| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00718/И |
| Дугаар | 304/ШШ2025/00624 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 304/ШШ2025/00624
Хүсэлт гаргагч: Б****** аймгийн Б******* сум, Д******* багт оршин суух, Б******* овогт Н*******ийн Ц*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00718/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Н.Ц*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Ц******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
... Би 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуусталх хугацаанд Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд аж ахуйн нярав, сонин түгээгч, хадлангийн тоо бүртгэгч зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байсан. Гарсан тушаал байхгүй учраас тэтгэвэрт гарахад бичиг баримтын зөрчилтэй шалтгаанаар нийгмийн даатгалын газраар тэтгэвэрт гарах боломжгүй болж шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуусталх хугацаанд Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд аж ахуйн нярав, сонин түгээгч, хадлангийн тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсныг маань тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Иргэний үнэмлэхийн хуулбар,
-Булган аймгийн Архивын тасгийн цалингийн цэс бүхий лавлагаа,
3.Хүсэлт гаргагч Н.Ц*******гийн хүсэлтээр С.Б*******, М.Ц******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/285 тоот албан бичиг,
-Үндэсний төв архивын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03-01/6847 тоот лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд аж ахуйн нярав, сонин түгээгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч Н.Ц******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд аж ахуйн нярав, сонин түгээгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Архивын тасгийн цалингийн цэс бүхий лавлагаа,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/285 тоот албан бичиг,
-Үндэсний төв архивын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03-01/6847 тоот лавлагаа зэрэг болно.
Гэрч С.Б*******ийн Би 1983 оноос эхлэн Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлийн худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажиллаж байсан. 1986 онд Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлийн бригадын тоо бүртгэгч, хэсгийн даргаар ажиллаж байгаад 1994 онд орон тооны цомхотголд ороод ажлаасаа гарсан. Н.Ц******* намайг 1988 онд Булган аймгийн Бүрэхангай сумын Хөдөлмөр нэгдэлд хэсгийн дарга хийж байхад бригадын аж ахуйн нярав, сонин түгээгчээр 1993 он хүртэл ажиллаж байсан. Тасралтгүй бид 2 цуг 4 жил хамт ажилласан. Ажиллаж байх хугацаанд шагнал урамшуулал авч байгаагүй. Хадланд явдаг байсан. Хадлангийн ахлагчаар ажиллаж байсан,
Гэрч М.Ц*******гийн Би 1983 оноос эхлэн Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлийн эмчилгээ тэжээлийн цэгийн эрхлэгч эмчээр ажиллаж байсан. 1989 оны 03 дугаар сард орон тооны цомхотголд ороод Үржил бригадын фермийн эрхлэгчээр 1993 оныг хүртэл тасралтгүй ажилласан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл мал маллаж байна. Н.Ц******* 1989 онд Булган аймгийн Бүрэхангай сумын Хөдөлмөр нэгдэлд намайг эмчилгээ тэжээлийн цэгийн эрхлэгч эмчээр ажиллаж байхад бригадын аж ахуйн нярав, сонин хэвлэл түгээгчээр 1993 он хүртэл ажиллаж байсан. Тасралтгүй бид 2 хамт ажилласан гэх мэдүүлгүүд, болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
4.Иймд хүсэлт гаргагч Н.Ц*******г Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд аж ахуйн нярав, сонин түгээгчээр ажиллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт Н*******ийн Ц*******г Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд аж ахуйн нярав, сонин түгээгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА