Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 304/ШШ2025/00613

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, Е******* ******* *******ын гудамжинд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, О******* сум, ** дугаар баг, ** дугаар гудамж *** тоотод байрлах ******* ******* ******* ХХК,

Хариуцагч: Б****** аймаг, Б сум, ** дүгээр багт оршин суух, Н.,

Хариуцагч: Булган аймаг, Б сум, 3 дугаар багт оршин суух, Л. нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 24,115,752.53 /хорин дөрвөн сая нэг зуун арван таван мянга долоон зун тавин хоёр төгрөг тавин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00669/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн, хуулийн этгээд ******* алтай ******* ХХК, овогтой , Л овогтой нар нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1310086006 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 100,000,000 /Нэг зуун сая/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 1310086006 гэрээний 1/1 дугаартай нэмэлт гэрээний 1.3 заалтын дагуу 5 хувь, 24 сарын хугацаатайгаар, Эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгч ******* алтай ******* ХХК-н *******Банк дахь ************ дансанд 100,000,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээл олгосон. 1310086006 Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 78,577,161.38 төгрөг, зээлийн хүүд 5,097,880.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16,950.62 төгрөгийг төлсөн. *******Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. ******** дугаартай зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ********* дугаартай Ипотекийн гэрээгээр, 2023 оны 07 сарын 21-ний өдрийн **********-01 дугаартай Ипотекийн гэрээний 1 дүгээр хавсралтуудаар дараах хөрөнгуүдийг барьцаалсан.

1/ овогтой өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн ******** гэрчилгээний дугаар бүхий гэрчилгээтэй Б******* аймгийн О******* сумын *-р баг, М *** гудамж **** тоот **** м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга.

2/ овогтой өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-******** дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн ******* гэрчилгээтэй дугаар бүхий Б****н аймгийн О******* сумын **-р баг, М ** гудамж ** тоот ** м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1310086006 дугаартай зээлийн гэрээний 1-р хавсралтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 21,422,838.62 төгрөг, 2025 оны 08-р сарын 05-ны өдрийн байдлаарх хүү 1,668,726.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 210,982.77 төгрөг, 1310086006 №1/1 зээлийн нэмэлт гэрээний 2.1.3 хэсэгт заасны дагуу 2025/04/01- 2025/05/23 өдөр хүртэл хүүгийн төлбөр 813,204.49 төгрөг / 1310086006 №1/1 гэрээний нэмэлт хэсгийн 2.1.3 хэсэгт заасны дагуу зээлийн хүүг 2025/05/23 өдрөөс 24%-д шилжүүлсэн болно, 2025/04/01 өдөр зээл 90-с дээш хоногоор хугацаа хэтэрсэн/ нийт 24,115,752.53 төгрөг. Зээлийн гэрээ, хавсралтуудыг хуулбарлах, нотариатаар баталгаажуулсан зардал 28,500 төгрөг. Нийт 24,144,752.53 төгрөгийг "******* алтай *******" ХХК, Н.. Л. нараас гаргуулах, зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагаас 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 31/452 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч ******* алтай ******* ХХК нь зээлийн төлбөр болох 24,115,752.53 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бүрэн төлж барагдуулсан тул дээрх нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ХХК болон Х., Л. нарт холбогдох 24,115,752.53 /хорин дөрвөн сая нэг зуун арван таван мянга долоон зуун тавин хоёр төгрөг тавин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ХХК болон Х., Л. нарт холбогдох 24,115,752.53 /хорин дөрвөн сая нэг зуун арван таван мянга долоон зуун тавин хоёр төгрөг тавин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 139,265 /нэг зуун гучин есэн мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 139,265 /нэг зуун гучин есэн мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА