| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00660/И |
| Дугаар | 304/ШШ2025/00604 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 304/ШШ2025/00604
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Хариуцагч: Б***** аймгийн Б**** сумын Х******* ** дугаар баг, М*** *-**** тоотод оршин суух Б*******ийн С******* /РД:**********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 42,122,240.14 /дөчин хоёр сая нэг зуун хорин хоёр мянга хоёр зуун дөчин төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00660/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б*******ийн С******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 6000450256 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 3,991,000 төгрөгийн зээлийг сарын 1.5%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000450256 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 142 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000450256 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027 оны 07 дугаар сарын 18-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000450256 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 3,879,926.6 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 3,253,579.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 453,944 төгрөг, нотариатын төлбөрт 24,000 нийт 42,122,240.14 төгрөгийг зээлдэгч Б*******ийн С*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.С******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч Б.С*******ад холбогдуулан 42,122,240.14 /дөчин хоёр сая нэг зуун хорин хоёр мянга хоёр зуун дөчин төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.С******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч М банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.С*******ад холбогдох 42,122,240.14 /дөчин хоёр сая нэг зуун хорин хоёр мянга хоёр зуун дөчин төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.С******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 148,280.5 /зуун дөчин найм мянга хоёр зуун наян төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч Б.С*******аас 148,280.5 /зуун дөчин найм мянга хоёр зуун наян төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА