Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2026/0631

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүх хуралдааны дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж ХХК /РД:40627*******5/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б ургийн овогтой Б Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Г /ШТЭҮД:302/

Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тус яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, гүйцэтгэл хариуцсан шинжээч Л.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хуулийн хэлтсийн Хүнс,, газар тариалангийн салбарын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Р,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Үйлдвэрлэл технологийн парк, кластер хариуцсан ахлах шинжээч Ч.Б нарын хооронд үүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Л.О, А.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

.. Ж ХХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах тухай

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.. Ж ХХК нь Ш******* үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын зураг төсөв боловсруулах, барих ажлын тендерт ялж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2022 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийн 0/282 дугаартай албан бичгээр ...тендер шалгаруулалтад Ж ХХК нь шалгарсан тул Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийн тоот тушаалаар гэрээ байгуулах эрх олгогдсон талаар болон гүйцэтгэлийн баталгаа ирүүлж гэрээ байгуулахыг мэдэгдсэний дагуу тад 2022 оны 0******* дүгээр сарын 2-ны өдөр ******* дугаартай гэрээг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулжээ.

2.2. Гэрээ байгуулагдсан боловч тендерийн ажлын санхүүжилт хойшлогдсон нөхцөл байдлын улмаас уг гэрээнд 230508/06-2*******2 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулж 2023 онд гэрээний санхүүжилтийг олгохоор харилцан тохиролцож, захиалагчаас ******* дугаартай гэрээний эхний санхүүжилт ,, төгрөг төлөх үүргээ биелүүлж, гүйцэтгэгч компанийн хувьд гэрээнд заасан үүргийнхээ дагуу ажлаа эхлүүлж зураг төсөв боловсруулах ажлыг болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж 2023 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн дугаартай магадлалаар баталгаажуулах ажлаа гүйцэтгэсэн. Уг магадлалын дүн нь *******,,,**************4 төгрөг болсон тул гэрээ байгуулахын өмнөх хэлэлцээгээр харилцан тохирсны дагуу нэмэлт гэрээ байгуулах саналаа гарган захиалагчид холбогдох баримтуудаа хүлээлгэн өгчээ.

2.3. Мөн Ж ХХК-аас Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд хандан нэмэлт гэрээ байгуулж, тухайн санхүүжилтээ авч гэрээгээр заасан ажлаа үргэлжлүүлэх, үлдэгдэл санхүүжилтийг улсын төсөвт суулгуулах тухай хүсэлтүүдийг 2023 оны дүгээр сарын 20-ны өдрийн *******, 2024 оны 07 дугаар сарын 6-ны өдрийн *******, 2024 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн *******, 2026 оны 0 дүгээр сарын 26-ны өдрийн *******, 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай албан бичгүүдээр гаргасан байна.

2.4. Улмаар Ж ХХК-аас Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан Ж ХХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгахшаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байх бөгөөд 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 280******* дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Ж ХХК нь Ш******* үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын зураг төсөв боловсруулах, барих багц №5: Арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах, барих ажлын тендерт ялж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2022 оны 08 дугаар сарын 3-ний өдрийн 0/2664 дугаартай албан мэдэгдлээр гэрээ байгуулахын өмнөх хэлэлцээ хийхийг урьсан.

3.2. Ж ХХК болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эрх бүхий төлөөлөл гэрээ байгуулахын өмнөх хэлэлцээг хийж, Арьс ширний үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зураг, төсөв боловсруулах барих ажлыг ,*******25,40*******,20******* төгрөгөөр гүйцэтгэх, Арьс ширний үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зургийн даалгавар авч, зураг төсөв боловсруулах ажил хийгдэх бөгөөд магадлалаар баталгаажуулсны үндсэн дээр нэмэлт гэрээ хийх эсэх асуудлыг харилцан шийдвэрлэх, Захиалагчийн баталсан тендерийн баримт бичигт оруулсан гэрээний загварыг тад хүлээн зөвшөөрч, Үнэлгээний хороо-ны хурлаар эцсийн шийдвэрийг гаргуулахаар... тус тус шийдвэрлэсэн.

3.3. Улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2022 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийн 0/282 дугаартай албан бичгээр ...тендер шалгаруулалтад Ж ХХК нь шалгарсан тул Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийн тоот тушаалаар гэрээ байгуулах эрх олгогдсон талаар болон гүйцэтгэлийн баталгаа ирүүлж гэрээ байгуулахыг мэдэгдсэний дагуу тад 2022 оны 0******* дүгээр сарын 2-ны өдөр ******* дугаартай Ш******* үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын зураг төсөв боловсруулах, барих ажлын тендерийн багц 5-д заасан Арьс ширний үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах, барих ажлын гэрээ -г түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулсан.

3.4. Гэрээ байгуулагдсан боловч тендерийн ажлын санхүүжилт хойшлогдсон нөхцөл байдлын улмаас уг гэрээнд 230508/06-2*******2 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулж 2023 онд гэрээний санхүүжилтийг олгохоор харилцан тохирсон. Захиалагчаас ******* дугаартай гэрээний эхний санхүүжилт ,, төгрөг төлөх үүргээ биелүүлж, гүйцэтгэгч манай компанийн хувьд гэрээнд заасан үүргийнхээ дагуу ажлаа эхлүүлж Зураг төсөв боловсруулах ажлыг болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж 2023 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн дугаартай магадлалаар баталгаажуулах ажлаа гүйцэтгэсэн. Уг магадлалын дүн нь *******,,,**************4 төгрөг болсон тул гэрээ байгуулахын өмнөх хэлэлцээгээр харилцан тохирсны дагуу нэмэлт гэрээ байгуулах саналаа гарган захиалагчид холбогдох баримтуудаа хүлээлгэн өгсөн юм.

3.5. Үүнээс хойш Шинэ ховд үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын арга хэмжээний санхүүжилт батлагдахгүй байж байгаад 2025 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын дугаартай тушаалын хавсралтаар батлахдаа багц 5-д заасан тендерийн ажлын санхүүжилтийн хуваарийг орхигдуулан баталсан тул улсын төсөвт суулгаагүйгээс 2026 оны улсын төсөвт тендерийн ажлын нийт санхүүжилт *******,,,**************4 төгрөгөөс 2.7 тэрбум батлагдсан.

3.6. Гүйцэтгэгч тал Ж ХХК-аас захиалагчид хандан тендерийн ажлын санхүүжилтэд 2026 онд 2.7 тэрбум төгрөг батлагдсантай холбогдуулан нэмэлт гэрээ байгуулж, тухайн санхүүжилтээ авч гэрээгээр заасан ажлаа үргэлжлүүлэх, үлдэгдэл санхүүжилтийг улсын төсөвт суулгуулах хүсэлтүүдийг 2023 оны дүгээр сарын 20-ны өдрийн *******, 2024 оны 07 дугаар сарын 6-ны өдрийн *******, 2024 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн ******* тоот хүсэлтүүдээр тавьж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2026 оны 0 дүгээр сарын 26-ны өдрийн *******, 2026 оны 02дугаар сарын 24-ний өдрийн дугаартай албан бичгүүдээр хүргүүлсэн боловч удаахгүй шийдвэрлэнэ гэж амаар хариу өгөн хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй.

3.7. Захиалагч нь гүйцэтгэгчтэй байгуулсан үүргээ биелүүлэхгүй байгаагаас шалтгаалж гүйцэтгэгч бусдаар гүйцэтгүүлсэн ажлын өр төлбөр багагүй хэмжээгээр хуримтлагдсан нөхцөл байдалд хүрч, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд саад учирч эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөөр байгаа бөгөөд гүйцэтгэгч манай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа захиалагчийн эс үйлдэхүй хууль бус гэж бид үзэж байна.

3.8. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.3.4 дэх хэсэгт зааснаар Арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах, барих ажлын санхүүжилтийн тодорхой хэсэг 2026 оны төсөвт сууж батлагдсантай холбогдуулан нэмэлт гэрээ байгуулах, санхүүжилтийг гүйцэтгэгчид олгож, гэрээнд заасан ажлаа үргэлжлүүлэх, уг төслийн нийт санхүүжилтийн үлдэгдлийг улсын төсөвт суулгуулах асуудлыг шийдвэрлүүлэх тухай Ж ХХК-аас 2026 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

3.*******. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Зөвлөмж ирүүлсэн гэж байна. Үүний дагуу ингээд дахиад гэрээ байгуулаад явчихсан юм уу гэсэн тайлбар хариуцагчаас гаргаж байна. Зөвлөмжийн хувьд заавал биелүүлэх шинжтэй эрх зүйн акт биш юм. Өмнө нь байгуулагдчихсан, түлхүүр гардуулах нөхцөлтэй байгуулагдчихсан, эхний санхүүжилт нь ороод ирчихсэн гэрээ байгуулагдчихсан байгаа. Энэ захиалагч талаас Хүнс Хөдөө Аж Ахуйн Хөнгөн Үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Жамбалцэрэн явчихсан. Энэ заалтаараа гүйцэтгэгч талд үүрэг болгочихсон байгаа. Ингээд гэрээгээ зураг төсвийг нь боловсруулаад дараа нь 2 тал харилцан тохиролцсоны дагуу нэмэлт гэрээ байгуулах санхүүжилтийг дахин нэмэх үү, эсвэл яах вэ гэдэг байдлыг магадлангаараа оруулж ирсэн. Ингээд үүнтэй холбогдуулж нэмэлт гэрээ байгуулах тохиролцоонд хүрчихсэн байсан. Энэ гэрээн дээрээ заагдсан гүйцэтгэгч тал энэхүү үүргээ биелүүлээд магадлангаар зураг төсвөө боловсруулаад гэрээгээ батлаад явсан. Гэтэл захиалагч тал энэ гэрээгээр хүлээсэн үүргээ эхний удаа биелүүлээд эхний санхүүжилтээ оруулаад явж байгаад гүйцэтгэгч талаас ирүүлсэн баримт бичиг, нэмэлт гэрээ хийгээд цаашаа ажлаа үргэлжлүүлье гэсэн хүсэлтүүдийг 2023-2024 онд 2024 онд 2 удаа, 2026 онд 2 удаа, нийтдээ 5 удаа гаргасан байгаа юм. Гэтэл хариу өгөхгүйгээр өөрсдөө гэрээгээ хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр, хариу өгөхгүй байж дахин тендер зарлаад, анх гэрээ байгуулаад сонгон шалгаруулалтад ороод, шалгараад ажлаа эхлээд тухайн түншлэгч байгууллагуудтай гэрээгээ байгуулаад зарим төлбөрийг нь шилжүүлээд ажлаа эхэлчихсэн. Гэрээгээр хүлээсэн үүрэг ажил нь явчихсан. Тэгээд шууд үндэслэлгүйгээр удаашруулаад, 2023 оноос хойшоо удаашруулаад ямар ч хариу өгөхгүй байлгаж, тэгээд хамгийн сүүлд нь 2026 онд шууд өөр компани руу дахин зарлаад өөр компани шалгаруулангуутаа манайхыг танайхаас цуцалж байна. Энэ нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т зааснаар манайх хэдийд ч гэрээгээ цуцлах эрхтэй гэдэг үндэслэлээр гэрээгээ цуцалж байна гээд мэдэгдэл ирүүлчхэж байгаа юм. Энэ компани өөрөө бодитоор эрх ашиг нь хөндөгдөөд байна. Нэгэнт захиалагч тал түлхүүр гардуулах нөхцөлтэй. Энэ түлхүүр гардуулах нөхцөлтэй байгуулсан хатуу гэрээг, өөрсдөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, энэ хуулийн дүгээр зүйлийн .-т зааснаар санхүүжилтийг ажлын гүйцэтгэлээр олгох, эсвэл гэрээ дүгнэж тэмдэглэл үйлдэж комисс хүлээн авсны дараа олгох. Ингээд 2 нөхцөлтэйгөөр нэг ажлын гүйцэтгэлээрээ буюу ажил дууссаны дараа гэрээгээ дүгнээд санхүүжилтийг олгохоор үүрэг хүлээсэн. Мөн Ж ХХК-ийн дансанд гэрээний ажлын гүйцэтгэлийн хөлсийг шилжүүлсэн юм. Зураг төсөв боловсруулах, барих ажлыг иж бүрэн гүйцэтгэх бөгөөд гэрээ байгуулсан өдрөөс ажлыг эхлүүлж ашиглалтад оруулна гэж байгаа юм. Тэгсэн гэрээ зураг төсөв байгуулах хүлээсэн үүргээ гүйцэтгүүлэх талд биелүүлсэн. Тэгээд биелүүлчихлээ, хэлэлцээд заагдсанаар хэдүүлээ одоо ингээд ахиж нэмж нэг суугаад хэлэлцээрээ хийгээд нэмэлт гэрээ байгуулах эсэх, үнийн дүнгээ өөрчлөх эсэх энэ асуудлаа ярилцъя гэхээр бүхэл бүтэн 2023 оноос хойшоо 3 жил чимээгүй байчхаад одоо сүүлд нь хууль бусаар дахин компани давхардуулаад, тендерээ шалгаруулаад , анх шалгарсан компанийн эрх ашгийг шууд хохироогоод явж байгаад гомдолтой байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

3.0 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Тендер дахин зарлагдсан. Сарын дараа тухайн бичиг гарч ирсэн асуудалтай байгаа. Тусад нь шалгуулна. Энэ асуудал дээр гомдолтой байгаа. Өөр санал байхгүй гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Ховд аймагт хэрэгжиж буй "Ш*******" үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын "Арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах, барих" ажлын тендерийг 2022 онд зарлан, гүйцэтгэгчээр шалгарсан "Ж" ХХК-тай ******* дугаар гэрээг байгуулсан.

4.2. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар батлагдсан "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ын ******* дугаарт "Ш*******" үйлдвэрлэл технологийн паркийн цахилгаан хангамж, гол шугам сүлжээ /Ховд, Ж сум/ төслийг 2026-2028 онуудад "шинээр хэрэгжүүлэх" гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн Захиалагчийн эрх, үүрэгт "48.2..худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах; гэж, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2.Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй." гэж тус тус заасныг үндэслэн ******* дугаар бүхий гэрээг цуцлах мэдэгдлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр "Ж" ХХК-д хүргүүлсэн.

4.3. "Ж" ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 6-ны өдрийн "Хүсэлт гаргах тухай" *******, 2026 оны 0 дүгээр сарын 26-ны өдрийн "Санал хүргүүлэх тухай" *******, 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн "Санал хүргүүлэх тухай" дугаартай албан бичгүүдийг хүлээн авч, тус яамны холбогдох газраас хариуг хүргүүлсэн байна. Харин танай албан бичигт дурдсан "Ж" ХХК-ийн 2023 оны дүгээр сарын 20-ны өдрийн "Санал хүргүүлэх тухай" *******, 2024 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн "Хүсэлт гаргах тухай" ******* дугаартай албан бичгүүд тус яамны бичиг хэргийн системд бүртгэгдээгүй байна гэв.

4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс гэрээг сунгаж өгнө үү гэх хүсэлтийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 26/27 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Ингэхдээ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүсэлтийг энэхүү албан бичгийг үндэслэдэг. Тэгэхээр энэхүү албан бичиг дээрээ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлохдоо хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэх, хариуцагч шийдвэрлэхийг хариуцагч даалгаж өгнө үү гэдэг асуудал гарч байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс бол мэдэгдлийг хангаж байгаа тусдаа нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан байж байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ нэхэмжлэлийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний санхүүжилт хийх, нэгтгэх, төсвийн харьяалалтай нарийвчлан тогтоох зэрэг Улсын төсвийн тухай хууль болон 2026 оны Улсын төсвийн тухай хуульд заасны дагуу албан ёсны хариуг 04 дүгээр сарын 7-ны өдөр нэхэмжлэгч Ж ХХК-д хариу хүргүүлсэн. Ингээд гэрээг цуцалснаар нэхэмжлэгч нь шаардаж буй эс үйлдэхүй нь дуусгавар болсон гэдгийг тодорхойлж хэлмээр байна. Нэгэнт захиргааны байгууллага тодорхой шийдвэр гаргаж хариу өгсөн үед үүнийг хууль бус эс үйлдэхүйд тооцож даалгах үндэслэлгүй. Тэгээд Төсвийн тухай хуулиар тусгайлсан шинээр хэрэгжүүлэх арга хэмжээ гэж ангилагдаж орж ирсэн. Шинээр хэрэгжүүлэх арга хэмжээнд Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгө болон ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу заавал нөхөн шалгаруулалт зарлаж, энэ зарлах үүргийг захиалагч буюу Хүнс Хөдөө Аж Ахуйн Хөнгөн Үйлдвэрийн яам хүлээдэг. Ингээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь мэдэгдлийг хүлээж аваад, тусдаа нэхэмжлэл гаргаад өгчихсөн байгаа учраас шийдвэрлэж өгнө үү гэв.

4.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2026 оны Улсын төсвийн тухай хууль батлагдсан. Үүнд ямар ангиллаар батлагдсан буюу шинээр батлагдсан гэдэг талаар мэдээллийг гүйцэтгэгч компанид 2025 оны , 2 сард биечлэн өгч байсан гэдгийг хэлье гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

. Шүүх, нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Ж ХХК-хас Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан Ж ХХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2.. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ж ХХК нь Ш******* үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын зураг төсөв боловсруулах, барих ажлын тендерт ялж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2022 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийн 0/282 дугаартай албан бичгээр ... тендер шалгаруулалтад Ж ХХК нь шалгарсан тул Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийн тоот тушаалаар гэрээ байгуулах эрх олгогдсон талаар болон гүйцэтгэлийн баталгаа ирүүлж гэрээ байгуулахыг мэдэгдсэний дагуу тад 2022 оны 0******* дүгээр сарын 2-ны өдөр ******* дугаар Түлхүүр гардуулах нөхцөлтэй Шинэ ховд үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын тендерийн арьс ширний үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах, барилгын ажлын гэрээг байгуулжээ.

2.2. Улмаар Ж ХХК-аас нэмэлт гэрээ байгуулж, тухайн санхүүжилтээ авч гэрээгээр заасан ажлаа үргэлжлүүлэх, үлдэгдэл санхүүжилтийг улсын төсөвт суулгуулах тухай хүсэлтүүдийг 2023 оны дүгээр сарын 20-ны өдрийн *******, 2024 оны 07 дугаар сарын 6-ны өдрийн *******, 2024 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн *******, 2026 оны 0 дүгээр сарын 26-ны өдрийн ******* албан бичгээр гаргасан бөгөөд хамгийн сүүлд 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Санал хүргүүлэх тухай дугаар ... гүйцэтгэгчийн зүгээс гэрээнд заасан үүргийг биелүүлэн ажиллаж байсан бөгөөд ажлын үлдэгдэл санхүүжилт 2023, 2024, 2025 оны улсын төсөвт батлагдаагүйн улмаас ажлыг гүйцэтгэхэд хүндрэл үүсэж, бүтээн байгуулалтын ажил хүлээгдэж байсан. Тус ажлын төсөв нь 2026 оны улсын төсөвт тусгагдан батлагдсан тул гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлж бидний ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана уу гэх албан бичгийг хариуцагчид хүргүүлжээ.

2.3. Түүнчлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн 0/26******* дүгээр ... Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад Шинэ ховд үйлдвэрлэл технологийн паркийн арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж ажлын төсөв 2026-2028 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад батлагдсан. Иймд таны ирүүлсэн саналын дагуу тус ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэх, 2026 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн 0/283 дугаар ... ******* дугаар бүхий гэрээг цуцлах мэдэгдлийг үүгээр хүргүүлж байна гэх албан бичгүүдийг нэхэмжлэгчид хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

2.4. Нэхэмжлэгчээс ... захиалагч нь гүйцэтгэгчтэй байгуулсан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан гүйцэтгэгч бусдаар гүйцэтгүүлсэн ажлын өр төлбөр багагүй хэмжээгээр хуримтлагдсан нөхцөлд байдалд хүрсэн. Гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд саад учирч эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөөр байгаа гэж,

Харин хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг үгүйсгэн ... гэрээг цуцлах мэдэгдлийг 2026 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн ******* дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн. Тухайн албан бичигт холбогдох хариуг өгсөн гэж тус тус тайлбарлан маргасан.

2.5. Захиргааны ерөнхий хуулийн 37.2-д Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно, 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн,06 дугаар зүйлийн 06.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж, Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар баталсугай, ******* дүгээр зүйлд Энэ хуулийг 2026 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тус тус заасан.

2.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд даалгах нэхэмжлэл хангагдахад захиргааны байгууллагын хууль бус татгалзсан шийдвэр эсхүл эс үйлдэхүй байхын зэрэгцээ түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь бодит нөхцөл байдалд тогтоогдсон, мөн нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны актыг гаргах үндэслэл байх шаардлагатай.

2.7. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргатай 2022 оны 0******* дүгээр сарын 2-ны өдөр ******* дугаар Түлхүүр гардуулах нөхцөлтэй Шинэ ховд үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын тендерийн арьс ширний үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах, барилгын ажлын гэрээг байгуулсан байх боловч Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад зааснаар "Ш*******" үйлдвэрлэл технологийн паркийн арьс, шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Ховд, Ж сум/-г 2026-2028 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд оруулсан байна.

2.8. Улмаар хариуцагчаас шинээр хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээнд орсон тул 2026 оны Төсвийн тухай хуульд зааснаар дээрх гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн, дахин ХХАХҮЯ/202600004/0/0 дугаар тендер шалгаруулалт зарлагдаж, уг тендерт нэхэмжлэгч оролцсон төдийгүй тус шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан ... гүйцэтгэгчийн зүгээс гэрээнд заасан үүргийг биелүүлэн ажиллаж байсан бөгөөд ажлын үлдэгдэл санхүүжилт 2023, 2024, 2025 оны улсын төсөвт батлагдаагүйн улмаас ажлыг гүйцэтгэхэд хүндрэл үүсэж, бүтээн байгуулалтын ажил хүлээгдэж байсан. Тус ажлын төсөв нь 2026 оны улсын төсөвт тусгагдан батлагдсан тул гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлж бидний ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана уу гэх агуулга бүхий хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй бөгөөд ийнхүү шийдвэрлэснээр нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тодорхойлогдохгүй байна.

2.*******. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд ...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343., 35 дүгээр зүйлийн 35.., 35..4-т заасан үндэслэлээр үүргээ зөрчсөн. Иргэний хуульд заасан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үзэж байгаа ... гэрээ цуцлах мэдэгдэлтэй тусад нь маргаж байгаа гэж тайлбарласан тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн 0/283 дугаар ... ******* дугаар бүхий гэрээг цуцлах мэдэгдлийг үүгээр хүргүүлж байна гэх мэдэгдэлтэй маргах болон гэрээнээс учирсан хохирлоо нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

2.0. Түүнчлэн, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлд Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулна, 4 дүгээр зүйлийн /-д "өргөдөл" гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно. 2/-д "санал" гэж төрийн ба нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан иргэний хүсэлтийг; 3/-д "мэдэгдэл" гэж Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдон иргэдээс гаргасан хүсэлтийг; 4/-д "гомдол" гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг; 5/-д "өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг,6 дугаар зүйлийн -д Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ, 2-д Саналын шинжтэй өргөдлийн хариуг *******0 хоногт багтаан өгнө гэж тус тус заасан.

2.. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт, шаардлагатай тохиолдолд уг хугацааг 30 хоногоор сунгахаар, саналын шинжтэй өргөдлийг *******0 хоногт хариу өгөхөөр заасан байна.

2.2. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Санал хүргүүлэх дугаар албан бичгээр гаргасан хүсэлтэд хариуцагчаас 2026 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн 0/26******* дүгээр албан бичгээр ... Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад Шинэ ховд үйлдвэрлэл технологийн паркийн арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж ажлын төсөв 2026-2028 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад батлагдсан. Иймд таны ирүүлсэн саналын дагуу тус ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэх хариуг өгсөн төдийгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ... Тухайн үед сайд албан томилолттой гадаад улс руу явсан. Засгийн газар огцорч сайд солигдсон учраас хугацаа алдсан. Бид 60 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн гэх тайлбарыг үгүйсгэхээргүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан Ж ХХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.-д нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.-д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.3, 06.3., 06.3.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн , Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийн 8, *******-д заасныг тус тус баримтлан Ж ХХК-аас гаргасан Ж ХХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.УУГАНЗАЯА