Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 149/ШШ2025/00007

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 149/ШШ2025/00007

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: -, *******-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -, Ц.Бат-Ирээдүй-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: - нар оролцов.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* онд төрсөн, 38 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянсуудлын 1-02 тоотод оршин суух, /*******, Утас:99021633/ ******* тайж овогт -, ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* онд төрсөн, 38 настай, эрэгтэй, Мандал сумын 3 дугаар баг Баянсуудлын 1-02 тоотод оршин суух, /*******, Утас:*******/ Монгол овогт Ц.Бат-Ирээдүй холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... бид 2005 оноос үерхэж улмаар 2006 онд гэр бүл болж 2006.03.13-ны өдөр хүү , 2007.04.12-ны өдөр охин Э.Энхсүлд, 2015.09.22-ны өдөр охин нарыг төрүүлсэн. 2006-2009 он хүртэлх хугацаанд бид тус тусын ажлаа эрхэлж гэр бүлийн хамтын амьдрал хэвийн байсан боловч нөхөр *******тэй 2009-2020 он хүртэл гэр бүлийн доторх үл ойлголцол үзэл бодол таарахаа больж хардалт, хэрүүл маргаан, зодоон гарах болсон. Энэ нь хүүхдийн цаашдын хүмүүжил эрүүл бойжиход хүндрэлтэй, ажиллахад хүртэл саадтай байсан тул бид 2020 оноос өдийг хүртэл тус тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх талаар ярилцаж байсан боловч энэ нь боломжгүй байсан болно. Иймд бидний гэрлэлтийг цуцлан хүүхдийн тэтгэлгийг зохих журмын дагуу эцэг *******аас гаргуулж өгнө үү...гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие 2005 оноос 2020 он хүртэл гэр бүл болж хамт амьдрахдаа 3 хүүхдийн аав ээж болсон. Миний бие 2020 онд Шинэчимэгээс салж явахдаа бүх эд хөрөнгөө үлдээсэн тэдгээрийг үнэлбэл 60-70 сая төгрөг болно. Үүнийг би бага охин ын хүүхдийн тэтгэлэгт зориулж өгөх саналтай байна .....

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч *******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 2006 оны 03 сарын 13-ны өдөр хүү , 2007 оны 04 сарын 12-ны өдөр охин Э.Энхсүлд, 2015 оны 09 сарын 22-ны өдөр охин нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа /ХХ-н 2-11 дугаар тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /ХХ-н 13-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2020 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа ба гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн өсөж хүмүүжих орчин, эцэг, эхийн халамж, хүүхдийн санал зэргийг харгалзан 2006 оны 03 сарын 13-ны өдөр хүү , 2015 оны 09 сарын 22-ны өдөр охин нарыг эх *******ийн асрамжид, 2007 оны 04 сарын 12-ны өдөр охин Э.Энхсүлдийг эцэг *******ы асрамжид үлдээж, эцэг Э.Энсайханаас сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.

Нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* тайж овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү , 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин нарыг эх асрамжид, 2007 оны 04 дүгээр сарын 12-нд төрсөн охин Э.Энхсүлдийг эцэг асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин ыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг *******аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч *******аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 54770 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Болор-Эрдэнэд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.