Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 157/ШШ2025/00337

 

                                 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.О*******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт “1,997,449 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М******* ББСБХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О******* нь "М******* ББСБ" ХХК-тай 2021 оны 06 сарын 09-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99900733 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б.О******** нь уг гэрээний үндсэн дээр 2022.12.07-ны өдрөөс 2023.01.11-ний өдрийн хооронд 3 удаагийн хүсэлтээр нийт 1,380,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй.

Өнгөрсөн хугацаанд Б.О********** нь нийт 434,719 төгрөг төлсөн ба "М******* ББСБ" ХХК-ын зүгээс түүнээс хойш удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдож, мессеж илгээсэн боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.08.14-ний өдрийн байдлаар Б.О******** нь үндсэн зээлийн үлдэгдэл 960,346 төгрөг, зээлийн хүү 870,095 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167,008 төгрөг, нийт 1,997,449 төгрөг байна. Үүнийг зээл тус бүрээр харуулбал:

 

Зээл авсан огноо

Зээлийн

дүн

Ашигласан хоног

Үндсэн зээлийн үлдэгдэл

Зээлийн хүү

Нэмэгдүүлсэн хүү

Нийт дүн

12/7/2022

850,000

919

430,346

333,938

64,330

828,614

1/4/2023

150,000

922

150,000

158,703

30,393

339,096

1/11/2023

380,000

915

380,000

377,454

72,285

829,739

 

1,380,000

 

960,346

870,095

167,008

1,997,449

 

Б.О******** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М******* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,997,449 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.”гэжээ

        Хариуцагч  ******* овогт Б******* О******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “1,997,449 төгрөгийг зөвшөөрч байна. Төлбөрийг сард 300,000 төгрөгөөр төлж барагдуулна.” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.О*******ид холбогдох “1,997,449 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Б.О******* нь 1,997,449  төгрөгийг “М******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 426359 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн  93001-90634 дугаартай цахим зээлийн гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн  93001-122345 дугаартай зээлийн гэрээ, 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 93001-115836 дугаартай цахим зээлийн гэрээ, Б.О*******ийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,997,449 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,997,449 (нэг сая есөн зуун ерэн долоон мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,909 төгрөгөөс тавин хувь 23,454 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 23,454 төгрөгийг, хариуцагч Б.О*******аас улсын тэмдэгтийн хураамж 23,454 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,997,449 ( нэг сая есөн зуун ерэн долоон мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг) төгрөгийг  хариуцагч Б.О******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,909 төгрөгөөс тавин хувь 23,454 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 23,454 төгрөгийг, хариуцагч Б.О*******аас улсын тэмдэгтийн хураамж 23,454 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.О******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР