| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00343/И |
| Дугаар | 157/ШШ2025/00335 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 157/ШШ2025/00335
| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
Хэнтий аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч ******* ХК-ийн ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Э*******, Х.Ө******* нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 30,240,307.40 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн ******* тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн С******* овогтой Э******* нь *******Банкны ******* тооцооны төвөөс 2023 оны 09 сарын 11-ний өдөр 1430086034 дугаартай эргэлтийн хөрөнгийн зориулалттай, жижиг бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулан 50,000,000 /наян таван сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 22.44 хувийн хүүтэй авсан. Банк нь 2023 оны 09 сарын 11-ний өдөр зээлдэгч С.Э*******ий *******Банк дахь ******* тоот дансанд 50,000,000/0 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 23,611,110.96 төгрөг, зээлийн хүү 11,772,604.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 32,685.15 төгрөг төлсөн байна.
Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430086034 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 02 сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 201 хоног хугацаа хэтрүүлээд байна.
*******банк ХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1/Иргэн хуулийн 453 дугаар зүйлийн 453,1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24,3 дахь заалт болон 1430086034 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 26,388,889.04 төгрөг, 2025 оны 09 сарын 09-ны өдрийн байдлаарх хүү 3,719,637.54 нэмэгдүүлсэн хүү 131,780.82 төгрөг нийт 30,240,307.40 төгрөгийг зээлдэгч С.Э******* болон батлан даагч Х.Өнөрмаагаас гаргуулах,
2/Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү,
Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ.
Хариуцагч ******* овогт С*******гийн Э*******, ******* овогт Х Ө******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: “******* банкнаас нэхэмжилсэн 30,240,307.40 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Ажил эрхлэхгүйгээр хэдэн сар болж байгаад саяхнаас ажилтай болсон учир сар бүрийн 25-нд хорин сарын хугацаатай 1,500,000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн ******* тооцооны төв нь хариуцагч С.Э******* /үндсэн зээлдэгч/, Х.Ө******* /батлан даагч/ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,240,307.40 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.Э*******, Х.Ө******* нар нь 30,240,307.40 төгрөгийг төгрөгийг ******* ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №1430086034 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, мөн өдөр байгуулсан №1430086034-02 дугаартай Батлан даалтын гэрээ, дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 30,240,307.40 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 30,240,307.40 (гучин сая хоёр зуун дөчин мянга гурван зуун долоон төгрөг дөчин мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,152 төгрөгийн тавин хувь 154,576 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 154,576 төгрөгийг, хариуцагч С.Э*******, Х.Ө******* нараас улсын тэмдэгтийн хураамж 154,576 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 30,240,307.40 (гучин сая хоёр зуун дөчин мянга гурван зуун долоон төгрөг дөчин мөнгө) төгрөгийг хариуцагч С.Э*******, Х.Ө******* нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,152 төгрөгийн тавин хувь 154,576 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 154,576 төгрөгийг, хариуцагч С.Э*******, Х.Ө******* нараас улсын тэмдэгтийн хураамж 154,576 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.Э*******, Х.Ө******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР