Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар   157/ШШ2025/00325

 

 

 

 

 

 

 
 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

 

 

 

          Хэнтий аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тооцооны төвийн захирал Б.Ц*******ий нэхэмжлэлтэй хариуцагч А.М*******, Б.М******* нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 19,372,620.57 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад             

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тооцооны төвийн захирал Б.Ц*******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн А******* овогтой М******* нь ************** тооцооны төвөөс 2024 оны 01 сарын 24-ний өдөр 1430087221 дугаартай өрхийн хэрэглээний Зээлийн гэрээ байгуулан 28,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй авсан. Банк нь 2024 оны 01 сарын 28-ны өдөр зээлдэгч А.М*******ийн *******Банк дахь 5005640864 тоот дансанд 28,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 10,319,143.77 төгрөг, зээлийн хүү 3,347,319.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,680.40 төгрөг төлсөн байна.

Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430087221 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 01 сарын 15-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 223 хоног хугацаа хэтрүүлээд байна.

*******Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1/Иргэн хуулийн 453 дугаар зүйлийн 453,1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24,3 дахь заалт болон 1430087221 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 17,680,856.23 төгрөг, 2025 оны 08 сарын 26-ны өдрийн байдлаарх хүү 1,620,570.74 нэмэгдүүлсэн хүү 71,193.60 төгрөг нийт 19,372,620.57 төгрөгийг зээлдэгч А.М*******ээр гаргуулах,

2/Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.” гэжээ

Хариуцагч А*******гийн М*******, Б******* М******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие А******* овогтой М******* нь ******* банкнаас зээл авсан нь үнэн. Би 2024 оны 11 сарын 14-өөс 15-ныг шилжих шөнө зам тээврийн осолд орсон. Одоогоор группт байгаа, аваарт орох хүртлээ зээлээ ямар ч асуудалгүй төлж байсан. Эмч 2-3 жил группт байна гэсэн. Өнөөдрийн байдлаар ямар ч төлөх боломжгүй байна. 4 хавирга эгэм хугарсан, аарцаг нуруундаа 6 шруптэй байна. 19,372,620.57 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Бага багаар нь ч болов төлж барагдуулна.” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тооцооны төвийн захирал Б.Ц******* нь хариуцагч А.М******* /үндсэн зээлдэгч/, Б.М******* /батлан даагч/ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,372,620.57 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч А.М*******, Б.М******* нар нь 19,372,620.57 төгрөгийг “*******” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 01 дүгээр сарын 24ий өдрийн 1430087221 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, нэхэмжлэл, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 19,372,620.57 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 19,372,620.57 (арван есөн сая гурван зуун далан хоёр мянга зургаан зуун хорин төгрөг тавин долоон мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,813 төгрөгийн тавин хувь 127,406 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 127,406 төгрөгийг, хариуцагч А.М*******, Б.М******* нараас улсын тэмдэгтийн хураамж 127,406 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тооцооны төвийн захирал Б.Ц*******ий нэхэмжилсэн 19,372,620.57 (арван есөн сая гурван зуун далан хоёр мянга зургаан зуун хорин төгрөг тавин долоон мөнгө) төгрөгийг хариуцагч А.М*******, Б.М******* нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,813 төгрөгийн тавин хувь 127,406 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 127,406 төгрөгийг, хариуцагч А.М*******, Б.М******* нараас улсын тэмдэгтийн хураамж 127,406 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А.М*******, Б.М******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР