| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00362/И |
| Дугаар | 157/ШШ2025/00340 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 157/ШШ2025/00340
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ц*******т холбогдох 4,213,721.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “****** ББСБ” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “***** ******* ББСБ ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч нь манай компаниас зээл авах хүсэлт гаргаж, 2024 оны 08 сарын 14-ны өдөр-н CIF-11694471тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж 2024 оны 08 сарын 14-ны өдөр 2,700,000.00 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэйгээр, 36 сарын хугацаанд 2024 оны 08 сарын 15-ны өдөр 370.000.00 төгрөгийг сарын 4.5%- ийн хүүтэй 2 сарын богино хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Гэвч хариуцагч нь дээрх зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх үүргээ зөрчсөн мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-ний 4 дугаар зүйлийн 4.2-д заасан "Зээлдэгч нь энэхүү гэрээний үндсэн дээр Ард апд хийгдсэн идэвхтэй зээл, зээлийн бүтээгдэхүүнийг зориулалтаар нь ашиглана, хуваарьт хугацаанд нь төлнө", 4 дүгээр зүйлийн 4.3, 6 дугаар зүйлийн 6.2.7-т заасан." заалтуудыг тус тус зөрчиж, хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагчаас 2024 оны 08 сарын 14-ны өдөр-н CIF-11694471 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 3,070,000 төгрөг, үндсэн хүү: 1,134,221.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 торгууль 0 төгрөг нотариатын үйлчилгээний төлбөр 9,500 төгрөг нийт 4,213,721.98 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ
Хариуцагч Б.Ц******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “******* ББСБ” ХК-иас 4,213,721.98 төгрөгийн зээл авсан, хугацаа хэтрүүлсэн. Авсан зээлээ сар болгоны өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахыг зөвшөөрнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХК нь хариуцагч Б.Ц*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,213,721.98 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.Ц******* нь 4,213,721.98 төгрөгийг “******* ББСБ” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн CIF-11694471 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, Б.Ц*******ын зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,213,721.98 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,213,721.98 (дөрвөн сая хоёр зуун арван гурван мянга, долоон зуун хорин нэгэн төгрөг, ерэн найман мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,370 төгрөгөөс тавин хувь 41,185 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 41,185 төгрөгийг, хариуцагч Б.Ц*******аас улсын тэмдэгтийн хураамж 41,185 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-ийн нэхэмжилсэн 4,213,721.98 (дөрвөн сая хоёр зуун арван гурван мянга долоон зуун хорин нэгэн төгрөг, ерэн найман мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Ц******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,370 төгрөгөөс тавин хувь 41,185 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 41,185 төгрөгийг, хариуцагч Б.Ц*******аас улсын тэмдэгтийн хураамж 41,185 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Ц******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР