| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/10498/И |
| Дугаар | 191/ШШ2025/09391 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/09391
2025 11 03 191/ШШ2025/09391
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, *******ын талбай, ******* *******, ******* давхарт байрлах, ******* капитал ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хад 49-р гудамж, 822 тоот хаягт оршин суух, овогт ийн ******* /РД:/-т холбогдох
24,420,296.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "******* капитал ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Ө.******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 06 сарын 14-ний өдөр тоот цахим зээлийн гэрээг байгуулж 26,450,000 төгрөгийн зээлийг сарын 1,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 4,599,828.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,173,744.44 төгрөг, нийт 8,773,573.21 төгрөг төлсөн байна.
Зээлдэгчтэй байгуулсан тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2027 оны 06 сарын 14-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн үүргээ биелүүлээгүй байна.
Иймд зээлдэгч Ө.******* зээлийн гэрээний үүргийг 23 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 21,850,171.23 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,483,714.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 75,410.64 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 24,420,296.51 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Ө.******* нь ******* капитал ББСБ ХХК-аас нэхэмжилж буй 24,240,296.51 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба энэхүү мөнгийг сар бүрийн 30-ны өдөр 15 сарын хугацаатай сард 1,500,000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Үлдэгдэл 1,920,296.51 төгрөгийг 16 дахь сард төлж барагдуулна. Төлбөрийг 2025 оны 11 сарын 30-ны өдрөөс төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн төлбөр төлөх хугацааг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь хариуцагч Ө.*******т холбогдуулан 24,240,296.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ө.******* нь нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д 2025 оны 11 сарын 30-ны өдрөөс эхлэн 15 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 16 дахь сард нь 1,920,296.51 төгрөг, нийт 24,240,296.51 төгрөгийг төлөхөөр тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрч тайлбар ирүүлснийг талуудыг төлбөр төлөх хугацааны талаар эвлэрсэн гэж үзэхээр байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ө.******* нь нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д 2025 оны 11 сарын 30-ны өдрөөс эхлэн 15 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 16 дахь сард нь 1,920,296.51 төгрөг, нийт 24,240,296.51 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,051 төгрөгийн тал хувь буюу 140,025.5 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн данснаас, хариуцагч Ө.*******аас 140,025.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,051 төгрөгийн үлдэх хэсэг буюу 140,025.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү захирамжийг хариуцагч Ө.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.САРАНГҮН