| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00750/И |
| Дугаар | 304/ШШ2025/00606 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 304/ШШ2025/00606
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Ч******* дүүрэг, ** дүгээр хороо, Э*******ы өргөн чөлөө, Э******* ц******* *-*** тоот оршин суух
Хариуцагч: Б***** аймаг, М******* сум, ** дүгээр баг, *******-******* гэх газарт оршин суух Ц*******ийн Д******* /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 165,000 /зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00750/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М Н ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Ц.Д*******тэй Хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч тал телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг лизингийн нөхцөлөөр худалдан авч, сар бүр лизингийн төлбөрийг гэрээний дагуу Хаан банкны 5163363676, Төрийн банкны 109000126176 тоот дансуудад хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч тал 2024 оны 06 сараас эхлэн гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд нийт 165,000 /зуун жаран таван мянга/ төгрөгийн төлбөр төлөөгүй байгаа болно. Уг зөрчлийг арилгуулах зорилгоор удаа дараа бүртгэлтэй дугаар луу утсаар холбогдож, мессеж илгээсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Иймд зөрчлийг арилгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М Н ХХК-ийн нь хариуцагч Ц.Д*******т холбогдуулан 165,000 /зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.Д******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч М Н ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Д*******т холбогдох 165,000 /зуун жаран таван мянга/ төгрөгийг хариуцагч Ц.Д******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 2,800 /хоёр мянга найман зуу/ төгрөг, хариуцагч Ц.Д******* 2,800 /хоёр мянга найман зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА