| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00720/И |
| Дугаар | 304/ШШ2025/00608 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 304/ШШ2025/00608
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ** дүгээр хороо, ******* *******, ***-**** тоот хаягт орших Т******* Банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б***** аймаг Х******* сум ** дүгээр баг ******* *******ны ** дүгээр гудамж *** тоотод оршин суух Ж*******ийн ******* /РД:/ холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,755,777.22 /долоон сая долоон зуун тавин таван мянга долоон зуун далан долоон төгрөг хорин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* Банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Ж.******* нь үндсэн зээл 6,616,433.77 төгрөг, зээлийн хүү 1,139,343.45 төгрөг, нийт 7,755,777.22 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* Банк ХК нь хариуцагч Ж.*******ад холбогдуулан 7,755,777.22 /долоон сая долоон зуун тавин таван мянга долоон зуун далан долоон төгрөг хорин хоёр/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т******* Банк ХК-ийн хариуцагч Ж.*******ад холбогдуулан гаргасан 7,755,777.22 /долоон сая долоон зуун тавин таван мянга долоон зуун далан долоон төгрөг хорин хоёр/ төгрөгийг хариуцагч Ж.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Т******* сангаас 69,521 /жаран есөн мянга таван зуун хорин нэг/ төгрөг, хариуцагч Ж.*******аас 69,521 /жаран есөн мянга таван зуун хорин нэг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА