2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/09390

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 03 191/ШШ2025/09390

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* , 15 давхар, "М " ХК-ийн /РД: / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, Дэнж ******* *******, ******* тоот хаягт оршин суух, овогт ийн /РД: /-д холбогдох

16,016,886.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "М " ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Э. хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан ба энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 сарын 09-нд тоот цахим зээлийн гэрээг байгуулж 15,670,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч тоот цахим зээлийн гэрээний үүргийг 211 хоног хугацаа хэтрүүлсэн ба гэрээний хугацаа 2027 оны 03 сарын 10-нд дуусах бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрхи цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй.

Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 13,763,660.4 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,180,549.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 49,676.58 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 16,016,886.73 төгрөгийг зээлдэгч Э.эс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Э. миний бие М ХК-аас надад холбогдуулан гаргасан 16,016,886.73 төгрөгийг 12 сарын 31-ний өдөр 8,008,443.65 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 8,008,443.65 төгрөгөөр тус тус хоёр хувааж төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "М " ХК нь хариуцагч Э.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,016,886.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Э. нэхэмжлэгч М " ХК-д 2025 оны 12 сарын 31-ний өдөр 8,008,443.65 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 8,008,443.65 төгрөг, нийт 16,016,886.73 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, тайлбараа гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Э. нь нэхэмжлэгч М ХК-д 2025 оны 12 сарын 31-ний өдөр 8,008,443.65 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 8,008,443.65 төгрөг, нийт 16,016,886.73 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,034 төгрөгийн тал хувь 119,017 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.эс 119,017 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХК-д тус тус олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,034 төгрөгийн тал хувь 119,017 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч Э. сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.САРАНГҮН