Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг,улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д  холбогдох, эрүүгийн 18360000000*******5 дугаартай 1*******8/2018/009*******/Э/ индекстэй хэргийг 2018 оны дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн,******* оны 12 сарын 19-ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ард захчин, дээд боловсролтой, биеийн тамирын багшийн мэргэжилтэй, ам бүл-*******, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын , ******* дүгээр багийн *******- тоотод оршин суух,  эрхэлсэн ажилгүй, сарын өрхийн орлого *******00000 төгрөг, аминдаа хашаа, гэр, Ланд крузер-80 маркын авто машин нэг, мотоцикль нэгийн хөрөнгөтэй, ял шийтгэлгүй, ПД 881219*******1 дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******  

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч С.******* нь Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багийн нутаг “Ботгоны ам” гэх газар өөрийн эзэмшлийн Land cruiser 80 маркын тээврийн хэрэгсэлийг жолоодож 2018 оны 05 сарын 03-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т заасан” Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 21.8-д заасан” хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: тээврийн хэрэгсэлийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн, тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.*******гийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын  нотлох баримтуудыг шинжлэн судлаж үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багийн нутаг “Ботгоны ам” гэх газар өөрийн эзэмшлийн Land cruiser 80 маркын 30-5******* ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож 2018 оны 05 сарын 03-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа,замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т заасан” Жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 21.8-д заасан” хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: тээврийн хэрэгсэлийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн, тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.*******гийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэрэгт авагдсан

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч / Ховд аймгийн сумын багт оршин суух / овогт - ийн ийн өгсөн... Машинд том жижиг нийлсэн 13 хүн сууж явсан. Би жолоочийн хажуу талд охиноо аваад суусан. Хавцалд их хурдтай яваад байсан. Би ямар их хурдтай явдаг юм бэ гэхэд дуугарахгүй байсан. Тэгээд хавцал гарахаар нь тайвширсан. Тэгээд явж байтал хоёр тийшээ нэг нэг  дараад машин 2 өнхрөх шиг болсон. Би гадна сууж байсан. Тэгээд охиноо хайхад машины хагарсан шилэн  дор доошоо харсан, цус гарсан байдалтай хэвтэж байсан. Охиноо тэврээд авахад уйлж байснаа “би баачихлаа” гэж хэлсэн. Мөн даарч байна гэхээр нь машины арын суудалд хэвтүүлэх гэсэн боловч цусаа хараад айгаад уйлаад байсан тул тэвэрч байгаад Ариунаа гэх охины хамт хувцасыг нь сольсон. Тэгж байтал Гантөмөр ах ирээд түүний машинаар охиноо аваад явж байтал замд Манхан сумын Хүн эмнэлэгийн тэрэг таараад бид нарыг аваад эмнэлэгт ирсэн. Сумын эмнэлэгт аналгин демидрол, цус тогтоох эмчилгээ хийгээд аймгийн эмнэлэгтэй ярилцаж байгаад аймаг руу авч явсан. Бүсийн оношлогоо эмчилгээний төвд ирээд орон  дээр тавьтал амьсгал нь тасалдсан, зүрхэнд иллэг массаж хийхэд зүрхний цохилт ороод ирсэн. Эмч нар эмчилгээ хийсэн боловч үр дүн өгөлгүй нас барсан. Охины  баруун талын уруул, жавж урагдсан, доод уруул салбарсан, шүднүүд нь хугарч булгарсан, баруун нүдний дээд талд хуйх нь язарч цус гарсан, баруун талын нүдний дээд хэсгээс цус гарсан харагдсан. Манай сумын хавцалд хурдтай явах газар байхгүй, гэтэл их хурдтай 2-3 удаа замаас гарч байсан. Шулуун замдаа 80-100 км цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. Би хамгаалах бүсээ хийгээгүй байсан. Машин унах үед би машины гадна байсан. Надад хөнгөн гэмтэл учирсан.Нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 26-2******* дугаар тал/  

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Пүрэвхүүгийн өгсөн... Бид нар Манхан сумын “Улаан хүрээ” гэх нэртэй газрын дээд талд шороон зам дээр явж байтал  тээврийн хэрэгсэлийн зам харагдахгүйгээр шороо босох үед тээврийн хэрэгсэлийн  арын хэсэг буюу баруун гар талаараа замаас гарах үед жолооч С.******* баруун гар талдаа рүлийн хүрдээ дарах үед тээврийн хэрэгсэл 2 удаа бүтэн эргээд дугуйн дээрээ зогссон. Тээврийн хэрэгсэл нэг эргэх үед тээврийн хэрэгсэлийн урд суудал дээр ээжтэйгээ сууж явсан хүүхэд цонхоор шидэгдэж  гарч байхыг харсан. Тээврийн хэрэгсэл зогсох үед ээж нь буугаад хүүхэд рүүгээ явсан. Хүүхэд тээврийн хэрэгсэлийн ойролцоо 2 м зайд уначихсан хоёр хөл дээрээ зогсож байсан. Би эмнэлэгт дуудлага өгөхөөр сүлжээ хайж байгаад Манхан сумын эмнэлэгт дуудлага өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн *******0-*******1 дүгээр тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гүррагчаагийн өгсөн... Би сумаас 2018 оны 05 сарын 03-ны өдөр С.*******ы Ланд крузер-80 маркын машинтай Ховд аймаг руу ирж байгаад Манхан сумын Улаанхүрээ багийн цаахан талд машин унаад осолд орсон. Явж байгаад мушгиан дээр гараад буцааж хариулж дараад уначихсан шиг санагдсан. Машин жолооч талаараа унаад нэг эргээд ******* дугуйн дээрээ буусан. Тухайн үед их айсан байсан...гэх мэдүүлэг / хэргийн *******2-*******3 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч У.Сүхболдын өгсөн... Би унтаад явж байтал машин нэг даялах шиг болоод сэрээд ирсэн чинь машин нэг эргээд дөрвөн дугуйн дээрээ боссон. Машины цонхнууд бүгд хагарсан байсан ... гэх мэдүүлэг / хэргийн *******9 дүгээр тал /

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч С.Энхмаралын өгсөн... Манхан сумын Улаанхүрээ багийн нутаг шуудууны цаахан талд миний сууж явсан машин огцом эргэлтэн дээр хоёр тийшээ даялаад зогсоож чадалгүй нэг эргээд дөрвөн дугуйн дээрээ зогссон. Тухайн үед машины цонхнууд бүгд хагарсан... гэх мэдүүлэг / хэргийн 50 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Хандмаагийн өгсөн... ийн голоор яваад амаар нь гарч байх үед юунаас болоод унасныг мэдэхгүй нэг мэдэхэд машин унасан. Барагцаагаар 60 км цагийн хурдтай явж байсан байх... гэх мэдүүлэг / хэргийн 51-52 дугаар тал /

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Үүрцайхын өгсөн... Тухайн өдөр 2018 оны 05 сарын 03-ны өдөр Оюунчимэг эгч, Энхбадам, Энхмарал, Оюунбилэг, Ариунаа бид нар баг бүрдүүлээд машин хайсан. Тэгтэл Мөнхзаяа багш, түүний нөхөртэй тааралдаад аймаг явахаар болоод 1******* цагийн үед сургууль дээр уулзахаар болсон. Машины багажинд Энхмарал, Энхбадам, Оюунчимэг бид дөрөв суусан. Бид нарын урд талд Хандмаа эгч хүүхдээ өвөр дээрээ аваад, 2 танихгүй ах, Ариунаа, Оюунбилэг нар суусан. Урд талын суудалд багш охины хамт суусан. Нэг сэрэхэд хүмүүс шуугилдаад машин хазайгаад ирсэн. Би сандараад байж байх үед нэг юм мөргөөд унасан. Тэгтэл машин унаад дөрвөн дугуйн дээрээ боссон байсан. Энхбадам миний нүүрийг ямар аймаар болчихсон юм бэ бууя гэхээр нь машинаас буусан. Аймаар сандарсан хүмүүс ийш тийшээ гүйгээд байсан. Манай багш охиноо тэвэрсэн газар дээр сууж байсан. Охин нь уйлаад уруул нь аймаар болчихсон байсан. Миний нуруунд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна гэсэн. Нүүрний хамар орчимд шалбараад хавдсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 53 дугаар тал /

Мөрдөн шалгах ажиллагаанд С.*******ы яллагдагчаар өгсөн... Би энэ өдөр сумаас аймаг явна гэсэн зар тавьсан байсан. Тэгээд 5 хүн ирсэн боловч нэг л явмааргүй санагдаад хүмүүсээ аймаг явах Уаз-*******69 машинд дайж явуулсан. Тэгээд гэртээ ирээд цайгаа уугаад хөнжлөө нөмөрөөд хэвтэж байтал манай эхнэр залгаад “ чи аймаг явахаараа байна уу“ гэхэд больчихлоо, хүмүүсээ тараачихлаа “ гэхэд өөрөө мэд гэсэн. Тэгээд Ц. багштай ярихад аймаг явах зургаан хүүхэд байна гэсэн. Мөн өдрийн машинд багтаагүй 3 том  хүн байна гэсэн. Тэгээд “яваад өгөөч” гээд гуйгаад байхаар нь явахаар болоод аймаг руу 15 цаг *******0 минутын  үед сумаас гарсан. Жолоочийн хажуу талын суудалд багш өөрийн охин *******гийн хамт, хойд талын суудалд хоёр эмэгтэй хүүхэд, цэргээс халагдаад буцаж байгаа залуу, Хандмаа гэдэг эмэгтэй хүүхдийн хамт, Рагчаа гэдэг залуу суусан байсан. Машины  арын багажинд ******* охин сууж явсан. 5 том хүн, 8 хүүхэд сууж явсан. Манхан сумын Улаанхүрээ багийн ойролцоо машин нэг бөгсөө шидэх шиг болоод жолоодлого алдагдаад машин хазайгаад байх шиг болсон. Тэгээд дөрвөн дугуйн дээрээ боссон. Машинаас хүмүүсээ буулгаад байж байтал Ц. багш буугаад хүүхдээ тэврээд сууж байсан. Хүүхдийн уруулын мах нь унжсан байсан. Би яаралтай тусламж үзүүлэхээр сүлжээ хайж явж байгаад эмнэлэгт дуудлага өгсөн, эмнэлэгийн машин шууд гарсан гэсэн. Хуучин засаг дарга байсан Гантөмөр ахын машинаар Ц. болон түүний хүүхэд, хоёр охины хамт түрүүлээд аваад явж байтал замд эмнэлэгийн машин таараад буцаад явсан. Алтангэрэл эмч үлдээд бусад хүмүүсийг үзсэн. Би эрүүл байсан. Би 13 хүн тээвэрлэж, хүн тээвэрлэх журам зөрчсөн гэдгээ мэдэж байна... гэх мэдүүлэг / хэргийн 5******* дугаар тал/

Шинжээчийн 2018 оны 05 сарын 1*******-ны өдрийн ... Жолооч С.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Жолооч С.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “ Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” 9.2 “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” , 21.8  Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: а.Тээврийн хэрэгсэлийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн“ гэх заалтуудыг зөрчсөн байна. Жолооч С.******* нь тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа замын болон цаг агаарын нөхцөл байдал /замын хальтаргаа гулгаа/ тээврийн хэрэгсэлийн хурдыг тохируулан яваагүй, зогсоох арга хэмжээ аваагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна ... гэх дүгнэлт / хэргийн 132 дугаар тал/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 16- нй өдрийн 25 дугаартай шинжээч Б.хүүгийн... Хохирогч Х.*******гийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр олон тооны гэмтэлүүд учирсан байна. Хохирогч Х.*******гийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр үнхэлцэг хальсны задрал, зүрхний зүүн хэсэг болон зүүн уушгины доод дэлбэн, голтын эрхтэнүүдийн няцрал, цус хуралт, бага аарцгийн эрхтэнүүдийн цус хуралт, дотуур цус алдалт, баруун 1,2,3,*******,6,******* хавирганууд болон баруун 2,******* хавиргануудын хоёрлосон хугарал, ууц яс баруун дээд салаа хэсгээр салсан хугаралтай, духны баруун хажуу хэсэгт цоорсон шарх, дээд уруулын зүүнээс баруун хацар луу чиглэсэн урагдаж, дэлгэгдсэн том шарх, доод уруулын зүүн хэсэгт урагдаж сэтэрсэн шарх, дээд эгнээний зүүн II, доод эрүүний үүдэн хэсгийн ******* шүд булгарч унасан, буйланд бохир шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, хацар, эрүү, цээж, цээжний зүүн урд, ууцны хэсгүүдэд тус бүр зулгаралтууд, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, зүүн гуяны гадна ард хэсгүүдэд цус хуралт гэмтэлүүд тогтоогдлоо. Хохирогч Х.*******гийн цогцост учирсан дээрхи гэмтэлүүд нь цохигдох, унах, мөргөгдөх үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 201******* оны Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар / баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, хацар, эрүү, цээж, цээжний зүүн ард, ууцны хэсгүүдэд тус бүр залгаралтууд, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, зүүн гуяны гадна ард хэсгүүдэд цус хуралт/ гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн энэ журмын 2.3.1-д зааснаар / духны баруун хажуу хэсэгт цоорсон шарх, дээд уруулын зүүнээс баруун хацарлуу чиглэсэн урагдаж, дэлгэгдсэн том шарх, доод уруулын зүүн хэсэгт урагдаж сэтэрсэн шарх, дээд эгнээний зүүн II, доод эгнээний үүдэн хэсгийн ******* шүд булгарч унасан, буйланд бохир шарх / гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр  зэрэгт  хамаарна. 3.1.10-д зааснаар / баруун 1,2,3,*******,6,******* хавирганууд болон баруун 2,******* хавиргануудын хоёрлосон хугарал/ гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.1.12-д ... зааснаар / үнхэлцэг хальсны задрал, зүрхний зүүн хэсэг болон зүүн уушигны доод дэлбэн, голтын эрхтэнүүдийн няцрал, цус хуралт, бага аарцагийн эрхтэнүүдийн  цус хуралт, дотуур цус алдалт / гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.1.15-д зааснаар / ууц яс баруун талын олон яс уулзах үеэр хагас салсан хугарал, умдаг ясны баруун дээд салаа хэсгээр салсан хугарал/ гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэг хамаарна. Хохирогч Х.******* нь дээрхи гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан. Хохирогч Х,*******гийн цогцосноос авсан шингэн цус нь В/ III / бүлэг байна. ... гэх дүгнэлт / хэргийн 1*******5-1*******6 дугаар тал /  

Хэргийн газрын үзлэг хийсэн ...  Ховд аймгийн Манхан сумаас ертөнцийн зүгээр баруун зүгт 2******* км зайд / Улаан хүрээ багаас 2 км/ Улаан хүрээ багийн нутагт Боомын ам гэх газарт хэрэг учрал болсон. Уг газар нь Дунд сэнхэрийн хавцалаас 5 орчим км байх ба уг газар бага зэрэг өндөрлөг газраас уруудсан, газрын хөрс нь чулуурхаг харгана ихтэй байв. Уруудаж ирсэн замаас шулуун замд ороод замаас гарсан мөр байх ба замаас гарч явсаар замдаа буцаж орсон хэсгийг 3 гэсэн цэгээр тэмдэглэв. Замаас гарсан мөр замын ховилын ирмэг хүртэл 55 см байх ба 2 цэгээс 3 цэг хүртэл ******* м 10 см зайтай газар явж буцаж замдаа орсон байв. Замаас гарсан мөр төв замаас зүүн гар тал руугаа гарсан байв. 3 цэгээс буцаж зам руугаа ороод замынхаа нөгөө тал руу машины зүүн дугуй гарсан байх ба уг газрыг Е цэгээр тэмдэглэв. 3 цэгээс Е цэг хүртэл 6 м 30 см, Е цэгээс 8 м 30 см зайд замаас гарсан Д цэг тэмдэглэв. Д цэг замаас 1м 20 см байх ба уг цэг машин шарваж эхэлсэн эхний мөр байв. Д цэгээс машин хүртэлх зай 16м 80 см, байх ба машин байгаа газрыг А цэгээр тэмдэглэв. Машин 30-5******* улсын дугаартай, Ланд крузер-80 маркын хар ногоон өнгийн машин байх ба машины хамар баруун хойд зүг рүү харсан, ******* дугуйн дээрээ байв. Машины хойд хоёр дугуй замынхаа зүүн ховилд, урд дугуй замын ховилоос 1м *******0 см-т баруун хойд дугуй замын ховилоос 2 м 60 см-т байв. Машины зүүн талд урд дугуйнаас 60 см-т хагарч мултарсан салхины шил байх, уг шилний хажууд хар теньтэй хагарч мултарч унасан шилнүүд байв. Салхины шилний дор болон хажуу талд шороон дээр мөн чулуун дээр олон дусал хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байв. Машины баруун талд толь мултарч ойчсон, баруун хойд дугуйны хажууд хойд гэрэл болон шилний хүрээ резин унасан байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг   / хэргийн 6 – 11 дүгээр тал/

ПЙ 11*******1*******05 дугаарын регисртэй  Төнхөн овогт Хатантулгын ******* 2018 оны 05 сарын 03-ны өдөр нас барсныг 2018 оны 05 сарын 11- ний өдөр нас барсны 09 дугаарт бүртгэж, 000020*******160 дугаартай  нас  барагчийн  гэрчилгээний хуулбар / хэргийн 1******* дугаар тал/

Төнхөн овогт Хатантулгын ******* 2011 оны 08 сарын 1*******- ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн тухай ПЙ:11*******1*******05 регистрийн дугаартай, 000**************5*******8 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /  хэргийн 1******* дугаар тал/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл ... Цогцосны урт 112-113 см, биеийн галбир зөв, 6 настай эмэгтэй хүүхдийн цогцос байв. Баруун чих цусархаг зүйлээр бохирлогдсон, хамар ам улаан ягаан өнгийн цусархаг зүйлээр бохирлогдсон, өтгөний сүвээс өтгөн гарсан. Баруун чамархай хэсгээр хуйх, үс цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон. Духны зүүн хажуу хэсэгт 1х1см, дээд уруулын зүүн хэсгээс баруун жавж руу чиглэсэн 9 см урагдаж, зүсэгдэж, дэлдэгдсэн том хэмжээний шархтай, дээд эгнээний зүүн 2,доод эгнээний үүдэн хэсгийн ******* шүднүүд булгарч унасан байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 18-23 дугаар тал / 

Цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн ******* дугаар тал/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч С.******* ХОА 30-5******* дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэний нэхэмжлэгч Х.Хандмаагийн эрүүл мэндэд “ хөнгөн ” хохирол,  Д.Оюунчимэгийн эрүүл мэндэд “ хөнгөн” хохирол, Ц.ийн эрүүл мэндэд “ хөнгөн “ хохирол,  Г.Ариунаагийн эрүүл мэндэд “ хөнгөн” хохирол учруулсан байна.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.******* болон түүний өмгөөлөгч нар нь гэмт буруугийн талаар маргаагүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.т оршуулгын зардлыг төлсөн нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд ирүүлсэн...59*******1900 төгрөг төлсөн талаархи хохирлын тооцоо, мөнгөн шилжүүлэгийн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болно.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц. нь цаашид гаргах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багийн нутаг Ботгоны ам гэх газар өөрийн эзэмшлийн Land cruiser 80 маркын 30-5******* ХОА улсын дугаартай  тээврийн хэрэгсэлийг жолоодож 2018 оны 05 сарын 03 - ны өдөр замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа,замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу  үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т заасан” Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 21.8-д заасан” хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: тээврийн хэрэгсэлийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн, тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.*******гийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 3-т заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний амь нас хохироосон“ гэх гэмт хэргийн шинжийг бий болгожээ.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Эрдэнчулууны үйлдсэн дээрхи гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.*******ыг  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 3-т зааснаар хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч С.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн *******0 дугаар тал дахь “Ял шийтгэглсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч С.******* В, С ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь хэргийн ************** дүгээр тал дахь түүний 1188112 дугаартай “ жолоочийн үнэмлэх”-ээр тогтоогдож байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол   “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3-5 жил хүртэл  хугацаагаар хасаж, 1-5 жилд хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс  таван жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж  заасан боловч шүүгдэгч С.*******д хуульд заасан ял оногдуулахдаа   “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн , бусад туслалцаа үзүүлсэн, оршуулгын зардлыг нөхөн төлсөн “ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан “ Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.*******ы “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.*******ы хэргийн хамт түүний 1188112 дугаартай В.С ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шилжүүлэн ирүүлснийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлж, тэнссэн болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг үүрэг болгов.  

Шүүгдэгч С.******* нь  бусдад төлөх төлбөргүй болно.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.ийн   “цаашид гаргах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн 18360000000*******5 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй байна. 

Шүүгдэгч С.*******ы эзэмшлийн ХОА 30-5******* улсын дугаартай, Ланд крузер-80 маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 5/*******1 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2, ******* дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.******* дүгээр зүйлийн 1.2, 36.5 , 36.6, 36.*******, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д  заасан” оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй. 

3.Эрүүгийн 18360000000*******5 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц. нь цаашид гаргах зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч С.*******ы эзэмшлийн ХОА 30-5******* улсын дугаартай, Ланд крузер маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн  5/*******1 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч С.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээсүгэй.

*******. Шүүгдэгч С.*******ы 1188112 дугаартай В, С ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг үүрэг болгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдлоо, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Т.ЦЭЦЭГМАА