Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 304/ШШ2025/00620

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С******* тауэр ** давхарт байрлах ** банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, Б***** сум, А******* ** дүгээр баг, ******* **-** тоотод оршин суух М.Б*******өд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 21,181,641.49 /хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг дөчин есэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ** банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..Зээлдэгч М*******ын Б******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-07-31-нд 6000249614 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 23,800,000 төгрөгийн зээлийг сарын 1.8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан 6000249614 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 135 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан 6000249614 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027-01-25-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000249614 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт нийт 21,181,641.49 төгрөгийг зээлдэгч М*******ын Б*******өөс гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ** банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б*******өд холбогдох, 21,181,641.49 /хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг дөчин есэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 21,181,641.49 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов.

-2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 /таван зуун мянга/ төгрөг,

-2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 /таван зуун мянга/ төгрөг,

-2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 /таван зуун мянга/ төгрөг,

-2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 /таван зуун мянга/ төгрөг,

-2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг,

-2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг,

-2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг,

-2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг,

-2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг,

-2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг,

-2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг,

-2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг,

-2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг,

-2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг,

-2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг,

-2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг,

-2027 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг,

-2027 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг,

-2027 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг,

-2027 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг,

-2027 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг,

-2027 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг,

-2027 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг,

-2027 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 681,641.49 /зургаан зуун наян нэгэн мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг дөчин есэн мөнгө/ төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ** банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б*******өд холбогдох, иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 21,181,641.49 /хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг дөчин есэн мөнгө/ төгрөгийг хариуцагч М.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг -2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 /таван зуун мянга/ төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 /таван зуун мянга/ төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 /таван зуун мянга/ төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 /таван зуун мянга/ төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2027 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2027 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2027 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2027 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2027 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2027 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 681,641.49 /зургаан зуун наян нэгэн мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг дөчин есэн мөнгө/ төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 131,929 /нэг зуун гучин нэгэн мянга есэн зуун хорин ес/ төгрөгийг Төрийн сангаас, 131,929 /нэг зуун гучин нэгэн мянга есэн зуун хорин ес/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА