| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00728/И |
| Дугаар | 304/ШШ2025/00622 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 304/ШШ2025/00622
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Х*******даваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, Ю*******гийн гудамж-28, ******* цогцолборт байрлах, М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Х*******-******* сум, ** дугаар баг, М*******, **-** гудамж, ** тоотод оршин суух, М*******ын Б*******- / /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 205,533 /хоёр зуун таван мянга таван зуун гучин гурван/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00728/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Б*******- нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй төлбөрийн үлдэгдэлтэй байх тул зээлийн гэрээний үүрэгт нийт 205,533 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Б*******- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч М.Б*******-д холбогдуулан 205,533 /хоёр зуун таван мянга таван зуун гучин гурван/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Б*******- нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б*******-д холбогдох 205,533 /хоёр зуун таван мянга таван зуун гучин гурван/ төгрөгийг хариуцагч М.Б*******- нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 3,408 /гурван мянга дөрвөн зуун найм/ төгрөг, хариуцагч М.Б*******-гээс 3,408 /гурван мянга дөрвөн зуун найм/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА