Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 304/ШШ2025/00591

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, ** дүгээр хороо, С*******ын нэрэмжит талбай-5, Г******* банкны төв байранд байрлах Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б**** аймаг, Х******* сум, ** дүгээр баг, Х******* ******* буурал *-* тоотод оршин суух Ц.*******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 10,192,332.80 /арван сая нэг зуун ерэн хоёр мянга гурван зуун гучин хоёр төгрөг наян мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00730/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Г******* банктай ЗГ-Н000080650 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 (арван сая) төгрөгийн зээлийгжилийн 21 (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай зээл авсан. Ц******* овогтой ЭРДЭНЭЧИМЭГ нь ЗГ- Н000080650 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 230 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 09-р сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,192,332.80 (Арван сая нэг зуун ерэн хоёр мянга гурван зуун гучин хоёр төгрөг наян мөнгө) төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г******* банканд олгуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г******* банк ХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан 10,192,332.80 /арван сая нэг зуун ерэн хоёр мянга гурван зуун гучин хоёр төгрөг наян мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдох 10,192,332.80 /арван сая нэг зуун ерэн хоёр мянга гурван зуун гучин хоёр төгрөг наян мөнгө/ төгрөгийг хариуцагч Ц.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 89,013 /наян есэн мянга арван гурав/ төгрөг, хариуцагч Ц.*******ээс 89,013 /наян есэн мянга арван гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА