтийн хураамж 63,041 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Ж******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР