2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/08982

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 22 191/ШШ2025/08982

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлсэн болохыг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

*******, , Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа ******* ******* ХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаяг, ХХК /РД: /,

Хариуцагч: дүүрэг, хороо, оргил, Их Монгол Улс гудамж, байр, тоот хаягт оршин суух, ын /РД: /,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаяг, ХХК /РД: 65214*******/,

Хариуцагч: дүүрэг, хороо, хороолол, 4******* байр, тоот хаягт оршин суух, ын /РД: / холбогдох

2,895,762,524.73 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч " ХХК нь "Худалдаа, ******* *******" ХК-тай 2023 оны 04 сарын 14-ний өдөр тоот зээлийн гэрээг байгуулан 2,0,000,000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, ******* сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгчийн тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, ЗБ/СС230414005-1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ЗБ/СС23041400-1-2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ЗБ/СС230414005-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ЗБ/СС230414005-1-4 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ЗБ/СС230414005-1-5 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

1. (РД: )-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн

дугаарт бүртгэгдсэн, дүүргийн хороо, оргил /17013/, Их Монгол улс гудамж, 5 байр, тоот хаягт байршилтай, 272.17 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2. (РД: )-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, дүүргийн хороо, оргил /17013/, Их монгол улс гудамж, 5 байр, В1 давхар, 127 тоот хаягт байршилтай, 16.41 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

3. (РД: )-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ******* дүүргийн 1-р хороо, хотхон /13380/, ийн гудамж 101 байр, 301 тоот хаягт байршилтай, 181.35 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

4. (РД:)-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, дүүргийн 1-р хороо, 1 хороолол /14220/, Олимп гудамж, 22 байр, 4 давхар 404 тоот хаягт байршилтай, 42 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

5. " " (РД:65214*******)-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, дүүргийн хороо, 21-р хороолол /18082/, гудамж, 113 тоот хаягт байршилтай, 6000 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 55 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө

6. " " (РД:65214*******)-ийн эзэмшлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, дүүргийн хороо, нэгж талбарын дугаар бүхий 14988 м.кв үйлдвэр үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газар.

Зээлдэгч нарын тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, (РД:) нь "Худалдаа, ******* *******" ХК-тай 2023 оны 04 сарын 14-ний өдөр тоот баталгааны гэрээ, (РД:) нь "Худалдаа, ******* *******" ХК-тай 2023 оны 04 сарын 14-ний өдөр тоот баталгааны гэрээг тус тус байгуулж зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадаагүй тохиолдолд нөхөн төлөх баталгааг баталгаа гаргагч О., О. нар гаргасан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2024 оны 04 сарын 09-ний өдрөөс хойш зорчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон.

"Худалдаа, ******* *******" ХК-ийн 2024 оны 01 сарын 24-ний өдрийн 7-404/87 тоот албан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нийт 231,186,208.58 төгрөгийн төлбөрийн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон.

"Худалдаа, ******* *******" ХК-ийн 2024 оны 02 сарын 28-ны өдрийн 7-404/244 тоот албан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нийт 122,515,606.60 төгрөгийн төлбөрийн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон.

"Худалдаа, ******* *******" ХК-ийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 7-404/600 тоот албан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нийт 152,9,485.10 төгрөгийн төлбөрийн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон.

"Худалдаа, ******* *******" ХК-ийн 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 7-404/705 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нийт 270,402,675.56 төгрөгийн төлбөрийн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон.

"Худалдаа, ******* *******" ХК-ийн 2024 оны 06 сарын 14-ний өдрийн 7-404/848 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нийт 339,464,329.13 төгрөгийг төлбөрийн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон.

"Худалдаа, ******* *******" ХК-ийн 2024 оны 08 сарын 13-ны өдрийн 7-404/1069 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нийт 582,173,0 төгрөгийн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон.

Зээлдэгчид үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан тоот зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсгүүдэд заасны дагуу "Худалдаа, ******* *******" ХК-ийн зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар No тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй болно.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт "Зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцно", мөн хуулийн 21.2-т "Зээлдэгч зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж тус тус заасан.

Зээлдэгч нарын 2023 оны 04 сарын 14-ний өдрийн No тоот "Зээлийн гэрээ"-ний үүрэгт 2025 оны 04 сарын 25-ны өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээл: 2,373,297,016.94 төгрөг, үндсэн хүү 0,306,134.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,079,373.69 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 80,000 төгрөг.

"" ХХК, О., " " ХХК, О. нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг "Худалдаа, ******* *******" ХК-ийн зүгээс гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. "" ХХК-ийн "Худалдаа, ******* *******" ХК-тай 2023 оны 04 сарын 14-ний өдөр байгуулсан тоот зээлийн гэрээг нэг талын санаачилгаар шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардал, нийт 2,895,762,524.73 төгрөгийг гаргуулж, "Худалдаа, ******* *******" ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

2. Хариуцагч "" ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, ЗБ/СС230414005-1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ЗБ/СС23041400-1-2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ЗБ/СС230414005-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 3Б/СС230414005-1-4 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ЗБ/СС230414005-1-5 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр барьцаалсан:

1) (РД: )-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, дүүргийн хороо, оргил /17013/, Их Монгол улс гудамж, 5 байр, тоот хаягт байршилтай, 272.17 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2) (РД:)-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, дүүргийн хороо, оргил /17013/, Их Монгол улс гудамж, 5 байр, В1 давхар, 127 тоот хаягт байршилтай, 16.41 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

3) (РД:)-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ******* дүүргийн 1-р хороо, вил хотхон /13380/, ийн гудамж 101 байр, 301 тоот хаягт байршилтай, 181.35 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

4) (РД:)-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, дүүргийн 1-р хороо, 1 хороолол /14220/, Олимп гудамж, 22 байр, 4 давхар 404 тоот хаягт байршилтай, 42 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

5) " " (РД:65214*******)-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, дүүргийн хороо, 21-р хороолол /18082/, гудамж, 113 тоот хаягт байршилтай, 6000 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 55 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө

6) " " (РД:65214*******)-ийн эзэмшлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, дүүргийн хороо, нэгж талбарын дугаар бүхий 14988 м.кв үйлдвэр үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газар зэрэг хөрөнгүүдийг албадан дуудлага *******гаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

3. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т заасныг баримтлан хариуцагч "" ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2023 оны 04 сарын 14-ний өдрийн тоот "Баталгааны гэрээ"-ний дагуу баталгаа гаргагч ийн хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

4. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т заасныг баримтлан хариуцагч "" ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2023 оны 04 сарын 14-ний өдрийн No тоот баталгааны гэрээний дагуу баталгаа гаргагч гийн хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал О., хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал О., О., О. нар 2025 оны 10 сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Худалдаа ******* *******ны зүгээс хариуцагч ХХК, О., О., ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,895,762,524.73 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч Худалдаа ******* *******ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Худалдаа ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч ХХК, О., О., ХХК нар нь 2025 оны 10 сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбараа гарган уг өдрөө 2,895,762,524.73 төгрөгийг төлж барагдуулсан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2025 оны 10 сарын 21-ний 2,895,762,524.73 төгрөгийн төлбөрийг хариуцагч нар бүрэн төлсөн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа ******* ******* ХК нь хариуцагч ХХК, О., О., ХХК нарт холбогдуулан 2,895,762,524.73 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ХХК, О., О., ХХК нар нь нэхэмжлэгч Худалдаа ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,895,762,524.73 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдлоо.

 

Иймд хариуцагч ХХК, О., О., ХХК нарыг 2,895,762,524.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болохыг хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ХХК, О., О., ХХК нар нь нэхэмжлэгч Худалдаа ******* ******* ХК-д 2,895,762,524.73 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,847,*******3 төгрөгөөс 7,353,481.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ХХК, О., О., ХХК нараас нийт 7,353,481.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа ******* ******* ХК-д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,847,*******3 төгрөгөөс 7,493,881.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Хариуцагч ХХК, О., О., ХХК нар 7,353,481.5 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН