Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 157/ШШ2025/00328

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

******* аймгийн ******* сум дахь  Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*******ын нэхэмжлэлтэй О.Б******* холбогдох  “5,992,759 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Б******* нь 2023 оны 07-р сарын 25-нд ЗГ/52255684 тоот зээлийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг жилийн 15,6%-ийн хүүтэй 30 сарын хугацаатай сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгөөр авахдаа БГХ/52255684 тоот барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан.

Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчиж 369 хоног хугацаа хэтэрсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйл /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/-ийн 751.4-т  “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ”, 752.1-д “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ” гэж энэ хуулиар зохицуулсны дагуу тус шаардлагыг гаргав.” гэжээ

 

Хариуцагч ******* овогт О******* Б******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “О.Б******* миний бие уг ******* *******наас нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. О.Б******* миний бие 2026 оны 6-р сард тус 419-р хорих ангиас суллагдах тул суллагдсаны дараа төлөх боломжтой болно. Миний бие ганц бие учраас ар гэрээс төлөх боломжгүй болно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч О.Б******* холбогдуулан 5,992,759 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч О.Б******* нь 5,992,759 төгрөгийг ******* ******* ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны ЗГ/52255684 дугаартай зээлийн гэрээ, 2023 оны 07 дугаар сарын 25-ны БГХ/52255684 дугаартай барьцааны гэрээ,   нэхэмжлэл О.Б*******ын ******* *******ин дахь дансны хуулгууд, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Б******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,992,759 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,992,759 (таван сая есөн зуун ерэн хоёр мянга долоон зуун тавин есөн төгрөг) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,834 төгрөгийн тавин хувь 55,417 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 55,417 төгрөгийг, хариуцагч О.Б*******оос улсын тэмдэгтийн хураамж 55,417 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 5,992,759   (таван сая есөн зуун ерэн хоёр мянга долоон зуун тавин есөн) төгрөгийг хариуцагч О.Б******* нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,834 төгрөгийн тавин хувь 55,417 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 55,417 төгрөгийг, хариуцагч О.Б*******оос улсын тэмдэгтийн хураамж 55,417 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.Б******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР