| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00747/И |
| Дугаар | 304/ШШ2025/00590 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00590
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Ч******* дүүрэг, ** дүгээр хороо, Э*******ы өргөн чөлөө, Э******* цамхаг **-*** тоотод байрлах М******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б*** аймаг, Б******* сум, ** дугаар баг, М******* гудамж, ** тоотод оршин суух М.Х*******эд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 140,000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч М.Х*******ээс 140,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Х******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүнг бүхэлд нь төлж барагдуулан баримтаа шүүхэд ирүүлсэн байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ******* ХХК нь хариуцагч М.Х*******эд холбогдуулан 140,000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч М.Х******* нь нэхэмжлэгч М******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 140,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хариуцагчийн тус шүүхэд ирүүлсэн гүйлгээний баримтаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 140,000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг хариуцагч М.Х******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 2,425 /хоёр мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөг, хариуцагчаас 2,425 /хоёр мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА