| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00741/И |
| Дугаар | 304/ШШ2025/00619 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 304/ШШ2025/00619
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ** дүгээр хороо, Г******* банкны төв байранд байрлах Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б******* аймаг, Х*******-******* сум, Т******* ** дүгээр багт оршин суух Б.М*******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 30,255,703.67 /гучин сая хоёр зуун тавин таван мянга долоон зуун гурван төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...З*******дэгч Б.М******* нь Г******* банктай цахимаар 2023 оны 09 сарын 21-ний өдөр ЗГ-К000444507 тоот дижитал з*******ийн гэрээ байгуулж, 4305173048 тоот з*******ийн данс үүсгэн 4,000,000.00 (Дөрвөн сая төгрөг) төгрөгийн з*******ийг жилийн 20.4% (Хорь аравны дөрөв) хувийн хүүтэй, 10 (Арав) сарын хугацаатай авч ашигласан. 2023 оны 09 сарын 22-ны өдөрөөс 2024 оны 02 сарын 06-ны өдрийн хооронд 14 удаагын давтамжтайгаар 24,900,000.00 (Хорин дөрвөн сая есөн зуун мянган) төгрөгийн з*******ийг жилийн 20.4% (Хорь аравны дөрөв) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай равны зургаа) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар тус тус авч ашиглан нийт 28,900,000.00 (Хорин найман сая есөн зуун мянган) төгрөгийн з*******ийг авсан.
Мөн з*******дэгч Б.М******* нь Г******* банктай 2024 оны 03 сарын 15-ны өдөр ЗГ-К000444507 тоот дижитал з*******ийн гэрээ байгуулж, 1105577618 тоот з*******ийн данс үүсгэн 3,000,000.00 (Гурван сая) төгрөгийн з*******ийг жилийн 18% (Арван найм) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай, 2024 оны 03 сарын 17-ны өдөр 2,300,000.00 (Хоёр сая гурван зуун мянган) төгрөгийн з*******ийг жилийн 18% (Арван найм) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай, 2024 оны 03 сарын 18-ны өдөр 9,000,000.00 (есөн сая) төгрөгийн з*******ийг жилийн 18% (Арван найм) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай, 2024 оны 03 сарын 19-ний өдөр 5,000,000.00 (Таван сая) төгрөгийн з*******ийг жилийн 18% (Арван найм) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар тус тус авч ашиглан нийт 19,300,000.00 (Арван есөн сая гурван зуун мянган) төгрөгийн з*******ийг авсан.
Гэрээний үүргийн зөрчил:
З*******дэгч Б**-******* овогтой М******* нь ЗГ-К000444507 буюу 4305173048, 1105577618 тоот З*******ийн гэрээнүүдийн Хавсралт №1 дагуу тохиролцсон з*******ийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зэрчиж, Банкны зүгээс тус үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардсан хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ 'иелүүлэлгүй 2025 оны 09 сарын 10-ны өдрийн байдлаар: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг Банк, з*******ийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс з******* олгох гэрээгээр банк, з*******ийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид з*******дүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, з*******дэгчид шилжүүлэх, з*******дэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг З*******дэгч авсан з*******ээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 242 дугаар зүйл болон талуудын хооронд байгуулагдсан 4305173048, 1105577618 дугаар дижитал з*******ийн гэрээг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: хариуцагч Бат-******* овогтой М******* -с нийт 30,255,703.67 (Гучин сая хоёр зуун тавин таван мянга долоон зуун гурван төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хараамжийн хамт гаргуулж Г******* банкинд олгуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г******* банк ХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* банк ХК нь хариуцагч Б.М*******т холбогдуулан 30,255,703.67 /гучин сая хоёр зуун тавин таван мянга долоон зуун гурван төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.М******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.М*******т холбогдох 30,255,703.67 /гучин сая хоёр зуун тавин таван мянга долоон зуун гурван төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.М******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 154,615 /нэг зуун тавин дөрвөн мянга зургаан зуун арван тав/ төгрөг, хариуцагч Б.М*******аас 154,615 /нэг зуун тавин дөрвөн мянга зургаан зуун арван тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА