| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2126000630098 |
| Дугаар | 2025/ДШМ/02 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Л.Галбадрах |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/02
ТОГТООХ нь:
а/ 11 заалтыг нэмж “Прокуророос шүүгдэгч Г.А, Ш.Б, Ц.У, С.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж,
б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь “шүүгдэгч Г.А, Ш.Б, Ц.У, С.Э нарыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг үргэлжилсэн үйлдлээр хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,
в/ Шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.А-г 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ш.Б, Ц.У, С.Э нарыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,
г/ Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ш.Б, Ц.У, С.Э нарт оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.