Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 149/ШШ2025/00015

 

2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 149/ШШ2025/00015 Мандал сум

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

Хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, аймаг Мандал сум 3-р баг Булагийн 44 тоотод оршин суугч *******, Утас *******, 95555122-ын нэхэмжлэлтэй, хариуцагч: аймаг Мандал сум 2-р баг Ширхэнцэг ******* ******* ******* ******* ******* тоотод оршин суугч ******* , Утас : 95156193-д холбогдох 1,500,000 нэхэмжлэлийг 2024 оны 08 сарын 26-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө. нь 2023 онд 06 сарын 15-нд иргэний үнэмлэхийн хуулбарын доор
өргөдөл бичиж гарын үсгээ баталгаажуулан, барьцаандаа өөрийн өмчлөлийн 3
ширхэг үл хөдлөх тавьж 2.500.000 төгрөг 20%-ийн хүүтэй сарын хугацаатай зээлдэн
авсан. Үндсэн мөнгө болох 1.500.000 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй тул нэхэмжилж байна
......гэжээ.

Хариуцагч Ө. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ө. миний бие нь *******ийн нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийг ямар нэгэн маргаангүйгээр ойрын хугацаанд төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******ийн нэхэмжлэлтэй Ө.д холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө. маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй Ө.д холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө. нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 19 475 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 19 475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.