Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 157/ШШ2025/00336

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Ш*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт “5,872,989.90 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Т.Ш******* нь 2025 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-90634 дугаартай зээл 349 хоног, 93001-115836 дугаартай зээл 168 хоног, 93001 -122345 дугаартай зээл 176 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал:

  1. 93001-90634 дугаартай зээлд

-Үндсэн зээлийн үлдэгдэл: 3,867,935.30 төгрөг

-Зээлийн хүү: 1,437,516.31 төгрөг

-Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 93,322.73 төгрөг, нийт 5,398,774.34 төгрөг,

  1. 93001-115836 дугаартай зээлд

-Үндсэн зээлийн үлдэгдэл: 236,524.86 төгрөг

-Зээлийн хүү: 55,354.45 төгрөг

-Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 1,666.64 төгрөг, нийт 293,545.95 төгрөг,

  1. 93001-122345 дугаартай зээлд

-Үндсэн зээлийн үлдэгдэл: 104,003.29 төгрөг

-Зээлийн хүү: 24,898.75 төгрөг

-Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 767.57 төгрөг, нийт 129,669.61 төгрөг,

"******* ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Т.Ш*******д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Т.Ш******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 426359 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-90634 дугаар, 93001-115836 дугаар, 93001-122345 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,208,463.45 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,517,769.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 95,756.94 төгрөг, нотариатын зардалд 51,000.00 төгрөг, бүгд 5,872,989.9 (таван сая найман зуун далан хоёр мянга есөн зуун наян ес зууны ер) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Т.Ш*******аас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.  гэжээ.

        Хариуцагч ******* овогт Т******* Ш******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Би ******* ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 5,872,989.90 төгрөгийг зөвшөөрч байна. Уг мөнгийг сар болгоны 25-ны өдөр үндсэн төлөлт болох төлөлтөөрөө сар сардаа төлж барагдуулна.” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Т.Ш*******д холбогдох “5,872,989.90 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Т.Ш******* нь 5,872,989  төгрөгийг “******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн   426359 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн  93001-90634 дугаартай цахим зээлийн гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн  93001-122345 дугаартай зээлийн гэрээ, 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 93001-115836 дугаартай цахим зээлийн гэрээ, Т.Ш*******ын зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,872,989.90 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,872,989.90 (таван сая найман зуун далан хоёр мянга есөн зуун наян есөн төгрөг, ерэн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,918 төгрөгөөс тавин хувь 54,459 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 54,459 төгрөгийг, хариуцагч Т.Ш*******аас улсын тэмдэгтийн хураамж 54,459 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 5,872,989.90 (таван сая найман зуун далан хоёр мянга есөн зуун наян есөн төгрөг, ерэн мөнгө) төгрөгийг хариуцагч Т.Ш******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,918 төгрөгөөс тавин хувь 54,459 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 54,459 төгрөгийг, хариуцагч Т.Ш*******аас улсын тэмдэгтийн хураамж 54,459 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Т.Ш******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                        

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР