2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/08871

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 20

191/ШШ2025/08871

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У  оршин байрлах, *******Банк ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 151,031,838 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ханнүри.

/Хариуцагч *******ийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь **************тай 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1470095970 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 13.2 хувийн хүүтэйгээр өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. ******* нь 1470095970 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлөгдөөгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 169, зээлийн үлдэгдэл 140,806,900 төгрөг, хүү 10,224,938 төгрөг, нийт төлбөрийн үлдэгдэл 151,031,838 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 151,031,838 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХК *******оос 1470097970 гэсэн дугаар зээлийн гэрээний үүрэгт 151,031,838 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа. *******той ******* ******* 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1470095970 дугаар зээлийн гэрээ байгуулж 150,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 13.2 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалттай зээл олгосон. ******* 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ зөрчиж нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 169 хоног хэтэрсэн. Зээлийн үндсэн төлбөр 140,806,900 төгрөг, зээлийн хүү 10,224,938 төгрөг, нийт 151,031,838 төгрөгийг гэрээний дагуу шаардаж байна. *******т зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөх боломжоор хангаж байгаа боловч өнөөдрийг хүртэл гэрээгээ зөрчиж байгаа учраас шаардлагын дагуу гаргуулж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөрийн даалгавар, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, нэхэмжилсэн хүү,нэмэгдүүлсэн хүүний тооцоолол, зээлийн өргөдөл, Иргэний үнэмлэхний хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Иргэний үнэмлэхний цахим лавлагаа, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А 314 дугаартай тушаал, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2025.04.14-ний өдрийн 684 дугаартай тодорхойлолт, зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

4.Шүүхийн журмаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх, албадан ирүүлэх тасгийн хамгаалалтын албаны 2025.04.07-ны өдрийн илтгэх хуудас, зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 151,031,838 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* нь **************тай 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1470095970 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 13.2 хувийн хүүтэйгээр өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. ******* нь 1470095970 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлөгдөөгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 169, зээлийн үлдэгдэл 140,806,900 төгрөг, хүү 10,224,938 төгрөг, нийт төлбөрийн үлдэгдэл 151,031,838 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 151,031,838 төгрөг... гэж тайлбарлажээ.

 

Шүүх хариуцагч *******ийг шүүхэд удаа дараа дуудан ирүүлэх ажиллагаа хийсэн боловч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүнийг албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шүүгчийн захирамж гаргаж, уг албадан ирүүлэх ажиллагаагаар 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******т гардуулан өгч, 14 хоногийн дотор буюу 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж өгсөн.

 

Гэвч хариуцагч ******* нь хуульд заасан хугацаанд тайлбар өгөөгүй, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй болно.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг танилцуулсан боловч хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа эсэх талаарх хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Шүүх хариуцагч *******т 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч ******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Зохигчдын хэн алин нь өөрийн гаргаж буй шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох үүргийг хуулиар хүлээдэг.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

******* ******* ХК болон ******* нарын хооронд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр №1470095970 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ******* ХК нь 150,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатайгаар жилийн 13.2 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч ******* нь зээлийг зээлийн зориулалтын дагуу ашиглаж, зээлийг хүүгийн хамт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан *******наас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Талууд зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дүнд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 150,000,000 төгрөгийг зээлдүүлэгч ******* ******* ХК-иас хариуцагч *******ийн ******* *******ны 1470095970 тоот дансанд шилжсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 150,000,000 төгрөгийг хариуцагч *******т олгосон талаар тайлбарладаг ба хариуцагч ямар нэгэн байдлаар энэ талаар тайлбар өгөөгүй.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Дээр дурдсан хуульд зааснаар хариуцагч ******* нь зээлийн гэрээнд зааснаар зээлийг, хүүгийн хамт нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлөх үүрэгтэй байна.

 

Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 9,193,100.75 төгрөг, зээлийн хүү 2,550,723.08 төгрөгийг тус тус төлсөн боловч зээлийн үлдэгдэл 140,806,899.2 төгрөг, зээлийн хүү 10,224,938 төгрөг, нийт 151,031,838 төгрөгийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилсэн.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч *******той байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №1470095970 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-нд заасны дагуу зээлийн зээлийн үлдэгдэл 140,806,899.2 төгрөг, зээлийн хүү 10,224,938 төгрөг нийт 151,031,838 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч *******оос 1470095970 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 1140,806,899.2 төгрөг, зээлийн хүү 10,224,938 төгрөг нийт 151,031,838 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгохоор шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******оос 151,031,838 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 913,109 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 913,109 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС