Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 304/ШШ2025/00598

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, ** дүгээр хороо, ******* ******* **, ** тоот Х******* л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б*****н аймгийн Б**** сумын Ж******* ** дугаар баг М*******ын гудамж, *** дүгээр байр, ** тоотод оршин суух Э.Н*******ад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: нийт 3,422,889,03 /гурван сая дөрвөн зуун хорин хоёр мянга найман зуун наян есөн төгрөг/ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* л******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э*******ын Н******* нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ЭР-БЗГ/2023-103592 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,842,464.00 /нэг сая найман зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөгийн зээлийг нэг сарын 2.98%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатай олгосон.

Гэвч зээлдэгч Э*******ын Н******* нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 839 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч Э*******ын Н******* байгуулсан барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 3,422,889.03 /гурван сая дөрвөн зуун хорин мянга найман зуун наян есөн төгрөг гурван/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Н******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ш овогт Э*******ын Н******* миний бие Х******* л******* ХХК-ийн нэхэмжилсэн 3,422,889.03 сая төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* л******* ХХК нь хариуцагч Э.Н*******ад холбогдуулан 3,422,889,03 /гурван сая дөрвөн зуун хорин хоёр мянга найман зуун наян есөн/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.Н******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Х******* л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Н*******ад холбогдох 3,422,889,03 /гурван сая дөрвөн зуун хорин хоёр мянга найман зуун наян есөн/ төгрөгийг хариуцагч Э.Н******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 34,858 /гучин дөрвөн мянга найман зуун тавин найм/ төгрөг, хариуцагч Э.Н*******аас 34,858 /гучин дөрвөн мянга найман зуун тавин найм/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА